Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлиг, “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу “Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уламжлалтай.
Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга “Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 2026 онд улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх удирдамжийг батлан 21 аймгийн Соёл, аялал жуулчлал, залуучуудын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар болон холбогдох байгууллагуудад хүргүүлж хаврын номын баярыг зохион байгуулсан.
Намрын номын баярыг энэ сарын 19, 21-нд зохион байгуулах талаар 2026 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 01/487 дугаар албан тоотоор чиглэл хүргүүлэн ажиллаж байна.
Үндэсний дархлаа болсон бичиг соёлоо дээдлэн дэлгэрүүлж, ном унших соёлыг төлөвшүүлэх, зохиолч, номын үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих чиглэлээр зохион байгуулдаг тус үйл ажиллагааг өдгөө 40 дэх удаагаа зохион байгуулахаар холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаж байна.



