x

10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна

Ховд аймгийн Буянт суманд 2026 оны наймдугаар сарын 1-ний өдөр "тарвас хураахаар явна" гэж гэрээсээ гарч сураггүй алга болсон 10 настай охины цогцсыг наймдугаар сарын 14-ний өдөр олж илрүүлэн, өдгөө мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Тухайн охиныг хөрш айлынх нь нэр бүхий хүмүүс тээврийн хэрэгсэлээр дайрч амь насыг нь хохироож, улмаар хэргээ нуун далдлах зорилгоор цогцсыг нь шатааж булсан байсан тухайгаа мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байдаг.

Мөн 10 настай охины амь насыг хөнөөсөн хэрэгт хөрш айлын эзэн М.Даделхан, түүний эхнэр, мөн хүү Д.Чингис нарыг нь цагдан хорьж, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэн шалгаж байна.

Охины амь насыг хөнөөж, хэргээ нуун далдлах зорилгоор цогцсыг нь шатааж, булсан хэргээр шалгагдаж буй хөрш айлын эзэн М.Даделхан, түүний эхнэр, мөн хүү Д.Чингис нарыг хүний амь насыг онц хэрцгийгээр алсан буюу алсан бол Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2-2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Тухайн зүйл ангид арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Хохирогч охины аав С.Аманжол хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Миний охины аминд хүрсэн хүмүүс хэрэг нь илрээгүй байхад эртнээс өмгөөлөгч авч бэлдсэн байсан. Ийм зүйл болно гэж ёстой бодож байгаагүй. Олон жил хөрш байж хамт явлаа. Бараг нэг тогооноос хоол цай идэж ууж явсан хүмүүс шүү дээ. Тэднийг тийм юм хийнэ гэж ёстой бодоогүй. Хэлэх ч үг олдохгүй үнэхээр хэцүү байна. Би эхнэр авснаасаа хойш арван хэдэн жил тэр хашаанд хөрш айл байж ирсэн. Энэ хугацаанд нэг нэгэндээ муу юм ч санаж явж үзээгүй. Хүүхдүүд маань ч хоёр биенийдээ ороод л хонож өнжөөд явдаг байсан. Хөршүүддээ хар буруу санаж явж үзээгүй" гэжээ.

Эх сурвалж: iSee.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 9 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 11 цаг 24 мин Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина 16 цаг 1 мин Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх нь хуулийн практикт цоо шинэ нөхцөл үүсгэж байна 16 цаг 14 мин Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж байна 16 цаг 27 мин У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? 18 цаг 52 мин Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? 19 цаг 2 мин Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! 19 цаг 41 мин Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг нь ухаалаг тоолуурт шилжүүлжээ 19 цаг 52 мин Ц.Идэрбат: Тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ 20 цаг 11 мин Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад шилжүүлжээ 20 цаг 18 мин Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна 20 цаг 29 мин Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхсөн нь цаашид анхаарах ёстой маш том дохио 20 цаг 39 мин Монгол Улс ба НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны 2028-2032 оны хүрээг хэлэлцэв Уржигдар 18 цаг 18 мин “Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна Уржигдар 18 цаг 00 мин Юун Ялта, юун дэлхийг хуваах! Уржигдар 17 цаг 30 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Уржигдар 17 цаг 24 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал Уржигдар 17 цаг 19 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө Уржигдар 16 цаг 35 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Уржигдар 16 цаг 22 мин
iИх уншсан
Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Юун Ялта, юун дэлхийг хуваах! Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн
Top