x

С.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн 20 жилийн тэмцлийг орхигдуулахгүй

2006 онд Малайз улсад орчуулагчаар ажиллаж байсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Түүний аав, МИУС-ийн зөвлөх профессор, шинжлэх ухааны доктор С.Шаарийбуу охиныхоо хэргийн үнэн мөнийг тогтоож, шударгаар шийдвэрлүүлэхийн төлөө олон жилийн турш цуцалтгүй ажилласаар ирсэн. 

Тэгвэл өнөөдөр түүнийг УИХ-ын дарга С.Бямбацогт хүлээн авч уулзжээ. Тэрбээр энэ тухай өөрийн цахим хуудсанд,

-"Харь алуурчны гарт охиноо алдаж шударга үнэний төлөө 20 жил тэмцэж яваа С.Шаарийбуу гуайг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Охиныхоо авч өгсөн энэ хүрмийг 20 жил өмсөж тэмцэж явна даа муу ах нь гэж өгүүлэх түүний үгийг эцэг хүний хувьд өр эмтрэн сонслоо.

С.Шаарийбуу гуайн давж заалдсан Малайзын Холбооны шүүх хурал ирэх сарын 27-нд болно. Түүнээс өмнө Танзанид болох Олон улсын Парламентын холбооны хурлын үеэр Малайз болон хэргийг үйлдсэн нэг алуурчны хоргодож байгаа Австрали улсын парламентын төлөөлөгчидтэй Монгол Улсын Парламентын төлөөлөгчид албан ёсоор уулзаж шүүхийн шийдвэр шударга үнэний талд гарахад дэмжлэг үзүүлээч гэсэн хүсэлт тавьж байна. Мөн Монгол Улсыг хамааран Бээжинд суугаа Малайзын ЭСЯ-тай албан уулзалт хийлгэж өгөөч гэдэг санал тавьж байна.

Охиноо харь этгээдийн гарт алдсан С.Шаарийбуу гуай хувьд зарим үед дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу мэт санагдаж, ганцаардаж, цөхөрч байсан үе бишгүй байсан ч тэр бууж өгөөгүй. Охиноо мартуулаагүй. Үнэнийг замхруулаагүй. Шударга ёсыг нэхэхээ зогсоогоогүй. Түүнтэй хамт олон монгол хүний сэтгэл шархалж, олон аав ээжийн өр эмтэрч өдий хүрсэн. Монгол хүн дэлхийн хаана ч явсан ард нь эх орон, төр нь бий гэдгийг мэдэрч байх ёстой.

Энэ зарчмаар бид асуудалд хандаж, Монголын талаас боломжтой хууль зүй, дипломат дэмжлэгийг тууштай үзүүлнэ. УИХ-ын даргын хувьд холбогдох байгууллагуудын хийж байгаа ажил, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд байнга анхаарал хандуулж, асуудлыг орхигдуулахгүй байхыг шаардаж ажиллах болно" гэсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн 20 жилийн тэмцлийг орхигдуулахгүй 1 цаг 2 мин Баавгай айлын гэр дээр гарч унь хугалжээ 1 цаг 21 мин Монгол-Японы хамтын ажиллагаа судалгаа, инновац, бизнесийн түншлэлээр өргөжиж байна 1 цаг 25 мин Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа 1 цаг 31 мин Дуучин Феликс өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд хандив өгчээ 1 цаг 37 мин Чуулганы хуралдааны ирц хүрээгүй тул ирэх 7 хоногт нөхөж хуралдуулна 2 цаг 10 мин Ц.Сандаг-Очир: Манай байгаль хамгаалагчдад баавгай унтуулах тариа, буу байхгүй 3 цаг 6 мин Улсын төсөвт төрийн мөнгөний хяналтыг сайжруулахаар тусгав 3 цаг 16 мин Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анхааруулав 3 цаг 30 мин Казахстан улс “Байгалын хүч” хийн хоолойг өөрийн нутаг дэвсгэрээр дайруулах сонирхолтой байна 3 цаг 38 мин Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчидтэй уулзав 3 цаг 46 мин Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ 4 цаг 42 мин Маклеморыг Эд Шираны аялан тоглолтоос хассаныг уран бүтээлчид эсэргүүцэв 5 цаг 24 мин Ардчилсан нам нэр дэвшигчийн квотоо нээлттэй биржээр зарахад бэлэн болжээ 5 цаг 28 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн түүхэн бүтээлүүдийг хадгалууллаа 5 цаг 39 мин Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөв 5 цаг 47 мин ӨМӨЗО-ы 14 дэх удаагийн Соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болно 5 цаг 50 мин Гадаадад оргон зайлсан, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монгол Улсад авчирчээ 5 цаг 58 мин БНХАУ-ын залуу дипломатуудыг хүлээн авч уулзав 6 цаг 3 мин Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учраас УИХ бүтцээрээ ажиллах ёстой 6 цаг 11 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top