Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ээлжит хэвлэлийн бага хурлаар АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр мэдээлэл хийжээ.
Есдүгээр сарын эхний 11 хоногт улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ. Энэ нь 10 хоногийн хугацаанд өдөрт дунджаар 2400 тонн орчим өдрийн хэрэглээг хангах хэмжээний бүтээгдэхүүн юм.
Өнгөрсөн баасан гаригийн байдлаар улсын хэмжээнд 92 вагон буюу 5520 тонн АИ-92 шатахуун байв. Үүнээс агуулахуудад 41 вагон буюу 2460 тонн АИ-92 шатахуун буулгажээ.



