x

Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир Европын сэргээн босголт, хөгжлийн банкны “Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн удирдагч Зарина Абдуллаеватай уулзлаа.

Уулзалтаар дээд, мэргэжлийн боловсролын салбарын бодлого чиглэл, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас Японы техникийн хамтын ажиллагааны сан болон ЕСБХБ-ны Хувьцаа эзэмшигчдийн тусгай сангийн санхүүжилтээр ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургууль, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Ризилиенс консалтинг сервиз” компанитай хамтран “Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийг 2025 оны 4 дүгээр сараас хэрэгжүүлсэн байна.

Төслийн хүрээнд “Эрчим хүчний ухаалаг сүлжээ ба систем” бакалаврын хөтөлбөрийг боловсруулан 2026-2027 оны хичээлийн жилд анхны 31 оюутан элсжээ. Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш нарыг чадавх бэхжүүлэх сургалтад хамруулж, сургалтын тоног төхөөрөмжийг нийлүүлж, шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай лаборатори, сургалтын практик орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлсэн байна.

Монгол Улсын Засгийн газраас инженер техникийн боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах, ур чадварын хоцрогдлыг арилгах, хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулахад анхаарч, үе шаттай үйл ажиллагаа авч хэрэгжүүлж буй. Үүнд сайн хөтөлбөрөөс гадна сургалт, судалгааны орчин, дадлагын баазыг хөгжүүлэх нь нэн чухал байгааг Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир онцлов.

 

 

Иймд хүний нөөцийг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулан бэлтгэх, чадавхжуулах, ур чадварын хоцрогдлыг арилгахад хамтран ажиллахаар ярилцлаа. Мөн Боловсролын олон нийтийн бүлэгт Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөл нэгдэж, хувь нэмэр оруулахад бэлэн гэдгийг Зарина Абдуллаева илэрхийлэв. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 41 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 46 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 51 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 54 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 57 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 2 цаг 8 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 3 цаг 2 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй 16 цаг 46 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 17 цаг 58 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон 18 цаг 22 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Өчигдөр 11 цаг 14 мин “Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд-2026” намрын баярыг зохион байгуулна Өчигдөр 10 цаг 59 мин “Клипперс”, “Торонто” багууд Кавай Леонардыг солилцохоор эцэслэн тохиролцжээ Өчигдөр 10 цаг 40 мин Шяншаний чуулга уулзалт эхэллээ Өчигдөр 10 цаг 21 мин АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн сургаар МАН яагаад бужигнаад унав Өчигдөр 09 цаг 25 мин Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ Уржигдар 17 цаг 50 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов Уржигдар 17 цаг 45 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа Уржигдар 17 цаг 37 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов Уржигдар 17 цаг 34 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Уржигдар 17 цаг 30 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top