x

Энэтхэг Монголын коксжих нүүрсийг импортлохоор судалж эхэллээ

Тээвэр ложистикийн хүндрэл бэрхшээлүүд байгаа хэдий ч гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох коксжих нүүрсний нийлүүлэлтийг төрөлжүүлэх стратегийн хүрээнд Энэтхэг улс Монголоос коксжих нүүрсийг импортлох боломж, үр ашигтай эсэхийг судалж байгаа тухай Reuters агентлаг энэ талаар мэдээлэл бүхий эх сурвалжийг эш татан бичжээ.

Гангийн үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт ордог Энэтхэг улс коксжих нүүрсний хэрэгцээнийхээ 85 орчим хувийг импортоор хангадаг бөгөөд үүний талаас илүүг нь Австралиас авдаг. Эрэлт ирэх жилүүдэд өсөхөөр байгаа тул Засгийн газар болон гангийн үйлдвэрүүд шинэ нийлүүлэгч хайж эхэлсэн гэж эх сурвалж ярьжээ.

Далайд гарцгүй Монгол Улс нь экспортын хоёр чиглэлтэй. Нэг нь Оросоор дамжин өнгөрөх урт чиглэл бол нөгөө нь Хятадаар дамждаг.

Эх сурвалжийн хэлснээр, Монгол Улс бол Бээжингийн хувьд нүүрсний стратегийн ач холбогдолтой нийлүүлэгч, мөн дамжин өнгөрүүлэхийг хориглох эрсдэлтэй тул Хятадын нутгаар дамжих маршрутыг Энэтхэгийн эрх баригчид найдвартай гэж  үзэхгүй байгаа гэжээ. Мэдээлэл олон нийтэд ил болоогүй учир эх сурвалж нэрээ нууцлахыг хүссэн байна.

Энэтхэгийн Гангийн яам энэ талаар тайлбар хүссэн имэйлд хариу өгөөгүй байна.

2020 онд хилийн маргаантай бүсэд болсон мөргөлдөөний дараа удаан үргэлжилсэн хурцадмал байдлаас хойш Энэтхэг, Хятад улсууд эдийн засгийн харилцаагаа алгуур сэргээж байгаа билээ.

Монгол бол  өндөр чанартай коксжих нүүрсийг харьцангуй хямд үнээр авах боломжит эх үүсвэр гэж салбарын шинжээчид үздэг. Гэхдээ ложистикийн асуудал хамгийн том саад хэвээр байгааг эх сурвалж онцолсон байна.

Энэтхэг энэ оны эхээр хийхээр төлөвлөж байсан Монголоос нүүрсний туршилтын ачилтуудыг хараахан хүлээж аваагүй байна. Тус улсын төрийн өмчит Steel Authority of India (SAIL) компани 1 тонн нүүрсийг туршилтаар авах хүсэлтээ илгээсэн талаар Reuters тавдугаар сард мэдээлж байв.

“Бид Монголын коксжих нүүрсний нийлүүлэгч нартай техникийн болон ложистикийн боломжийг тогтоох талаар тасралтгүй харилцаатай ажиллаж байна” гэж тус компани Reuters-т мэдээлжээ. Харин Монголын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам тус агентлагийн хүсэлтэд хариу өгөөгүй байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, Энэтхэгийн коксжих нүүрсний импортын 15 орчим хувийг Орос, АНУ эзэлж байна.

Эх сурвалж: Reuters

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Thamos Lucas (104.223.110.245)
    RECOVER YOUR LOST BITCOIN // WITH THE HELP OF GEO COORDINATES RECOVERY HACKER I’m Thermos Lucas. I'm here to tell my testimony about how. GEO COORDINATES RECOVERY HACKER enabled me to recover my stolen BTC. A few months ago I lost $673,000 worth of BTC to a fake investment company. I could do to recover my funds, I had gone to the authorities but they couldn’t assist me. I did some research online and I came across a post about GEO COORDINATES RECOVERY HACKER Their professional team was super and it took them less than 48 hours to get my funds back from these scammers. Geo Coordinates Hacker is here to provide that service for you. I highly recommend their services to everyone. If you suspect your Credit card, email & password, Facebook, Instagram, twitter Accounts have been hacked, you need to recover stolen money from scammers, report the incident to GEO COORDINATES RECOVERY HACKER, they can help you recover your Cryptocurrency BTC. They help you retrieve your stolen currency, in addition, GEO COORDINATES RECOVERY HACKER, can provide you with educational materials for staying safe online. They can also identify potential security breaches or vulnerabilities that may have led to the loss of your information. Please contact the following email address: Email: geovcoordinateshacker@gmail.com Website: https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram: @Geocoordinateshacker
    2025 оны 12 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ...
Top