x

Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов 

Фото: Getty Images

Есдүгээр сарын 13-ны орой белорусь теннисчин эмэгтэй Арина Соболенко US Open-2026  тэмцээний шигшээд 1:2 харьцаатайгаар Казахстаны Елена Рыбакина гэдэг эмэгтэйд хожигдлоо. Энэ тоглолт хүртэл өрсөлдөгчид хоорондоо 17 удаа тоглож байв. Белорусь бүсгүй 10:7 гэсэн харьцаатай түрүүнд явлаа. Харин энэ удаа Нью-Йоркийн кортод-теннисний х талбайд тэд анх удаа тааралджээ.

Энэ жилийн тэмцээний шагналын сан нь $108 сая доллар болоод дээд амжилт тогтоов. Ялалтынхаа төлөө Рыбакина $5,5 саяыг, Соболенко шигшээд шалгарсныхаа төлөө $2,8 саяыг авцгаав. 

Америкийн Дуулга мөн дэлхийн чансааны шинэ тэргүүлэгчийг тодрууллаа. Чансааг 99 долоо хоногийн турш толгойлсон Соболенко тэр цолоо Рыбакинад алдлаа. Казахстаны хувьд түүхэн тохиолдол  юм. Хэдийгээр спортын иргэншлэлээ сольсон ч тэр улсыг төлөөлөгч Рыбакина хэзээ ч WTA-гийн (Эмэгтэй теннисчдын холбоо) ганцаарчилсан зэрэг дэвийг толгойлж байсангүй. 

Харин ялагдсан ч гэсэн Арина шигшээ хүрэхдээ Нээлттэй эриний  анхны хүн болов. Их Дуулга тоглолтуудын хатуу хучилттай талбайн тоглолтын цолны тэмцээнүүдэд эрэгтэй, эмэгтэй теннисчдын дунд хэн ч түүн шиг найм дараалан шалгараагүй билээ. Энэ үзүүлэлтээрээ тэр тус бүр долоон удаа шөвгөрсөн Новак Жокович, Штеффи Граф ба Мартина Хингис нараас давлаа. 

Белорусь бүсгүйн  энэ тэмцээн Нью-Йоркийн тоглолтуудын дөрөв дараалсан финал боллоо. Арина тэнд 2023 онд америк теннисчин Коко Гауфф-т хожигдсон ба харин 2024 ба 2025 онуудад уг тэмцээний аваргууд болж иржээ.

Арина Соболенкогийн түрүүвчийг уудлахуй: Кортоос гадуур теннисчин хэрхэн орлого босгож, юунд хөрөнгө оруулсан бэ?

Forbes  сэтгүүлийн баячуудын шинэ жагсаалтад дэлхийн теннисчдын дунд Арина Соболенко дөрөвдүгээрт эрэмдлэгджээ. Түүний жилийн орлого  $36,1 сая. Эмэгтэйчүүд дундаа тэр зөвхөн америк Серена Уильямсийн (жилийн орлого $40,1 сая) дараа нэрлэгдлээ  Соболенко уступает лишь американке Серена энэ зун мэргэжлийн теннисдээ эргэн ирсэн юм. Арина Соболенко тэмцээний орлогоос илүүтэйгээр хувийн хөрөнгө оруулалт, ивээн тэтгэгчдийн дэмжлэгээс баяжиж байгааг хэн ч нэг их тооцдоггүй. Белорусийн Office Life сайт  өөрийн нэртэй нутаг нэгтнийхээ ашиг орлогыг нэгд нэггүй тоолжээ. 

Фото: Wilson

Сүүлийн 12 сард реклам, маркетинг ба хувийн бизнес төслүүд нь түүнд $23 саяын орлого оруулав. Спортын цэвэр шан хөлс нь $9,9  сая болсон нь өмнөхөөс нь $13,1 саяар бага байна. Ийм тоонууд нь урт хугацаатай арилжааны хувьслын үр дүн болж байна.

Тооллогын гараа: Анхны гэрээнүүд

Дээд ангиллын тэмцээнүүдийн  замынхаа эхэнд залуусийн адил Соболенко техникийн гэх гэрээнүүд дээр тулгуурлаж ирэв. Тэдний зорилго нь  тамирчдын спортын хувцас хунараар хангах, санхүүгийн  тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн юм. 

Тийм түншүүдийн нэг нь америкийн аварга компаний Nike болов. Эхлээд компани тамирчны хувцас, гутлын шаардлагыг бөглөөд дэлхий чансаанд урагшлах суурь бонусыг төлж байв. Соболенко энэ формын хувцастай 2017 оны Уимблдонд  карьертаа анх удаа сонгон шалгаруулалтаар Их дуулгын  тэмцээний үндсэн жагсаалтад оржээ.

