x

Улсын төсөвт төрийн мөнгөний хяналтыг сайжруулахаар тусгав

Монгол Улсын 2027 оны төсвийн саналд хөрөнгө оруулалтыг зөвхөн барилга байгууламжийн тоог нэмэх бус, бодит хэрэгцээ, асуудлыг шийдэх, үр нөлөөгөөр нь эрэмбэлэх зарчим баримталж, хөрөнгө оруулах төслөө сонгохдоо иргэдийн оролцоог нэмэхийг зорьжээ.

Мөн төсвийн төслийн энэ жилийн гол өөрчлөлт нь зарлагын хэмжээг нэмэх бус, төрийн мөнгөний зарцуулалтыг хянаж, ил тод байдлыг сайжруулахад чиглэж байна.

Төсвийн төслийг 43.6 их наяд төгрөгийн зарлага, 41.3 их наяд төгрөгийн орлоготой байхаар тооцож боловсруулаад байгаа. Төсвийн алдагдал 2.306 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2 хувьтай тэнцэхээр тусгажээ. Энэ жил Оюутолгой болон төрийн өмчит компаниудын зарцуулалтыг ил тод болгож илүү хянах өөрчлөлт тусгаснаараа өмнөх жилүүдийнхээс ялгаатайг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Санжаадорж тэмдэглэв.

Төсвийн төслийн заримаас дурдахад, одоогоор тэтгэврийн шинэчлэлийг үргэлжлүүлж, нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмжийг 2027 онд 10 хувиар нэмэхээр тусгажээ. Татварын хувьд сарын 792 мянган төгрөг хүртэлх цалингийн орлогод албан татвар ногдуулахгүй, үүнээс дээш 10 сая төгрөг хүртэлх орлогод 10 хувь, 10-15 сая төгрөгийн орлогод 15 хувь, 15 сая төгрөгөөс дээш орлогод 20 хувийн татварыг шаталж ногдуулахаар байгаа. Цалингийн тухайд төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 10, төрийн захиргаа, тусгай албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэхээр тооцоод байна.

Боловсролын салбарт сургуулийн хоолны түүхий эдийн санхүүжилт, чанарыг сайжруулах, энэ салбарт 356 төсөл хэрэгжүүлэх, олон улсын хөтөлбөртэй, дотуур байртай сургуулийг дэмжих, ногоон, ухаалаг сургуулийг хөгжүүлэхийг дэмжиж, 100 сургуулийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт холбохоор төлөвлөжээ.

Түүнчлэн эмийн хөнгөлөлт, татаасын тогтолцоог шинэчлэх, тодорхой эмийг 100 хувь хөнгөлөх, сургууль, цэцэрлэгийн насны хүүхдэд өвчнийг эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийхийг ч багтаасан байна.

Ногоон, сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж, тоног төхөөрөмж, цахилгаан автомашинтай холбоотой зарим бараанд татвар, гаалийн хөнгөлөлт үзүүлэхээр тусгасан. Мөн жилийн борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэлх аж ахуйн нэгжүүдэд ногдох зарим татварын хувь хэмжээг 1 хувь болгох, 6000 орчим аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөжээ.

Үүнээс гадна ипотекийн зээлийн санхүүжилтийг 1.8 их наяд төгрөгөөр нэмэхээр тусгасны дүнд 16 мянга орчим иргэн ипотекийн зээл, хамтран болон түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцтай болох боломжтой зэргийг дурдаж байсан юм.

Үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарт Газрын тос боловсруулах үйлдвэр, Шинэ Ховд аж үйлдвэрийн парк, арьс шир боловсруулах үйлдвэр, био-комплекс, усалгааны систем зэрэг 40 гаруй төсөл хэрэгжүүлэхэд 5,763 тэрбум төгрөг, 2027 оны санхүүжилт нь 2,421.6 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Хөдөө аж ахуйн салбарт дотоодын хүнсний хангамжийг нэмэх, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх, ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийг дэмжихээс гадна “Хүнсний хувьсгал”, “Атар-4” зэрэг хөтөлбөрөө үргэлжлүүлэх юм.

Төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэх үеэр орлого, зарлагын тооцоо, төсвийн үр нөлөөтэй холбоотой санал, шүүмжлэлийг хэлэлцэх ажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Манай байгаль хамгаалагчдад баавгай унтуулах тариа, буу байхгүй 46 мин Улсын төсөвт төрийн мөнгөний хяналтыг сайжруулахаар тусгав 56 мин Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анхааруулав 1 цаг 10 мин Казахстан улс “Байгалын хүч” хийн хоолойг өөрийн нутаг дэвсгэрээр дайруулах сонирхолтой байна 1 цаг 18 мин Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчидтэй уулзав 1 цаг 26 мин Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ 2 цаг 22 мин Маклеморыг Эд Шираны аялан тоглолтоос хассаныг уран бүтээлчид эсэргүүцэв 3 цаг 4 мин Ардчилсан нам нэр дэвшигчийн квотоо нээлттэй биржээр зарахад бэлэн болжээ 3 цаг 8 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн түүхэн бүтээлүүдийг хадгалууллаа 3 цаг 19 мин Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөв 3 цаг 27 мин ӨМӨЗО-ы 14 дэх удаагийн Соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болно 3 цаг 30 мин Гадаадад оргон зайлсан, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монгол Улсад авчирчээ 3 цаг 38 мин БНХАУ-ын залуу дипломатуудыг хүлээн авч уулзав 3 цаг 43 мин Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учраас УИХ бүтцээрээ ажиллах ёстой 3 цаг 51 мин ОУАЭА-ийн Ерөнхий бага хурлын 70 дугаар чуулганд манай улсын төлөөлөгчид оролцож байна 4 цаг 11 мин “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Амарсайханы ойлгомжгүй огцролт 7 цаг 39 мин Ур чадварын ДАШТ-д оролцох залууст төрийн далбааг гардуулав 7 цаг 47 мин “Барселона” зургаа дараалан хожлоо 7 цаг 51 мин Турк Улстай түүх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр санал солилцов 7 цаг 54 мин Олон улсын хүүхдийн спортын наадамд Монголын 81 тамирчин оролцоно 7 цаг 58 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top