x

Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа

Хөвсгөл аймгийн зарим нутагт энэ жил хуш модны самар бага гарснаас хүрэн баавгайн идэш тэжээл хомсоджээ. Үүнээс шалтгаалан баавгай хоол тэжээл хайж сумын төв, суурьшлын бүс, айл өрх, малчны хотонд ойртох эрсдэл нэмэгдсэн байна.

Хатгал тосгоноос найман километрийн зайд дөрвөн баавгай явж байгаатай иргэд таарчээ. Иймд Хөвсгөл аймгийн Байгаль орчны газраас иргэд, малчид, аялагчдыг уул, ойд явахдаа сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Сүүлийн үед баавгай уулаас бууж, суурьшлын бүсэд ойртох тохиолдол бүртгэгдэж байгаа тул хадлан бэлтгэх, жимс, самар түүхээр хөдөө явах, мал болон алдуул малаа хайж ууланд гарахдаа болгоомжтой байхыг зөвлөжээ.

Баавгай үзэгдсэн, мөр нь илэрсэн газарт ганцаараа явахгүй, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг анхаарууллаа. Мөн өглөө эрт, орой бүрэнхий болон шөнийн цагаар уул, ойд явахгүй байхыг зөвлөж байна.

Ой, өтгөн бут, голын шугуйгаар явахдаа үе үе дуу чимээ гаргаж, баавгайг гэнэт цочоохоос сэргийлэх хэрэгтэй. Харин бамбарууштай таарвал ойртохгүй, тухайн газраас тайван холдох нь зүйтэй. Учир нь эх баавгай бамбаруушийнхаа ойролцоо байх магадлалтай юм.

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган зэрэг 10 сумын нутагт хүрэн баавгай тархан амьдардаг гэсэн судалгаа бий.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв Өчигдөр 20 цаг 00 мин Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэл ядуурлыг бууруулж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ Өчигдөр 18 цаг 38 мин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр 18 цаг 12 мин “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ Өчигдөр 15 цаг 22 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ Өчигдөр 13 цаг 46 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ Өчигдөр 13 цаг 38 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ Өчигдөр 09 цаг 58 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ Өчигдөр 09 цаг 45 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа Өчигдөр 09 цаг 37 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна Өчигдөр 09 цаг 07 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ Өчигдөр 08 цаг 53 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Өчигдөр 08 цаг 42 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 21 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа Өчигдөр 08 цаг 15 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Өчигдөр 07 цаг 40 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ Өчигдөр 07 цаг 22 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо Өчигдөр 07 цаг 10 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав Өчигдөр 07 цаг 02 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Уржигдар 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Уржигдар 18 цаг 47 мин
iИх уншсан
С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... О.Батхүү: Гараашийн татварыг тэглэхгүй бол тэмцэх хэрэгтэй “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тод...
Top