x

Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан

УИХ-ын гишүүн Ц.Туваантай ярилцлаа.

-Танай нам шаардлага хүргүүлээд байсан. Ямар ч байсан Засгийн газраас энэ оны төсвийн тодотголоо өргөн бариад, УИХ ээлжит бус чуулганаараа хэлэлцэж байна. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Ардчилсан намын бүлгээс өмнө нь шаардлага хүргүүлсэн. Ээлжит бус чуулганаа зарла, төсвийн тодотголоо өргөн барь гэж шахсан. Гэвч нэлээд хугацаа алдаж буюу, намрын чуулганы өмнөх долоо хоногт үүнийгээ хийж байна. Тиймээс би цаг хугацаа оройтсон гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, өмнө нь дандаа төсвын зарлагаа танах тодотгол орж ирдэг байсан. Харин энэ удаагийнх болохоор төсвийн алдагдлаа нэмэх байдлаар оруулж ирсэн. Энэ дээр АН-ын бүлгийн гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа. Өөрөөр хэлбэл урсгал зардлыг нэмэхээр оруулж ирсэн гэж ойлгож болно.

-Урсгал зардлыг яг ямар байдлаар нэмэхээр оруулж ирсэн юм бэ?

-Өнгөрсөн 2024 оны сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулсан. Үүнд МАН, АН, ХҮН намууд орсон. Ингэхдээ “Тогтвортой хөгжлийн төлөөх зориг” гэсэн хамтарсан мөрийн хөтөлбөрийг батлаад хэрэгжүүлж эхэлсэн. Тийм болохоор энэ удаагийн дөрвөн жилийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр гурван намын хамтарсан гэж ойлгож болно. Энэ дотор төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэвэр, тусгай хэрэгцээт буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийг нэмэгдүүлэх зэрэг асуудал бүгд орсон. Дээрээс нь энэ талаар Нийгмийн даатгалын багц хууль болон Татварын багц хуульд тодорхой өөрчлөлт оруулаад, ард иргэд, аж ахуйн нэгжийн нуруун дээрх ачааг хөнгөлөх асуудлыг хаврын чуулганаар шийдсэн. Харин энэ өөрчлөлтийн хугацааг энэ тодотголоор өөрчилсөн байна лээ.

-Тухайлбал?

-Ахмадын тэтгэвэр дээр суурь тэтгэврийн асуудлыг оруулж ирэх асуудлыг арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх асуудал байна. Дараа нь 150 тэрбум төгрөгөөр стратегийн хүнс бүрдүүлэх гэдэг асуудал орж ирж байгаа. Энэ болохоор нөөцийн мах, улаанбуудай гээд бий. Энэ жил шинээр орж ирж байгаа нь хүсний ногооны нөөц бүрдүүлэх гэж орж ирсэн байсан. Мөн энэ удаагийн тодотголыг өмнөх алдааг зассан гэж хэлж болохоор байна.

-Тэр нь юу гэж байгаа хэрэг вэ?

-Өмнө нь багш нарын буюу боловсролын байгууллагын ажилтнуудын цалинг нэмэх шийдвэр гарсан. Ингэхээр энэ салбарын цалинд 650 гаруй тэрбум төгрөгийн шаардлага үүссэн. Үүнийг нь өгөхийн тулд зайлшгүй тодотгол хийхээс өөр аргагүй болсон. Мөн эрүүл мэндийн болон бусад салбарын төрийн албан хаагчдын цалингийн асуудал байна.

-Хавар эрчим хүчний салбарынхан цалингаа нэмүүлье гээд жагссан шүү дээ?

-Тэгэлгүй яах вэ. Бусад бүх төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудал орж ирж буй нь нэлээд томоохон хэмжээний мөнгөн дүн яригдаж байгаа юм.

-Энэ оны төсвийн тодотголыг хэвээр нь баталчихаар ирэх оны төсвийн 11 орчим их наяд төгрөгийн тэлэлттэй байгааг тэр чигээр нь батлахаас өөр аргагүй байдалд хүргэнэ гэсэн шүүмжлэлийг зарим гишүүн хэлсэн. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаад, төрийн өмчит компаниуд нь ашиггүй ажиллавал дараа, дараагийн жилдээ яах вэ гэдгийг яриад байна. Үүн дээр юу хэлэх вэ?

