“Mongolia Investment Forum 2026” хөрөнгө оруулалтын форум хоёр дахь жилдээ Их Британийн Лондон хотын “Mansion House”-д энэ сарын 15-нд боллоо. Форумыг Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Мөнхжин нээж, мэндчилгээ дэвшүүлэн үг хэлэв.
Форумын үеэр Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн хөгжлийн боломж, хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийн талаар хөрөнгө оруулагчид, бизнесийн төлөөлөлтэй мэдээлэл, санал солилцлоо.
Түүнчлэн хиймэл оюун, финтек болон технологийн салбарын хөгжлийн чиг хандлага, шинэ технологийг бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломж, олон улсын бизнесийн орчинд үзүүлж буй нөлөөллийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.




