x

Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учраас УИХ бүтцээрээ ажиллах ёстой

Улсын Их хурлын гишүүн Х.Тэмүүжинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр/өчигдөр/ Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан болон харьяа газрынх нь зарим удирдлагыг чөлөөллөө. Энэ салбарын сайд асан УИХ-ын гишүүний хувьд ямар байр суурьтай хандаж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газар Үндсэн хуулиараа кабинетын зарчмаар ажилладаг. Энэ зарчмыг 2019 онд оруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ч нэлээд сайн бататгаж өгсөн. Тийм учраас Ерөнхий сайд кабинетдаа хэнийг урих, гаргах нь тэр хүний бүрэн эрхийн асуудал. Яагаад гэхээр Ерөнхий сайд УИХ-ын өмнө хуулийн биелэлтийг хариуцаж, ажлаа тайлагнадаг. УИХ-аас томилогдож, чөлөөлөгдөнө. Харин салбарын сайд нар нь Ерөнхий сайдынхаа өмнө ажлаа хариуцна. Тэгэхээр Ерөнхий сайд аль салбарыг хэнд атгуулах уу, ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдэг нь бүрэн эрхийнх нь асуудал гэж хэлээд байгаа юм.

-Хэдийгээр тийм ч гэлээ өнөөгийн улс төрд үүсээд байгаа гол асуудал нь юу байна вэ?

-Хуулийн салбарт яригдаж байгаа ярианууд, энэ намын дотоод хэрүүл, Засгийн газрын дотоод маргаан төдий биш байна. Одоо төр, УИХ ажлаа хийх ёстой. Энэ улстөрчид, эрх баригч намын хоёр хуваагдсан бүлэглэл хэзээ ч асуудлаа мухарлахгүй юм байна. Муудалцахаараа бөөн гэмт хэрэг ярьдаг. Сайндахаараа түүнийгээ мартаад тэврэлдчихдэг. Ард нь хариуцлага байдаггүй. Хууль хаана, амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болчихлоо. Тийм учраас УИХ одоо бүтцээрээ ажиллах ёстой.

-Тэгвэл энэ асуудлуудыг мухарлахын тулд УИХ хуулийн хүрээнд хэрхэн ажиллах ёстой юм бэ?

-Хууль зүйн байнгын хороон дээр Хууль сахиулахын тусгай хяналтын дэд хороо байгуулагдсан. Дэлхий нийтээрээ парламентын хамгийн хүчтэй хяналтын хэрэгсэл бол энэ. Үүнийг байгуулахгүй гэж МАН, нэр бүхий хүмүүс өчнөөн олон удаа эсэргүүцсэн. Гацааж, гацааж байгаад арай гэж батлагдсан ч хуулийнх нь үйлчлэх хугацааг жилээр хойш нь татсан. Ингээд ноднин жилийн тавдугаар сарын 1-нээс хууль үйлчлээд эхэлсэн. Гэтэл энэ Тусгай хяналтын дэд хороог одоо хүртэл байгуулаагүй. Тиймээс энэ хороог ажилд нь оруулах ёстой. Тэгж байж энэ гүйцэтгэх ажлууд хууль бусаар явж байна уу гэдгийг тогтооно. Яагаад гэхээр УИХ хуулийн биелэлтийг хангуулахын тулд хэрэгжилтэд бүрэн хяналт тавина.