-Үнэн, ер нь урсгал зардлыг нэмээд ирэхээр гинжин урвал шиг дараа, дараагийнхдаа нөлөөлөөд явдаг. Энэ чинь 2026 оны нэмэгдэл юм аа, ирэх онд байхгүй гэж хэлэх боломжгүй. Тийм болохоор цаашдаа төсвийн тэлэлт, түүнийгээ бүрдүүлэх асуудал хүндэрнэ. Энэ жил манай уул уурхайн бүтээгдэхүүний голлох түүхий эд болох нүүрс, зэс, алтны үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байгаа. Ийм байхад төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасарчихаад байна. Дараа нь үнийн уналт болвол яах вэ гээд таны асууж байгаа зөв.

-Тэгэхээр энэ тодотгол, ирэх оны төсөв та бүхний шаардаж байсан шиг орж ирж чадсан уу?

-Чадахгүй байгаа. АН-аас сонгогдсон гишүүд шүүмжлэлтэй хандаж байна. Бүсээ чангална л гээд байгаа. Гэтэл өмнөх оны татварыг урьдчилж аваад энэ оны төсвөө гүйцээсэн. Тэрийгээ бүрэн авч чадахгүй байгаа. Бүрдүүлэлт дээр их асуудал бий. Тийм болохоор яг ийм үед төсвөө тэлж буй нь ямар учиртай вэ гэдэг дээр АН-ынхан хандаад байгаа гэдгийг хэлье. Мөн ирэх жилийн төсөв дээр нэлээд асуудал бий. Яг гар дээр орж ирээд харсныхаа дараа ярьсан нь зөв байх гэж бодож байна.

-АН-ынхан Засгийн газарт хариуцлага тооцно гээд гарын үсэг цуглуулж байна гэсэн. Энэ асуудал юу болсон бэ?

-Үүн дээр хэвлэлийн мэдээлэлтэй л байна. Миний хувьд гарын үсгээ зурсан. Ч.Лодойсамбуу гишүүн зураагүй, Ж.Баясгалан гишүүн эрүүл мэндийн шалтгаанаар зураагүй гэсэн л мэдээлэлтэй байгаа.

-Таны хувьд орон нутаг, тойргоороо нэлээд явах шиг боллоо. Хүмүүс яг юу хүсэж, ярьж байна вэ?

-Иргэд их бухимдалтай байна. Учир нь амьдралынх нь чанар улам муудаад байна шүү дээ. Орлогогүйтэй л холбоотой. Худалдаа наймаа эрхэлдэг хүмүүст ямар ч орлого байхгүй болсон. Энэ тодотголын үеэр худалдааны салбар эрс уналтад орлоо гэдгийг ярьж байна. Сум, орон нутагт энэ үнэхээр бодитоор харагдаж байгаа. Дээрээс нь энэ жил шатахууны тасалдал иргэдийг үнэхээр бухимдууллаа. Тасалдаад эргээд зүгээр болчихсонгүй. Үнэ нь нэмэгдчихсэн. Түлш хотод 4790 байгаа хэрнээ орон нутагт 5500 болоод явчихаж байна. Шатахууны үнэ ч 4000 дөхчихлөө. Энэ чинь хүмүүсийн өдөр тутмын амьдралд их нөлөөлж байна. Дээрээс нь шатахуун, түлшний үнийн өсөлт чинь орон нутагт бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэж хүргэдэг манайх шиг улсад үнэ өсөх гол шалтгаан болчихоод байгаа юм.

-Дээр хэлсэн хүнсний ногооны нөөц бүрдүүлэх гэж юу гэсэн үг вэ. Салбар яамнаас бараг л түүхэндээ байгаагүй ургац авна гээд байсан шүү дээ?

