x

Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав

/Reuters/ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа "H-1B" виз эзэмшигч өндөр ур чадвартай мэргэлжилтнүүд зэрэг түр хугацааны ажил эрхлэх визтэй цагаачид ажлаас чөлөөлөгдсөн эсвэл өөрөө гарсан тохиолдолд тус улсад байж, дараагийн алхмаа төлөвлөхөд зориулагдсан 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргасан тухай пүрэв гаригт нийтэлсэн засгийн газрын албан ёсны мэдэгдэлд дурджээ.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны “Холбооны бүртгэл”-д нийтэлсэн журмын өөрчлөлт хэрэгжиж эхэлбэл "H-1B" болон ажил эрхлэх түр хугацааны бусад виз эзэмшигчид ажил эрхлэлт дуусмагц АНУ-аас гарах шаардлагатай болно. Ингэснээр гадаадын ажиллах хүчнээс ихээхэн хамааралтай байдаг АНУ-ын технологийн томоохон компаниудад хүнд цохилт болж магадгүй байна. 

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 2025 оны нэгдүгээр сард үүрэгт ажилдаа орсноосоо хойш хууль ёсны цагаачлалыг хязгаарлах талаар хэрэгжүүлж буй ээлжит алхам энэ болж байна. Түүний засаг захиргаа өндөр ур чадвартай ажилтнуудын визний хураамжийг нэмэгдүүлсний зэрэгцээ ажилтнуудыг бэлтгэх шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаанд дэлхий даяарх АНУ-ын дипломат төлөөлөгчийн газруудад цагаачлалын визний ярилцлага, цаг товлолтыг түр зогсоогоод байгаа юм.

Уг өөрчлөлтийн улмаас компаниудын үйл ажиллагаанд тодорхой хэмжээнд хүндрэл учирч болзошгүй гэж Дотоодын аюулгүй байдлын яам саналын төсөлдөө бичсэн байна. Гэхдээ сул орон тоог Америкийн мэргэжилтнүүдээр нөхөх боломжтой гэж тус яам үзжээ. Зарим тохиолдолд гадаадын ажилтан нутаг буцсаны дараа ажил олгогч нь түүний нэр дээр хүсэлт гаргавал тухайн ажилтан дахин виз мэдүүлэх боломжтой гэж мөн дурдсан байна.

2017 оноос хэрэгжиж эхэлсэн 60 хоногийн хугацаа нь гадаадын ажилтнуудад АНУ-д өөр ажил олох, эсвэл эх орондоо буцахын өмнө хувийн асуудлаа зохицуулах, тухайлбал, орон сууцаа худалдах, хүүхдүүдээ сургуулиас гаргах зэрэгт энэ хугацааг ашигладаг байна.

“H-1B виз эзэмшдэг олон хүн АНУ-д олон жил амьдарч байгаа бөгөөд тухайн орон нутагтаа амьдралаа төвхнүүлсэн байдаг. Ажлаа солих гэж байгаа гэдэг шалтгаанаар тэднийг АНУ-аас явахыг албадах ямар ч үндэслэлтэй шалтгаан олж харахгүй байна” гэж Калифорнийн их сургуулийн Дэвисийн хуулийн сургуулийн профессор Габриэл Чин хэлжээ.

Конгрессоос 1990 онд баталсан "H-1B" виз нь ялангуяа Энэтхэг, Хятадаас өндөр ур чадвартай ажилтан авах сонирхолтой технологийн компаниудын хувьд чухал ач холбогдолтой. Уг виз нь АНУ-д мэргэшсэн ажиллах хүчний хомсдолтой зарим ажлын байрыг гадаадын мэргэжилтнүүдээр нөхөх боломж олгодог.

“Deloitte”, “PwC”, “Ernst & Young” зэрэг зөвлөх компаниуд, мөн “Tata Consultancy Services”, “Infosys”, “HCL Tech”, “LTIMindtree” зэрэг аутсорсингийн компаниуд H-1B визийг хамгийн их ашигладаг байна. 

Уг саналыг баталсан тохиолдолд олон улсын худалдаа эрхлэгчдэд олгодог E-1 виз, арилжааны тээврийн хэрэгслийн операторуудад олгодог E-2 виз, олон улсын компаниудын удирдах ажилтан, менежерүүдэд олгодог L-1 түр хугацааны хөдөлмөрийн виз, шинжлэх ухаан, спорт, урлагийн салбарт “онцгой авьяастай” хүмүүст олгодог O-1 виз болон тодорхой мэргэжлийн ажилтнуудад олгодог TN визтэй хүмүүст мөн хамаарна.

Түүнчлэн Сингапур, Чилийн өндөр ур чадвартай ажилтнуудад олгодог H-1B1 виз, Австралийн мэргэжлийн ажилтнуудад олгодог E-3 визтэй хүмүүст мөн үйлчлэх ажээ.

Журмын төслийг эцэслэн батлахаас өмнө олон нийтээс санал авах хоёр сарын хугацаа олгохоор болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 38 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 44 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 50 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 57 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 1 цаг 8 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 1 цаг 27 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 1 цаг 38 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 1 цаг 42 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 1 цаг 46 мин Орон сууцны үнэ өсжээ 1 цаг 51 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 1 цаг 55 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 2 цаг 17 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 2 цаг 24 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 2 цаг 31 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 2 цаг 36 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 2 цаг 42 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 2 цаг 45 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 2 цаг 50 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 2 цаг 53 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 2 цаг 57 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн...
Top