УИХ-аас баталсан хуулиас давсан үйл ажиллагааг Засгийн газрын агентлагууд явуулаад байгаа юм уу. Сайд нар нь хэрэгжүүлээд байна уу гэдгийг энэ хяналтын механизмуудаараа баримттай гаргаж ирнэ. Одоо бол ард иргэд бүү хэл хууль тогтоогчид хэн нь худлаа яриад байгааг мэдэхээ больчихлоо. Ингээд харсан чинь Монгол Улсын дотоод аюулгүй байдал алга болчихсон байна. Хууль сахиулах байгууллагын толгойд энэ мэргэжил, салбартаа тууштай, тангараг өргөсөн хүн гэхээсээ илүүтэй генералын мөрдөс горьдсон “Царцаанууд” үсэрдэг болчихлоо. Тэгээд тэр саатай мөрдсийнхөө төлөөсөнд хуулийн салбарыг нулимдаг, унагаадаг болж эхэллээ. Тэртээ 1990 оны Үндсэн хуулийн хамгийн том өөрчлөлт чинь Монгол Улс хагас цэргийн дэглэмээс салах, ардчилсан улс болох гэж оролдсон явдал. Гарын алга, гадар хоёр шиг гадаад аюулгүй байдлыг батлах хамгаалах бодлого, цэрэг армиар шийддэг. Дотоод аюулгүй байдлыг бид хууль сахиулах байгууллага, шүүхийн хууль дээдлэх зарчмаар хангадаг.

-Энэ бүхэн одоо хангагдахгүй байна гэж харж байна уу?

-Бид энэ гадаад, дотоод аюулгүй байдлыг хольж хутгаад, дотоод аюулгүй байдал дээр ажиллах ёстой агентуудад батлан хамгаалахын цол зэрэг өгөөд, цэргийн байгууллага болгож хувиргаснаасаа болоод нөгөө “Ногоон малгайтнуудын үе” шиг цэрэгжсэн формтой болчихлоо. Тэд нь одоо дахиад хядлага, үймээн, хууль бус, гажуу завхралын үүд хаалга болж байна. Яагаад хууль биш хүн засаглах хүртлээ галзуураад хэнд мөнгө, эрх мэдэл байна гэхээр нөгөө “Хөрөнгөжсөн хурандаа нар” гэж ярьдаг шиг “Улстөржсөн, мөнгөжсөн генералууд” гэдэг нэр рүү орох гэж байна. Армийн генералууд хэзээ ч ийм ажил хийдэггүй байхгүй юу. Тэгвэл ямар генералууд ийм ажил хийж байгааг харах цаг болсон. Үүн дээр бодлогын том өөрчлөлт ярих ёстой. Дээр нь МАН-ынхнаас үнэнийг тодруулна гэж байхгүй юм байна. Зүгээр л парламент хяналтын механизмаа ажиллуулаад мэдээллийг нь авч, сонсголоо зохион байгуулаад явах цаг нь болсон байна. Хариуцлага тооцох цаг ч болсон байна. Энэ бол энгийн жишээ шүү, би тэвчээртэй сонсож байгаад сүүлдээ агзасхийж байгаа юм.

-Юун дээр тэр вэ?

-Парламентын гишүүн ард түмний төлөөлөгчийнхөө хувьд төсөв мөнгөтэй холбоотой асуудлыг татвар төлөгч нарт ил нээлттэйгээр зарлаж, хэлэлцүүлж, тэдний мөнгийг юунд зарцуулах гэж байгааг мэдээлэх үүрэгтэй. Гэтэл энэ ажлаа хийснийхээ төлөө Засгийн газрын гишүүнээр доромжлуулаад сууж байна. Сүүлдээ гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газар парламентыг яаж ажиллахыг, парламентын гишүүнийг юу хийхийг заах гэж оролдлоо. Уг нь бол УИХ-ын өмнө ажил хариуцаж байгаа Засгийн газрын бүтэц шүү дээ. Ерөнхий сайддаа л тайлангаа тавьдаг юм байгаа биз. УИХ-ын гишүүнийг яаж ажиллахыг зааж болохгүй.

-Таны хэлээд байгаа парламентын хяналтын механизмыг ажиллуулах боломж бололцоо байна уу?

