x

АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ

/Reuters/ АНУ-ын засаг захиргаа Канадаас согтууруулах ундаа, мотоцикл, сүүн бүтээгдэхүүн импортлохыг хориглох шийдвэрийг мягмар гарагт гаргаснаар хоёр улсын хооронд улам хурцдаж буй худалдааны маргааныг эрс даамжрууллаа.

Цагаан ордны цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурдсанаар, импортын хориг есдүгээр сарын 29-нөөс хэрэгжиж эхэлнэ. Уг шийдвэрийг Канад улс АНУ-ын бараа бүтээгдэхүүнд хариу тариф ногдуулах шийдвэр мягмар гарагт шилжих шөнөөс хэрэгжиж эхэлсний дараа гаргажээ.

АНУ өнгөрсөн сард Канадын 20 тэрбум орчим ам.долларын бараа бүтээгдэхүүнд 50 хувийн татвар ногдуулсны дараа Канадын тал хариу татвар ногдуулсан байна. Хоёр тал хэд хэдэн удаа хэлэлцээ хийсэн боловч үр дүнд хүрэлгүй зогссоноор олон жил холбоотон явж ирсэн хоёр орны зөрчил улам гүнзгийрч, талууд хэлэлцээ бүтэлгүйтсэнд бие биеэ буруутгасаар байна. Үүний зэрэгцээ Канадын Ерөнхий сайд Марк Карни тус улс худалдааны хамгийн том түнш болох АНУ-аас хамааралт байдлаа цаашид бууруулахыг уриалжээ. “Чиглэлээ өөрчилж, хөгжин дэвжихэд шаардлагатай бүх зүйл бидэнд бий” гэж М.Карни тариф хэрэгжиж эхэлсний дараа мягмар гарагт YouTube-д нийтэлсэн дүрс бичлэгтээ хэлсэн байна. 

АНУ-ын импортын хоригт шар айраг, төрөл бүрийн дарс, виски, бурбон, ром, цагаан архи, вермут, текила, мескаль, бренди зэрэг согтууруулах ундааны ихэнх бүтээгдэхүүн хамрагдаж байгаа бололтой.

Цагаан ордны цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурдсанаар, сүүн бүтээгдэхүүний импортын хоригт шар сүүний уураг, өтгөрүүлсэн бурам, чихрийн нишингийн бурам болон согтууруулах ундаагүй шар айраг багтжээ.

Төрөл бүрийн бяслагийг импортлохыг бүрэн хориглоогүй боловч 50 хувийн тариф ногдуулах бараа бүтээгдэхүүний жагсаалтад нэмж оруулжээ. Мөн зарим төрлийн цаас, хөнгөн цагаан, мод, тавилга, гэрэлтүүлэг болон бусад бүтээгдэхүүн уг жагсаалтад нэмсэн байна.

АНУ-ын засаг захиргааны төлөөлөгчийн мэдээлснээр, Канадын автомашинд ногдуулах тарифыг нэгдүгээр сарын 1-нээс эхлэн одоо мөрдөж буй 25 хувиас 50 хувь болгон нэмэгдүүлэх тухай Д.Трампын өмнө нь хийсэн мэдэгдэл хүчин төгөлдөр хэвээр байгаа аж.

Түүнчлэн АНУ-ын Худалдааны төлөөлөгч Жеймисон Грир сүүлийн хэдэн өдөр Канадын хоёр талын худалдааны асуудал хариуцсан сайд Доминик Леблантай хэлэлцээ хийжээ. Хоёр улс асуудлыг шийдвэрлэх өөр гарц байгаа эсэхийг хэлэлцэхийн тулд ойрын өдрүүдэд дахин уулах төлөвтэй  байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top