x

С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон

Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн 2026 оны археологийн судалгааны онцлох үр дүнг танилцуулсан хэвлэлийн хурал "Чингис хаан" үндэсний музейд өнөөдөр боллоо.

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы “Бичээс” төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших Олон сүмд 2025-2026 онд археологийн малтлага судалгааг явуулаад байна. Тус хамтарсан судалгааны анги 2026 оны хээрийн судалгааг Олон сүмийн туурьд наймдугаар сарын 12-23-нд 12 хоногийн хугацаанд зохион байгуулсан аж.

Энэхүү судалгаа нь 2025 онд эхлүүлсэн археологийн малтлага, судалгааны ажлын үргэлжлэл юм. Монголын талаас доктор асан Л.Эрдэнэболд, академич С.Чулуун, Японы талаас профессор Такаши Мацүкава нар удирдаж, археологич Э.Уртнасангаар ахлуулсан судалгааны багийнхан “Монголын бурхны шашны түүх, бичиг үсгийн судалгаанд шинэ эх хэрэглэгдэхүүн”-ийг илрүүлжээ.  

"Чингис хаан" үндэсний музейн захирал, академич С.Чулуун, “Судалгаагаар дурсгалт газрын зүүн хэсэгт оршдог томоохон барилга, түүний урд байрлах жижиг барилгад малтлага хийсэн. Томоохон барилга нь төв танхим, бурхны таван тооны суурь, тэдгээрийг тойрсон горооны замтай бөгөөд хамгийн сонирхолтой нь  барилгын хананд олон өнгөөр зурсан бурхны хөрөг, уул, үүл, могой болон ургамлын хээ бүхий ханын зургийн үлдэгдэл илэрсэн. Энэ нь Монголын бурхны шашны судалгаанд онцгой чухал дурсгал болж байна.

Мөн малтлагын үеэр түүхий шавраар хийсэн бурхны олон хэсэг, бурхны толгой, өлмий, бурхны шүншиг болох шаазан хундага, морь унасан хүний дүрстэй төмөр эдлэл, эрдэнийн чулуугаар хийсэн 21 ширхэг эрхи, улаан зандан модны хэсэг зэрэг олдвор илэрсэн. 2025 онд Япон улсад хийлгэсэн шинжилгээгээр, уг сүм нь XVI дугаар зууны эцэс XVII зууны эхэн үед хамаарч байгаагаараа Монголын анхны хийд Эрдэнэзуугийн цаг үетэй таширч байгаа”-г тодотгов.

2026 оны судалгааны хамгийн онцлох үр дүн нь хоёр малтлагаас монгол бичгээр бичсэн үйсэн номын нийт 30 орчим хэсэг аж.

Эдгээр үйсэн судрын хэсгийг "Чингис хаан" үндэсний музейн сэргээн засварлагч нар анх сэргээжээ. Эхний хэсгийг уншихдаа шашны ном, зурхай болон сургаалын шинжтэй зүйл бичсэн болохыг тогтоожээ. Түүний дотроос сонирхол татах нэгэн баримт нь Чингис хааны хөвгүүд, дүү нартаа сургасан билиг сургаал олдсон байна. Тус билиг сургаал нь Лу.Алтан товчид тэмдэглэгдсэнтэй ижил байгааг судлаачид одоогоор тогтоогоод байгаа ажээ.

Цаашид нарийвчлан судалж, сэргээн засварлах, хамгаалах, онц цагийг тогтоох ажлыг эхлүүлээд буй. Эдгээр олдвор, барилга байгууламжийн зохион байгуулалт, ханын зураг, үйсэн судраас үзэхэд Олон сүм нь Монголын анхны сүм хийдүүдийн нэг, уран барилга, шашин, бичгийн соёлын томоохон төв байсныг илтгэж байгаа тухай хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • HIRE A LICENSED BITCOIN RECOVERY SPECIALIST // WIZARD GEO COORDINATES (67.43.236.226)
    HIRE A LICENSED BITCOIN RECOVERY SPECIALIST // WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I would like to take this opportunity to express my gratitude to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for using their hacking expertise to recover my stolen Bitcoins. If you need help recovering lost or stolen Bitcoins, WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER can assist you in navigating this process. They specialize in helping individuals and businesses recover lost or stolen Bitcoins. Their team of experts possess the experience and tools needed to handle cases involving lost private keys, forgotten passwords, hacked accounts, or other situations where access to cryptocurrency has been compromised. Trust them, and they will work their magic to return your stolen funds. Get in touch with them. on Telegram @Geocoordinateshacker or Email: them at Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack It is important to verify the legitimacy and credibility of any service offering cryptocurrency recovery assistance to ensure that your funds are in safe hands.
    2026 оны 09 сарын 21 | Хариулах
  • james (102.90.80.68)
    My little story how i got scam: They are heartless scammers, they ruined my life, by making me develop interest to invest my hard earned money. I deposited 107850 euros in June 2025, which was later turned to 98,908.00 euros including my pay out bonus, there was an impressive improvement in few days, 2 months later I had a car accident and needed money to pay my insurance access, Suddenly I was sent from Pillar to post, i tried reaching out to them to collect the money i invested to pay off my debts, they cut the live chats and got harassed from 1 to the other, until they told me I will forever be poor, then I realized that I was being scammed. I just wanted my money back! I was advised by a friend to seek for help from a recovery management to assist me recover my invested funds, God so kind i was able to reach out to a recovery guru BY email: leonardcybernet.s@gmail.com , i was able to recover my funds with the help of Mr LEONALDMCCALLWIZARD he's an expert on bank funds, crypto/forex and bitcoin recovery...
    2026 оны 09 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ 9 цаг 36 мин Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ 9 цаг 58 мин Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо ирлээ 10 цаг 11 мин 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 10 цаг 19 мин 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо 10 цаг 31 мин Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо 10 цаг 45 мин Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ 10 цаг 50 мин Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан хурцдав 10 цаг 56 мин АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 11 цаг 1 мин Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ 11 цаг 5 мин УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндлөө 12 цаг 12 мин Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрөнгө оруулалтын зардлууд ирэх оны төсвөөс хасагдсан 12 цаг 26 мин Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна Өчигдөр 22 цаг 36 мин Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлтгэнэ Өчигдөр 17 цаг 31 мин Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв Уржигдар 20 цаг 00 мин Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэл ядуурлыг бууруулж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ Уржигдар 18 цаг 38 мин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Уржигдар 18 цаг 12 мин “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ Уржигдар 15 цаг 22 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ Уржигдар 13 цаг 46 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ Уржигдар 13 цаг 38 мин
iИх уншсан
С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... Петр Ян аварга цолоо хамгааллаа Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тод... О.Батхүү: Гараашийн татварыг тэглэхгүй бол тэмцэх хэрэгтэй 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд...
Top