-Хангалттай байгаа. Ямар өмнөх шиг 9-10-хан суудалтай сөрөг хүчин байгаа биш. Бид энэ парламентад 42 суудалтай. Өмнөх шиг бүх эрх мэдэл, хэвлэл мэдээллийн хэрэгслийг худалдаж аваад, дохиураараа ажиллуулдаг цорын ганц эрх баригч байгаа биш. Энд чинь олон ургалч үзэл бодлоо илэрхийлдэг мэргэжилдээ үнэнч сэтгүүлчид байна. Олон нийт ч гэсэн ганц хэвлэлийн хуудас, сошиалаар аливааг харахаа больж хэрсүүжсэн. Тэгэхээр шударга, асуудлыг бодитой баримттай ярилцах боломж байна. Хайран 2.5 жил, би одоо үнэхээр харамсаж байгаа. Бодлого ярьдаг, улс орны ирээдүйн төлөвлөлтийг хэлэлцдэг байх ёстой уураг тархи нь зүгээр л гэмт хэрэг, хулгай луйвар, хов жив, улс төрийн хийрхлээр тэжээгддэг уураг тархи болж хувирлаа.

-УИХ-ын гишүүний хувиар, эсвэл АН-ын бүлгээс энэ парламентын хяналтын механизмыг ажиллуул гэсэн шаардлагыг УИХ-ын даргад тавьж болох уу. Тийм боломж хуулиар бий юу?

-Тавиад явж байгаа. Өнөөдөр/өчигдөр/ ч гэсэн би тавих гээд байж байна. Ийм нөхцөл байдлаас гарах арга зам чинь парламентын хяналтыг сайжруулах, иргэдийг мэдээлэлжүүлэх, хуулийг дээдлэх юм. Үүний тулд л парламенттай холбоотой хуулиудыг жил хагасын турш шахаж, шаардаж байж заримыг нь батлуулсан. Тусгай хяналтын дэд хороог яах гэж байгуулсан юм. Түрүүнд ярьдаг гарын алга, гадар гэсэн л зарчим. Гадар буюу батлан хамгаалах, тагнуултай холбоотой үйл ажиллагаа нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд, дотоод аюулгүй байдал буюу хууль сахиулах чиглэлийн ажил нь Хууль зүйн байнгын хороонд харьяалагдана. Гэтэл үүнийг хийхгүй явсан 30 жилд бүх зүйлээ тавиад туучихсан.

Хамгийн аймшигтай, бид яах аргагүй асуудал болгож ярилцах ёстой зүйл нь юу гэхээр төрийн шийдвэр маань албан ёсныхоо бүтцээр гарч байна уу. Эсвэл нэг удганы арын өрөөнд гарч байна уу гэдэг асуудал. Энэ бол маш ноцтой. Ардчилсан улсад иргэд албан тушаалтанд итгэж эрх мэдэл өгдөг болохоос биш түүний мухар сүсэгт итгэж эрх мэдэл шилжүүлдэггүй. Гэтэл энэ төр засаг шинжлэх ухаан, баримт факт, мэдээлэл судалгаанаас хол байгаагийн шалтгаан нь ийм мухар сүсэгт тархиа идүүлсэн албан тушаалтнууд төрийн нэрээр удган бөө нарт Монгол Улсын шийдвэрийг гардуулж өгсөн байна. Саяны энэ хэрүүл тэмцэл дотор ямар аймшигтай ужгирсан, Монгол Улсын Үндсэн хуулийн дэг журам, үзэл санаа, төрийн байгуулалтыг үгүй хийсэн, суурь шинжтэй алдаанууд байна шүү дээ. Бид алдаануудыг нэн даруй засахгүй бол нэг удганаар дамжаад Монголын Үндэсний аюулгүй байдал, төрийн нууц, Монгол Улсын суурь эрх ашиг гадныхны атганд орох нь гэдэг нь тодорхой байна. Бараг очдог удган, лам нартаа барьцаалагдсан нөхөд төр болж тоглоод байгаа юм биш үү. Ийм хэмжээний зүйлүүд харагдаж байна.

-АН-аас Ерөнхий сайдыг өөртөө итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ир гэж шаардсан. Гэвч үүнийг зарим улстөрч Үндсэн хуулиар олгогдсон Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдах гэсэн зүйл хэмээн тайлбарлаж байсан. Тэгвэл танай бүлгийн энэ шаардлага ямар нэгэн байдлаар хууль зөрчиж байгаа эсэх дээр тайлбар хэлнэ үү?

