x

ӨМӨЗО-ы 14 дэх удаагийн Соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болно

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хамтран зохион байгуулж буй Өвөрмонголын XIV соёлын өдрүүд  Улаанбаатар хотноо энэ сарын 22-25-нд болно.

Тус соёлын өдрүүдийг зохион байгуулж буй үндэслэл, ач холбогдол, ерөнхий хөтөлбөр, онцлох үйл ажиллагааны талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дарга Ли Жы, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Мэдээлэл сурталчилгааны хэлтсийн дарга Ч.Энхтуяа, тус яамны Бодлого зохицуулалтын газрын шинжээч Д.Амарсанаа нарын албаны хүмүүс өнөөдөр мэдээлэл өглөө. 

Соёл хүмүүнлэгийн харилцааг бэхжүүлэх талаарх хоёр орны төрийн тэргүүн нарын нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх, ард иргэдийн харилцан ойлголцол, нөхөрлөлийг гүнзгийрүүлэх, хоёр орны найрсаг харилцааны олон нийтийн суурийг зузаатгах зорилгоор тус өдрүүдийг зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү ажил нь хоёр улсын харилцааны чухал платформ, гүүр болон төлөвшөөд байна гэж БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дарга Ли Жы мэдээллийнхээ эхэнд онцлов.

“Нээлттэй байдлын шинэ боломжуудыг хуваалцаж, Тал нутгийн шинэ Торгоны замыг хамтдаа байгуулъя” уриан дор болох тус өдрүүдээр соёл, аялал жуулчлалын сурталчилгаа, цогц үзэсгэлэн, урлагийн тоглолт, дууны уралдаан, ном хэвлэлийн салбарын харилцаа, уран сайхны кино болон богино хэмжээний цуврал нэвтрүүлгийн үзвэр, шилдэг аудио-визуал бүтээлийн солилцоо, уламжлалт анагаах ухааны үнэ төлбөргүй үзлэг зөвлөгөө, албаны түвшний уулзалт хэлэлцээ зэрэг 12 үндсэн төрлийн 23 үйл ажиллагааг зохион байгуулах аж.

Энэ удаагийн соёлын өдрүүдийн нэг чухал ажил бол Өвөрмонголын чөлөөт худалдааны туршилтын бүсийн бүтээн байгуулалтыг танилцуулах явдал гэнэ. Уг бүсийг энэ оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс албан ёсоор зарласан ба 23 дахь улсын зэрэглэлийн чөлөөт худалдааны туршилтын бүсэд тооцогдож буй. Энэхүү танилцуулгын үеэр тус бүсийн бүтээн байгуулалтын явц, бодлого, хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй танилцуулах юм.

Соёлын өдрүүдийн нээлт энэ сарын 23-ны өдрийн 10:00 цагт Улаанбаатар зочид буудалд болж, соёл, аялал жуулчлалын салбарын танилцуулга, экологийн бүтээн байгуулалтын тухай баримтат киноны үзүүлбэр, шилдэг дуу дүрсний бүтээлийн нээлт, богино хэмжээний кино, видеоны орчуулгын эрх, лиценз олгох ёслол, Хятадад суралцах сонирхолтой оюутнуудад зориулсан боловсролын үзэсгэлэнг зохион байгуулна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ардчилсан нам нэр дэвшигчийн квотоо нээлттэй биржээр зарахад бэлэн болжээ 36 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн түүхэн бүтээлүүдийг хадгалууллаа 46 мин Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөв 55 мин ӨМӨЗО-ы 14 дэх удаагийн Соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болно 58 мин Гадаадад оргон зайлсан, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монгол Улсад авчирчээ 1 цаг 6 мин БНХАУ-ын залуу дипломатуудыг хүлээн авч уулзав 1 цаг 11 мин Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учраас УИХ бүтцээрээ ажиллах ёстой 1 цаг 19 мин ОУАЭА-ийн Ерөнхий бага хурлын 70 дугаар чуулганд манай улсын төлөөлөгчид оролцож байна 1 цаг 39 мин “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Амарсайханы ойлгомжгүй огцролт 5 цаг 7 мин Ур чадварын ДАШТ-д оролцох залууст төрийн далбааг гардуулав 5 цаг 15 мин “Барселона” зургаа дараалан хожлоо 5 цаг 19 мин Турк Улстай түүх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр санал солилцов 5 цаг 22 мин Олон улсын хүүхдийн спортын наадамд Монголын 81 тамирчин оролцоно 5 цаг 26 мин БНАСАУ-ын цөмийн зэвсэгтэй улсын статус баталгаажсаныг мэдэгджээ 5 цаг 28 мин Польш Улстай эмийн зохицуулалт, чанар, хангамжийн чиглэлээр хамтран ажиллана 5 цаг 33 мин “Тогтвортой хөгжлийн төлөө: Ногоон ирээдүй, глобал түншлэл” уриатай уул, уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт эхэллээ 5 цаг 36 мин Tokyo Game Show 2026 тоглоомын үзэсгэлэн нээгдлээ 5 цаг 42 мин 10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 22 цаг 28 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 23 цаг 5 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 23 цаг 31 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top