x

Маклеморыг Эд Шираны аялан тоглолтоос хассаныг уран бүтээлчид эсэргүүцэв

/Anadolu/ Эд Шираны тоглолтын үеэр тайзнаа гарах байсан уран бүтээлчид цаашид аялан тоглолтод оролцохоос татгалзаж, репп дуучин Маклеморыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Маклемор есдүгээр сарын эхээр Нью-Жерси муж улсад болсон тоглолтын үеэр Палестиныг дэмжиж буйгаа илэрхийлсний дараа тоглолтуудыг нь цуцалсан бол тэрбумтан Роберт Крафт өөрийн эзэмшдэг цэнгэлдэх хүрээлэнд түүнийг тоглуулахгүй байхыг шаарджээ. Харин Эд Ширан Маклемортой хамтран ажиллахаас татгалзсан шийдвэрийг өөрөө гаргаагүй, аялан тоглолтын зохион байгуулагчид гаргасан гэж мэдэгдсэн байна.

Аялан тоглолтын тайзнаа гарах ёстой байсан Ирландын дуучин Аарон Роу, Данийн “Lukas Graham” хамтлаг Эд Шираны тоглолтод цаашид оролцохоос татгалзжээ. Мөн Ширантай тоглолтын дундуур хэд хэдэн дуу хамтран дуулдаг Ирландын “Beoga” хамтлаг, түүнчлэн Билли Айлишийн ах бөгөөд түүнтэй тогтмол хамтран ажилладаг дуучин, хөгжмийн зохиолч Финнеас аялан тоглолтыг орхисон байна.

“Уран бүтээлчид дарлагдсан хүмүүсийг өмгөөлөн дуугарч байхад нь дуугүй байхыг тэднээс шаардаж болохгүй” гэж Финнеас хэлжээ. Тэрбээр аялан тоглолтын Өмнөд Америк дахь хэсэгт оролцохоор төлөвлөж байсан байна.

Аарон Роу болон “Beoga” хамтлаг аялан тоглолтыг орхих шийдвэрээ тайлбарлахдаа Ирландын түүхийг дурджээ. “Ирландчууд бид колоничлол гэж юу болохыг мэддэг. "Палестины төлөөх Ирландын уран бүтээлчид" хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчдын нэгийн хувьд бид шударга ёсны төлөөх тэмцэлдээ үнэнч хэвээр байх бөгөөд идэвхтэй байр сууриа үргэлжлүүлнэ” гэж “Beoga” хамтлагийнхан мэдэгдсэн байна.

Харин Роу Эд Шираныг өөрийн найз бөгөөд түүний амьдралыг өөрчилсөн гэдгийг дурдаад “Гэхдээ ирландчууд бид геноцид, зориудаар бий болгосон өлсгөлөн, харгис эзлэн түрэмгийлэл гэж юу болохыг дэндүү сайн мэднэ” гэж хэлсэн байна. "Тэрбумтнууд өөрсдийн байр суурь, нөлөөг ашиглан бусдын дуу хоолойг хаахыг оролдож байхад бид зүгээр сууж чадахгүй" хэмээн тэрбээр хэлжээ. 

“Lukas Graham” хамтлагийнхан Шираны аялан тоглолтыг орхих шийдвэр гаргах амаргүй байснаа онцолжээ. "Мөнгө гэдэг яриа хэлэлцээний явцыг тодорхойлох эрхгүй. Ямар нэгэн банкны дансны хуулга хэн үг хэлэх эрхтэйг, мөн хэний зовлон шаналалыг хүлээн зөвшөөрөхийг тодорхойлох ёсгүй" гэж тус хамтлаг мэдэгдсэн байна. 