Фото: nss-sports.com, Nike

Цагийн явцад гэрээний  үндсэн статус өсч, Nike теннисчин бүсгүйг топ-амбассадоруудын нэг болгов. Түүнийг «барны» принттэй (тамирчны шивээс үүнд хамаатай юм шиг байгаа) нэр цохсон мерчтэй болгоод (компанийн логотой)  тусгай онцгой, цөөн тооны бүтээгдэхүүнээ сурталчлах болов. 

Фото: facebook.com/tntsports

Мөн л ийм системээр теннисний хэрэгсэл гаргадаг Wilson компанитай  хамтрав. Соболенко тэдний цохиурыг 15 настайгаасаа  хэрэглэж эхэлжээ. Эхлээд түүнийг үнэгүй өгч  байсан бол одоо тэр нь бүрэн хэмжээний арилжааны гэрээ болсон ба оргил нь  нэрийг нь заасан Blade 98 Fighter Edition цуврал болов. Өөрийн гэсэн  нөгөө л нэг барын  барлалттай. 

Энэ хоёр гэрээ нь  тамирчны гарааны ажиллагааны зардлыг бүрэн  хааж өгчээ. Спортын чиглэлийн медиа үнэлж буйгаар одоо гэрээний дагуу Nike белорусь бүсгүйд $3-$5 саяыг цолны бонусгүйгээр өгч байна. Харин  Wilson түүнд жил бүрийн $1 сая орчмыг төлдөг гэнэ. 

Фото: Wilson

IMG агентлагийн үе

Дэлхийн элитийн дунд нэрээ бэхжүүлж  авсны дараа Соболенкогийн ивээн тэтгэгчдийн портфелийг  2024 он хүртэл  агентлаг IMG удирдаж, голчлон Хойд Америкийн зах зээлийн дагуу хөгжүүлж өгчээ. 2023 оны төгсгөл рүү  тамирчны ийм орлого $4  сая гэж үнэлэгджээ.  

Тэр үед Nike, Wilson хоёроос гадна түүний пулд дээд зэрэглэлийн алкогол үйлдвэрлэгч Maestro Dobel Tequila, цуглуулгын зориулалтын цөөн тооны картын брэнд Leaf Trading Cards, мөн анхны венчурын хөрөнгө оруулалт Olipop ба Beekeeper's Naturals зэргийн велнес-стартап-т хийгдсэн байна. 

Фото: instagram.com/leaftradingcards

Oakberry (эрүүл хоолны олон улсын сүлжээ), Whoop (спортын  фитнес-трекер үйлдвэрлэгч), Master & Dynamic (чихэвчүүд) мөн  люкс ангиллын цагийн ордон Audemars Piguet зэрэгтэй  шинэ гэрээнүүд байгуулснаар Аринагийн кортын гаднах орлого 2024 оны сүүл рүү $8 сая хүртэл өссөн байна.

Фото: Oakberry

Фото: Kian Kanani, Vogue Arabia

Evolve-д шилжилт

2025  оны эхэнд Соболенко захиргааны багаа өөрчлөн япон теннисчин эмэгтэй Наоми Осака ба түүний агент Стюарт Дугид нарын үүсгэн байгуулсан бутикийн агентлаг Evolve-д шилжив.  IMG  хэтэрхий олон тод-үйлчлүүлэгчтэй байснаас том корпорациуд түүнд белорусийнх гээд болгоомжтой хандаг байсан нь шилжилтийн гол шалтгааны нэг болов. Харин Evolve  болохоор хувь хүний маркетинг,  тамирчны  ивээгч брэндүүдийн нэрийг тэргүүнд тавьдаг нь геополитикийн далд саадыг арилгав. Ингээд  тамирчин бүсгүйн бизнесийн орлого 15 саяд хүрэв.  Өнөөдөр тэр нь $23 сая болж, сүүлийн жил хагасын дотор эрчимтэй өсчээ.

Өнгөрсөн оны зургаадугаар сард Арина Prenetics (олон улсын биотех-холдинг) компанин хувь нийлүүлэгч болсон байна. Тэдний бренд IM8 бүсгүйг даяарчлалын элчээр томилжээ. Үүсгэн байгуулагчийн нэг нь Дэвид Бекхэм болдог энэ компанитай байгуулсан гэрээ нь  Аринагийн  хувьцаа атгагчийн  анхны алхам нь юм. Тэр жилийн наймдугаар сард изотоникийн ундааны Electrolit  үйлчдвэрлэгчтэй бас нэг том гэрээ байгуулжээ. 

