x

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчидтэй уулзав

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны орлогч дарга Ние Вэнь Хуй, Сибирийн Холбооны тойргийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбооны Ерөнхийлөгч Федулова Ольга тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Монгол, Хятад, Орос гурван улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын 19 дэх удаагийн Худалдаа, эдийн засгийн нэгдсэн чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгуулж буйтай холбогдуулан гурван улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тээвэр, логистикийн холболтыг сайжруулах, хөрөнгө оруулалт болон хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс газар зүйн байршлын давуу талаа ашиглан хоёр хөршийн болон Евразийн эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохын чухлыг онцлов. Энэ хүрээнд тээвэр, логистикийн холболтыг сайжруулж, худалдаа, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг бодит төслүүдээр дэмжих шаардлагатай гэлээ. Мөн хөрөнгө оруулалт, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгож, чөлөөт бүсийн хөгжлийг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын талаар танилцууллаа. Гурван улсын худалдааг өргөжүүлэхэд стандарт, лаборатори, техникийн зохицуулалтын уялдааг хангахын зэрэгцээ төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал болохыг Шадар сайд онцлов.

БНХАУ, ОХУ-ын төлөөлөгчдийн зүгээс Монгол Улсын хэрэгжүүлж буй тээвэр, логистикийн холболт, чөлөөт бүсийг хөгжүүлэх бодлогын хүрээнд хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлж, бизнесийн харилцааг өргөжүүлэхэд худалдаа, аж үйлдвэрийн танхимууд идэвхтэй оролцохоо илэрхийлэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Манай байгаль хамгаалагчдад баавгай унтуулах тариа, буу байхгүй 22 мин Улсын төсөвт төрийн мөнгөний хяналтыг сайжруулахаар тусгав 32 мин Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анхааруулав 46 мин Казахстан улс “Байгалын хүч” хийн хоолойг өөрийн нутаг дэвсгэрээр дайруулах сонирхолтой байна 54 мин Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчидтэй уулзав 1 цаг 2 мин Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ 1 цаг 58 мин Маклеморыг Эд Шираны аялан тоглолтоос хассаныг уран бүтээлчид эсэргүүцэв 2 цаг 40 мин Ардчилсан нам нэр дэвшигчийн квотоо нээлттэй биржээр зарахад бэлэн болжээ 2 цаг 44 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн түүхэн бүтээлүүдийг хадгалууллаа 2 цаг 55 мин Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөв 3 цаг 3 мин ӨМӨЗО-ы 14 дэх удаагийн Соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болно 3 цаг 6 мин Гадаадад оргон зайлсан, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монгол Улсад авчирчээ 3 цаг 14 мин БНХАУ-ын залуу дипломатуудыг хүлээн авч уулзав 3 цаг 19 мин Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учраас УИХ бүтцээрээ ажиллах ёстой 3 цаг 27 мин ОУАЭА-ийн Ерөнхий бага хурлын 70 дугаар чуулганд манай улсын төлөөлөгчид оролцож байна 3 цаг 47 мин “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Амарсайханы ойлгомжгүй огцролт 7 цаг 15 мин Ур чадварын ДАШТ-д оролцох залууст төрийн далбааг гардуулав 7 цаг 23 мин “Барселона” зургаа дараалан хожлоо 7 цаг 28 мин Турк Улстай түүх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр санал солилцов 7 цаг 31 мин Олон улсын хүүхдийн спортын наадамд Монголын 81 тамирчин оролцоно 7 цаг 34 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top