Есдүгээр сарын 4-нд Нью-Жерси муж улсад болсон аялан тоглолтын эхний тоглолтын үеэр тайзнаа гарсан Америкийн реп дуучин Маклемор 2024 онд гаргасан “Hind's Hall” дуугаа дуулахын өмнө “Палестинд эрх чөлөө олго” хэмээн хашхирчээ. Энэхүү дууг Газад Израилын цэргийнхний гарт амиа алдсан таван настай охин Хиндийн дурсгалд зориулан гаргасан бөгөөд Колумбын их сургуульд Израилыг эсэргүүцэн жагсаал хийж буй оюутнуудыг дэмжсэн утгатай аж. 

Маргааш нь болсон хоёр дахь тоглолтын үеэр Маклемор еврейчүүдэд хандаж, “Еврей ахан дүүс, эгч дүүсээ Израилыг шүүмжлэх, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахыг шүүмжлэх, геноцидтой санал нийлэхгүй байх нь та бүхнийг өөрсдийг чинь ямар нэгэн байдлаар шүүмжилж байгаа хэрэг биш” гэж хэлсэн байна.

Түүний эдгээр үйлдэл нь Израилыг дэмжигч бүлгүүдийн шүүмжлэлд өртөж, аялан тоглолтын дараагийн тоглолтуудад түүнийг оролцуулахгүй байхыг шаардсан өргөдөл гаргажээ.

Есдүгээр сарын 14-нд Маклемор “Instagram” хуудсандаа бичихдээ, долоо хоногийн өмнө тэрбумтан Роберт Крафт Эд Ширан руу утасдсан тухай түүнд хэлсэн гэжээ. Крафт өөрийг нь тоглолтын хөтөлбөрөөс хасахыг шаардсан бөгөөд бусад цэнгэлдэхийн эздийг мөн энэхүү шаардлагад нэгдэхийг уриалсан гэж Маклемор бичсэн байна.

Крафт албан ёсны мэдэгдэлдээ цэнгэлдэх хүрээлэнгээ үзэн ядалтыг өдөөх үйл ажиллагааны талбар болгохгүйн тулд бүхнийг хийж байгаа гэж онцолжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Манай байгаль хамгаалагчдад баавгай унтуулах тариа, буу байхгүй 46 мин Улсын төсөвт төрийн мөнгөний хяналтыг сайжруулахаар тусгав 56 мин Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анхааруулав 1 цаг 10 мин Казахстан улс “Байгалын хүч” хийн хоолойг өөрийн нутаг дэвсгэрээр дайруулах сонирхолтой байна 1 цаг 18 мин Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчидтэй уулзав 1 цаг 26 мин Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ 2 цаг 22 мин Маклеморыг Эд Шираны аялан тоглолтоос хассаныг уран бүтээлчид эсэргүүцэв 3 цаг 4 мин Ардчилсан нам нэр дэвшигчийн квотоо нээлттэй биржээр зарахад бэлэн болжээ 3 цаг 8 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн түүхэн бүтээлүүдийг хадгалууллаа 3 цаг 19 мин Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөв 3 цаг 27 мин ӨМӨЗО-ы 14 дэх удаагийн Соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болно 3 цаг 30 мин Гадаадад оргон зайлсан, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монгол Улсад авчирчээ 3 цаг 38 мин БНХАУ-ын залуу дипломатуудыг хүлээн авч уулзав 3 цаг 43 мин Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учраас УИХ бүтцээрээ ажиллах ёстой 3 цаг 51 мин ОУАЭА-ийн Ерөнхий бага хурлын 70 дугаар чуулганд манай улсын төлөөлөгчид оролцож байна 4 цаг 11 мин “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Амарсайханы ойлгомжгүй огцролт 7 цаг 39 мин Ур чадварын ДАШТ-д оролцох залууст төрийн далбааг гардуулав 7 цаг 47 мин “Барселона” зургаа дараалан хожлоо 7 цаг 51 мин Турк Улстай түүх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр санал солилцов 7 цаг 54 мин Олон улсын хүүхдийн спортын наадамд Монголын 81 тамирчин оролцоно 7 цаг 58 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top