Фото: IM8

Арилжааны талын цөмрөлт нь энэ жилийн нэгдүгээр сард хийгдлээ. Эхлээд нисэхийн аварга компани Emirates Airlines өөрийн түүхэнд анхны болох теннисний тамирчин эмэгтэйтэй хувийн ивээн тэтгэх гэрээ байгуулав. Арина Их дуулгын фирмийн ливрейтэй Airbus A380 тэргүүн хөлгийг танилцуулсан.  Үүнээс гурав хоногийн дараа италийн Gucci загварын ордон  бүсгүйг даяарчлалын амбассадор болголоо. Мөн тэр сардаа Арина Нью-Йоркийн гоёл чимэглэлийн Material Good компанитай гэрээ байгууллаа. 

Фото: instagram.com/arynasabalenka

Фото: instagram.com/arynasabalenka, Material Good

Хоёрдугаар сард ивээн тэтгэгчдийн эгнээг шар айргийн Stella Artois бренд өргөтгөв. Дөрөвдүгээр сард Арина шинэ венчурын хөрөнгө оруулалтыг  OneOff ИИ-фешен-платформд хийлээ. Алдартнуудын гэрэл зургийн дагуу хавцас хунарыг нь хайхад хөрөнгө оруулжээ.

Гэр ахуйн барааны болон үс арчлалтын SharkNinja үйлдвэрчтэй  тавдугаар сард, Израилийн  гоо сайхны барааны Moroccanoil компанитай наймдугаар сард тэр гэрээ байгуулсан. Намар аудиоаппаратурын бренд Beats by Dre Соболенког  элч төлөөлөгчөөр сонгожээ. Америкийн Их дуулга тэмцээн дээр Beats, Gucci ба өөрийн оролцооны  чихэвчүүдийг тэр рекламдсан байгаа. 

Фото: instagram.com/arynasabalenka

Фото: instagram.com/arynasabalenka, Moroccanoil

Энэ арилжааны давалгааны поп-соёл, ажил хэрэгч чанарын гол хүлээн зөвшөөрөлт  нь Time сэтгүүлийн наймдугаар сарын хавтас болов. Түүний дүрийг Gucci, Nike, Audemars Piguet  ба Material Good мэтийн ивээгчдийнх нь  гол цуглуулгаар босгосон юм.

Сууц нь Майамид, гардероб нь  Дубайд

Теннисчин  бүсгүйд үл хөдлөх хөрөнгө байгаа нь мэдээж. Америкийн  бүртгэлээр Майамийн дагуул захад түүний нэр дээр хоёр байгууламж бүртгэгджээ. Делрей Бич-д 2015 онд босгосон, $1,7 саяаар үнэлэгдсэн 350 кв.м  талбайтай хоёр давхар байшин нь бий. Мөн Бока-Ратонд  «Флорида Пантерз» хоккейн ордоны ойролцоо  хоёр дахь байр нь байдаг.  

Үүний зэрэгцээ, Соболенко өөрийн  амжиргааны хоёр дахь баазаар Америкийн дараа Дубайг нэрлэжээ. Тэнд түүний хувцас хунар байдаг ба тоглолтын улирлын бэлтгэлээ тэнд л хийдэг.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ саяхан "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 22 мин Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 32 мин Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 37 мин МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 48 мин Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  58 мин Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 1 цаг 33 мин Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 1 цаг 52 мин М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2 цаг 0 мин С.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн 20 жилийн тэмцлийг орхигдуулахгүй 14 цаг 59 мин Баавгай айлын гэр дээр гарч унь хугалжээ 15 цаг 18 мин Монгол-Японы хамтын ажиллагаа судалгаа, инновац, бизнесийн түншлэлээр өргөжиж байна 15 цаг 22 мин Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа 15 цаг 28 мин Дуучин Феликс өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд хандив өгчээ 15 цаг 34 мин Чуулганы хуралдааны ирц хүрээгүй тул ирэх 7 хоногт нөхөж хуралдуулна 16 цаг 7 мин Ц.Сандаг-Очир: Манай байгаль хамгаалагчдад баавгай унтуулах тариа, буу байхгүй 17 цаг 3 мин Улсын төсөвт төрийн мөнгөний хяналтыг сайжруулахаар тусгав 17 цаг 12 мин Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анхааруулав 17 цаг 27 мин Казахстан улс “Байгалын хүч” хийн хоолойг өөрийн нутаг дэвсгэрээр дайруулах сонирхолтой байна 17 цаг 35 мин Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчидтэй уулзав 17 цаг 43 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Орон сууцны үнэ өсжээ Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг... SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгө...
Top