x

“Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна

1977 онд хөөргөсөн НАСА-гийн “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн амжилт тогтооход ойртжээ.

Гариг хоорондын уг автомат станц Дэлхийгээс яг нэг гэрлийн өдрийн зайд буюу ойролцоогоор 26 тэрбум км-ийн зайд хүрэх гэж байна. Гэрлийн өдөр гэдэг нь гэрэл вакуум орчинд 24 цагийн хугацаанд туулах зай юм. НАСА-гаас мэдээлснээр, уг аппарат энэ зайд лхагва гаригт буюу 11 дүгээр сарын 18-ны өглөө АНУ-ын Зүүн эргийн цагаар 05:16 цагт хүрэх төлөвтэй байна.

"Вояжар-1" нь одоогоор цагт 61 мянга орчим км-ийн хурдтай нисэж байгаа. Уг төхөөрөмж Нарны аймгийн зах хязгаарыг аль хэдийн давж, од хоорондын орон зайд аяллаа үргэлжлүүлж байгаа ба хүний гараар бүтээсэн сансрын төхөөрөмжүүдээс Дэлхийгээс хамгийн хол зайд хүрээд байна. Хүн төрөлхтний тухай мэдээллийг бичсэн алдарт “Алтан пянз”-ыг тээсэн “Вояжер-1” аппарат нь ихэр “Вояжер-2”-ын хамт 1977 онд сансарт аяллаа эхлүүлжээ.

"Вояжер-1"-ийг 1977 оны есдүгээр сарын 5-нд АНУ-ын Флорида муж улсын Канавералын хошуунаас “Titan IIIE-Centaur” пуужингаар хөөргөжээ. Уг төхөөрөмж 1979 онд Бархасбадь гаргийн хажуугаар, 1980 оны сүүлчээр Санчир гаргийн хажуугаар нисэн өнгөрсөн байна. Бархасбадь гаригийн таталцлын хүчийг ашиглан хурд авах маневр хийх явцдаа аварга хийн гаргийг болон түүний дөрвөн дагуул болох Ио, Европа, Ганимед, Каллисто гаргуудыг судалж чаджээ.

“Вояжер” аппаратуудын цуглуулсан өгөгдлөөр Ио дагуул дээр идэвхтэй галт уулс оршдог, Европа дагуулын гадаргад мөс байгааг, мөн Бархасбадь гараг нарийхан цагаригийн системтэй болохыг тогтоосон байна. Харин Санчир гаргийн хажуугаар өнгөрөхдөө "Вояжер-1" урьд өмнө мэдэгдээгүй байсан таван дагуулыг нээж, Санчирын цагаригийн систем нь нарийн бүтэцтэй болохыг харуулжээ. Мөн тус гаргийн дагуул болох Титан нь азотоос бүрдсэн өтгөн, мананцарлаг агаар мандлаар бүрхэгдсэн болохыг тогтоосон байна.

Алс холын одод руу хийж буй аяллынхаа замд уг аппарат олон амжилт тогтоогоод байна. 2004 онд "Вояжер-1" нарны салхи од хоорондын орон зайн даралтын улмаас саарч эхэлдэг "терминацийн цохилтын долгион"-д хүрсэн бол 2012 оны наймдугаар сарын 25-нд гелиопауз буюу нарны салхи болон соронзон орны нөлөө давамгайлдаг нарны аймгийг хүрээлсэн аварга бүрхүүлийг хөндлөн гарчээ. Гелиопауз нь од хоорондын орчинтой харьцуулахад Нарны нөлөөлөл эрс сулардаг бүс.

Гэвч "Вояжер-1" Нарны аймгийн жинхэнэ "зах хязгаарт" хараахан хүрээгүй байна. Гелиопаузаас хамаагүй алсад Нартай таталцлын хүчээр холбогдсон, тоологдошгүй олон мөсөн биетүүдээс бүрдэх "Оортын үүл" оршдог. Уг аппарат энэ үүлэнд хараахан хүрээгүй байгаа бөгөөд дахин 300 орчим жил аялах шаардлагатай. Тэгсэн ч гэсэн энэ бүсийг бүрэн туулж, Нарны аймгаас жинхэнэ утгаараа гарахын тулд дахиад 30 000 жил хэрэгтэй.

Уг аппарат од хоорондын орон зайн ионжсон хий дотор тасралтгүй чичрэн нүргэлэх чимээг илрүүлсэн тухай НАСА-гийн эрдэмтэд 2018 оны 12 дугаар сард мэдэгджээ. Хэдийгээр аппарат гелиопаузаас алс хол байгаа боловч 2020 онд соронзон орны талбай хачирхалтайгаар тэлж байгааг бүртгэсэн бөгөөд энэ нь Нарны соронзон идэвхжил заримдаа гелиопаузыг тэлдэг байж болохыг илтгэж байж магадгүй гэж эрдэмтэд үзэж байна.

“Вояжер-1” аппарат эрчим хүчээ "Плутони-238"-ын цацраг идэвхт задралаас үүсэх дулаанаас авдаг. Цөмийн түлш цаг хугацааны явцад задардаг тул одоо үйлдвэрлэж буй хүчин чадал нь хөөргөх үеийн хагас орчим хувьтай тэнцэж байна.

Эрчим хүчийг нь хэмнэхийн тулд олон төхөөрөмжийг нь унтраажээ. “Вояжер-1”-ийн камерууд хамгийн сүүлчийн зургаа 1990 онд авсан бөгөөд Наранд хэт ойрхон байсан Буд гаргаас бусад Нарны аймгийн бүх гаргийг багтаасан зургийг буулгасан байна.  Одоог хүртэл ажиллаж, тэжээлээр хангагдсаар байгаа багаж хэрэгслүүд нь магнитометр, электроны нягтыг хэмжигч болон бага энергийн бөөмсийг хэмжих төхөөрөмжүүд ажээ. Эдгээр нь оддын хоорондын орчныг судлахад хамгийн чухал шаардлагатай багажууд юм.

Дэлхийгээс нэг гэрлийн өдрийн зайд хүрэх үедээ "Вояжер-1" Дэлхий, Далай ван гараг хоорондох зайнаас 5.6 дахин хол зайд байх ажээ. Энэ бол санаанд багтамгүй хол зай боловч 48 жил үргэлжилж буй аяллынхаа хугацаанд энэхүү зайд хүрэхийн тулд Наранд хамгийн ойр орших "Проксима Центавр" од хүртэлх зайны ердөө 0.0027 хувийг л туулна гэж бодохоор бүр ч гайхалтай.

Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 5 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 9 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа 3 цаг 54 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна 4 цаг 8 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна 4 цаг 20 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна 9 цаг 29 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна 9 цаг 40 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу 9 цаг 44 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа 9 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Өчигдөр 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Өчигдөр 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Өчигдөр 16 цаг 10 мин Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Өчигдөр 16 цаг 04 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна Өчигдөр 15 цаг 46 мин З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын байрыг хадгалж, нэмэгдүүлэхэд чиглэнэ Өчигдөр 15 цаг 40 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна Өчигдөр 09 цаг 47 мин Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” хүсэлтийг УИХ-ын 70 гишүүн гаргалаа Өчигдөр 09 цаг 42 мин Ерөнхий сайд Н.Учрал: Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж байна Өчигдөр 08 цаг 48 мин Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Өчигдөр 08 цаг 43 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Өчигдөр 08 цаг 39 мин
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаа... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон г... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажи... УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа
Top