-Монгол Улсын хүнсний тухай хуульд стратегийн хүнс гэдэг ойлголт байдаг. Үүнд улаанбуудай, мах, гурил ордог. Энэ бүхнийг зохицуулж, тохиргоог нь хийдэг Хүнсний аюулгүй байдлын зөвлөл гэж байгууллага бий. Харин нэг сонин юм нь энэ жил хүнсний ногооны нөөц бүрдүүлнэ гэж орж ирсэн. Үүн дээр би нэлээд гайхаад өчигдөр/уржигдар/ Төв аймгийн Жаргалан суманд очиж ногоочидтой уулзсан. Ногоочид маань сөрөг хандлагатай байгаагаа хэлсэн. Энэ асуудлыг би чуулганаар нэлээд нухацтай асууж, хэлэлцүүлнэ.

-Та Оюу толгойн ногдол ашгийг улсын төсөвт татан төвлөрүүлэх шийдвэрт хэрхэн хандаж байгаа вэ?

-Монголчууд “Алаагүй баавгайн арьсыг арав хуваана” гэж хэлдэг шиг юм болох вий гэж бодож байна. Энэ компани чинь ТУЗ-ийн хурлаа хийгээд, ямар ашигтай ажилласан, түүнээсээ хэдийг нь ногдол ашиг тараах юм гэсэн шийдвэр нь гараагүй байгаа. Тэгэхээр гараагүй шийдвэрийг бид урьдчилж яриад буй нь худлаа зүйл болох вий л гэж болгоомжлоод байгаа юм.

-Нэг хүнд 857 мянган төгрөг ногдоно гээд тооцоо гаргачихсан байна лээ шүү дээ?

-Гурван их наяд орчмын төгрөг яриад, түүнийгээ хүмүүсийнхээ тоонд хуваахаар тийм тоо гараад байгаа байх. Гэхдээ энэ тоог хаанаас гаргаж өгсөн юм. Ний нуугүй хэлэхэд, манайхан өөрсөд шигээ л бодоод байх шиг байгаа юм. Төрийн өмчит компаниуд дээрээ очоод л энэ хэмжээний мөнгийг бэлд гэдэг шигээ хандаад байх шиг байна. Тиймээс үүн дээр нэлээд болгоомжтой хандах ёстой.

-Ногдол ашгийг улсын төсөвт нэгтгэх дээр юу хэлэх вэ?

-Ногдол ашиг гэдэг монголчууд л хүртэх ёстой зүйл болов уу. Би өөрөө санхүүгийн хүн биш учраас төсөвтэй холих дээр сайн хэлж мэдэхгүй, гайхаад л байгаа юм. Яг төсөв хэлэлцэгдээд ирэхээр нарийн мэдээллүүдийг нь харж байж хэлэх нь зөв байх.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • HOW CAN I EASILY RESTORE MY STOLEN FUNDS? GET IN TOUCH WITH WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (185.238.28.46)
    HOW CAN I EASILY RESTORE MY STOLEN FUNDS? GET IN TOUCH WITH WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I want to use this Medium to say big thanks to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I met someone online. He told me how he was making money in the crypto world and got me involved. At first, I was making money until I invested up to $525,000 in this investment scheme. When it came time to take my profit after the end of the contract, they asked for a commission, which I paid another $15,000. They kept asking for more until I talked to a friend about it. She promised to speak to her husband, who happened to know a company specializing in recovering assets lost through fake investment companies. They gave me the contact for WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. After reaching out to them, they asked for all the necessary details about the investment and got to work. They kept giving me follow-up updates, and I can’t describe my relief when they called me after two days to say that my investment and profit had been completely recovered. I just had to post this on every page I can to let people know that they can still recover their lost investment. I highly recommend WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. You can contact them on Telegram @Geocoordinateshacker or Email: them at Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 09 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 3 цаг 44 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 4 цаг 11 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 4 цаг 18 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 4 цаг 27 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 5 цаг 29 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 5 цаг 40 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 6 цаг 26 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 7 цаг 7 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 7 цаг 16 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 7 цаг 56 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 10 цаг 2 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 10 цаг 21 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 10 цаг 38 мин Хулгайтай тэмцэхээ боль! 10 цаг 56 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 11 цаг 14 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 11 цаг 21 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 11 цаг 37 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 11 цаг 42 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 11 цаг 47 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 11 цаг 52 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top