x

Эрдэнэт хотын 50 жилийн ойн түүхэн бүтээлүүдийг хадгалууллаа

Эрдэнэт хотын 50 жилийн ойд зориулан бүтээсэн түүх, соёлын бүтээлүүдийг аймгийн Соёлын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн номын сан, музей, Нийтийн номын сан болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад өнөөдөр хүлээлгэн өгчээ.

Эрдэнэт хотын 50 жилийн ойд зориулан түүхэн боть ном, “Эрин зууны бахархал Эрдэнэт” уран зураг, гавьяат уран бүтээлчдийн дуулсан Эрдэнэт хотын сүлд 12 дуу бүхий пянз, мөн хотын зохиолч, яруу найрагчдын бүтээлийн дээжийг хүргүүлсэн байна.

50 жилийн ойн ажлын багийн дарга Б.Оюун-Эрдэнэ энэ үеэр “50 жилийн тэртээ эх орны өнцөг булан бүрээс ирсэн залуусын сэтгэл, хүч, хөдөлмөрөөр бүтсэн хотынхоо түүхийг ном, баримтат кино, уран зураг, пянз зэрэг бүтээлээр мөнхөлсөн нь ирээдүй хойч үед өвлөгдөх соёлын үнэт өв юм. Эрдэнэтийн түүх үргэлжлэх ёстой, энэ түүхийг түгээн дэлгэрүүлж, иргэд, хүүхэд, залуус хотынхоо түүхээр бахархдаг байх учиртай” гэлээ.

Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ш.Ганболд Эрдэнэт хотын 50 жилийн түүхийн боть номыг баримт, эх сурвалжид тулгуурлан бүтээснийг онцоллоо. Тэрбээр уг ном нь цаашид судлаач, багш, сурагчид болон нийт иргэдэд үнэ цэнтэй эх сурвалж болно гэв.

Мөн энэ үеэр Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын аварга, ОУХМ Б.Мөнгөнзулын гарын үсэгтэй шатрын хөлгийг аймгийн музейд хадгалууллаа.

Эдгээр бүтээлийг номын сан, музей, соёлын байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад хүргэснээр иргэд, хүүхэд, залуус Эрдэнэт хотын түүх, бүтээн байгуулалт, соёлын өвтэй танилцаж, судлах боломж бүрдэх юм.

 

 

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ 16 цаг 19 мин Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна 16 цаг 30 мин Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг 18 цаг 7 мин У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа 18 цаг 24 мин Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо 18 цаг 35 мин Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ 18 цаг 44 мин Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ 18 цаг 50 мин ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ 18 цаг 57 мин Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг 19 цаг 4 мин С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана Уржигдар 18 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө Уржигдар 17 цаг 00 мин Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 12 цаг 23 мин Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх нь хуулийн практикт цоо шинэ нөхцөл үүсгэж байна Уржигдар 12 цаг 10 мин Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж байна Уржигдар 11 цаг 57 мин У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Уржигдар 09 цаг 31 мин Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Уржигдар 09 цаг 22 мин Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Уржигдар 08 цаг 43 мин Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг нь ухаалаг тоолуурт шилжүүлжээ Уржигдар 08 цаг 32 мин Ц.Идэрбат: Тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ Уржигдар 08 цаг 13 мин Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад шилжүүлжээ Уржигдар 08 цаг 06 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ 7 хоногт Монгол Улсад Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш!
Top