-Хууль зөрчих зүйл юу ч байхгүй. Энэ бол улс төрийн шахалт байхгүй юу. Гэхдээ улс төрийн шахалт хийхдээ асуудлынхаа углуургыг харж сурах ёстой. УИХ-аар дамжуулаад, ардчиллынхаа зарчмаар иргэд, сонгогчдын итгэлийг Ерөнхий сайд даах уу, үгүй юу л гэдэг асуулт. Ийм асуултыг хоёр янзаар тавьдаг. Нэгдүгээрт, УИХ-ын 32 гишүүн гарын үсгээ зураад тухайн хүнийг парламентын мандаттай Ерөнхий сайдын албан тушаалд ажиллуулах шаардлагагүй гэж үзэж өргөн барьж болно. Хоёрдугаарт, Ерөнхий сайд өөрөө итгэл үзүүлэх асуудлаа УИХ-д оруулж ирэх юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын дэвшүүлсэн бодлого, эсвэл ирэх жил улс орныг ингэж авч явна гэсэн төсөв хоёр дээр нь УИХ-аас үүнийг дэмжихгүй, буруу байна гэж үзэж болно. Ингэвэл Ерөнхий сайд өөрөөрөө дэнчин тавиад надад итгэж байна уу, үгүй юу гэдгээ асууна гэсэн үг. Ийм л зарчимтай юм.

Ерөнхий сайд итгэл үзүүлэх асуудлаа УИХ-д тавихын тулд факт хэрэгтэй. Одоо бол Ерөнхий сайд төсвийн тодотгол болон ирэх оны төсвөө өргөн барьчихсан байна. Яг үүн дээр нь хамгийн их хэрүүл өрнөж байгаа. Өргөн барьсан тодотгол, төсөвт нь УИХ итгэхгүй байгаа юм биш үү гэсэн яриа, өгүүлэл маш хүчтэй гарч байна. Тийм учраас АН-аас итгэл үзүүлэх асуудлаа оруулахгүй бол та нарын буруу бодлого, гөжүүд улс төрийн дотоод тэмцлээс болж Монгол Улсын Үндсэн хуулийн байгуулал хямрах нь байна шүү гэж хэлээд байна. Тэгэхээр одоо Ардчилсан намын ярьж байгаа факт бол төсөвтэй холбоотой асуудлууд байгаа юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ардчилсан нам нэр дэвшигчийн квотоо нээлттэй биржээр зарахад бэлэн болжээ 9 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн түүхэн бүтээлүүдийг хадгалууллаа 20 мин Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөв 28 мин ӨМӨЗО-ы 14 дэх удаагийн Соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болно 31 мин Гадаадад оргон зайлсан, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монгол Улсад авчирчээ 39 мин БНХАУ-ын залуу дипломатуудыг хүлээн авч уулзав 44 мин Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учраас УИХ бүтцээрээ ажиллах ёстой 52 мин ОУАЭА-ийн Ерөнхий бага хурлын 70 дугаар чуулганд манай улсын төлөөлөгчид оролцож байна 1 цаг 12 мин “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Амарсайханы ойлгомжгүй огцролт 4 цаг 40 мин Ур чадварын ДАШТ-д оролцох залууст төрийн далбааг гардуулав 4 цаг 48 мин “Барселона” зургаа дараалан хожлоо 4 цаг 52 мин Турк Улстай түүх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр санал солилцов 4 цаг 55 мин Олон улсын хүүхдийн спортын наадамд Монголын 81 тамирчин оролцоно 4 цаг 59 мин БНАСАУ-ын цөмийн зэвсэгтэй улсын статус баталгаажсаныг мэдэгджээ 5 цаг 1 мин Польш Улстай эмийн зохицуулалт, чанар, хангамжийн чиглэлээр хамтран ажиллана 5 цаг 6 мин “Тогтвортой хөгжлийн төлөө: Ногоон ирээдүй, глобал түншлэл” уриатай уул, уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт эхэллээ 5 цаг 9 мин Tokyo Game Show 2026 тоглоомын үзэсгэлэн нээгдлээ 5 цаг 15 мин 10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 22 цаг 1 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 22 цаг 38 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 23 цаг 4 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top