x

М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ

/Ройтерс/ Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббаст Нью-Йоркт зорчих визийг АНУ дахин олгохоос татгалзсаны дараа НҮБ-ын Ерөнхий Ассамблей пүрэв гаригт санал хурааж, ирэх долоо хоногт болох дэлхийн удирдагчдын ээлжит уулзалтад дүрс бичлэгээр оролцож, үг хэлэхийг хоёр дахь жилдээ зөвшөөрчээ.

Уг тогтоолыг батлахыг 152 улс дэмжиж, гурав нь эсэргүүцсэн санал өгсөн бол дөрвөн улс түдгэлзсэн байна. Мөн ирэх нэг жилийн хугацаанд Аббас болон Палестины бусад өндөр албан тушаалтан АНУ-д зорчих боломжгүй болсон тохиолдолд НҮБ-ын хурал, бага хуралд дүрс бичлэгээр оролцохыг уг тогтоолоор зөвшөөрсөн байна. 

АНУ-ын эрх баригчид Палестиныг чөлөөлөх байгууллага, Йордан голын Баруун эрэгт төвтэй Палестины үндэсний засаг захиргааны гишүүдэд виз олгох, олгосон визийг цуцлах шийдвэр гаргаснаа өнгөрсөн онд мэдэгдсэний дараа М.Аббас болон Палестины 80 орчим иргэн уг шийдвэрт өртжээ. АНУ-ын Төрийн департамент уг шийдвэрийг сунгаснаа лхагва гарагт мэдэгджээ.

“Хэрэв Палестины үндэсний засаг захиргаа түншийн хувиар харилцахыг хүсэж байгаа бол терроризмыг ивээн тэтгэхээ зогсоож, бодитоор засаглахын оронд дипломат жүжиг тавихаа болих ёстой” гэж АНУ-аас НҮБ-д суугаа дэд Элчин сайд Тэмми Брюс санал хураалтын өмнө мэдэгдсэн байна. 

Палестины удирдагчид АНУ-ын энэ шийдвэрийг няцааж, буруушаасан гэж Палестинаас НҮБ-д суугаа төлөөлөгч Рияд Мансур Ерөнхий Ассамблейд мэдэгджээ.

"Израил-Палестины мөргөлдөөнийг “олон улсын түвшинд хүргэх” гэсэн, тэр дундаа олон улсын шүүх, арбитрын байгууллагад Израилын эсрэг хэрэг үүсгүүлэх зэрэг үйлдэлтэй нь холбогдуулан Палестины албан тушаалтнуудад тавьсан визийн хоригийг сунгана" гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгдээд албан тушаалтнуудын нэрийг дурдаагүй байна. 

М.Аббаст виз олгохоос татгалзсан болохыг нэрээ нууцлахыг хүссэн Палестины нэгэн албан тушаалтан баталжээ. 

НҮБ-ын “Төв байрны тухай хэлэлцээр”-ийн дагуу НҮБ-ын Нью-Йорк дахь төв байранд гадаадын дипломатчдыг нэвтрүүлэх үүргийг АНУ хүлээдэг. Гэвч тус улсын засаг захиргаа аюулгүй байдал, хэт давруу үзэл болон гадаад бодлогын шалтгаанаар виз олгохоос татгалзаж болно гэж мэдэгддэг байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • HIRE A LICENSED BITCOIN RECOVERY SPECIALIST // WIZARD GEO COORDINATES (67.43.236.226)
    HIRE A LICENSED BITCOIN RECOVERY SPECIALIST // WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I would like to take this opportunity to express my gratitude to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for using their hacking expertise to recover my stolen Bitcoins. If you need help recovering lost or stolen Bitcoins, WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER can assist you in navigating this process. They specialize in helping individuals and businesses recover lost or stolen Bitcoins. Their team of experts possess the experience and tools needed to handle cases involving lost private keys, forgotten passwords, hacked accounts, or other situations where access to cryptocurrency has been compromised. Trust them, and they will work their magic to return your stolen funds. Get in touch with them. on Telegram @Geocoordinateshacker or Email: them at Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack It is important to verify the legitimacy and credibility of any service offering cryptocurrency recovery assistance to ensure that your funds are in safe hands.
    2026 оны 09 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Шахмал түлшний үйлдвэр, агуулах, борлуулалтын цэгээс дээж авч хөндлөнгийн лабораториор шинжлүүлнэ Өчигдөр 13 цаг 11 мин АНУ-ын шүүх иргэншлийн асуудлаарх Трампын шинэ зарлигийг хүчингүй болгов Өчигдөр 13 цаг 03 мин “Тусгаар тогтнол-2026" дүрслэх урлагийн үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 10 цаг 59 мин Лу.Гантөмөр: Бүх түвшинд нэн яаралтай авлигыг зогсоож, үнийн өсөлтийг тогтворжуулах хэрэгтэй Өчигдөр 09 цаг 51 мин АНУ-ын шинэ татварыг Хятад улс эрс эсэргүүцэв Өчигдөр 08 цаг 46 мин Ус хайх зориулалттай сарнаа явагчийг Японд амжилттай туршлаа Уржигдар 12 цаг 22 мин Бүгд найрамдах улс байгуулсны 102 жилийн ой тохиож байна Уржигдар 10 цаг 26 мин Дуучин Ай Юү ирэх оны нэгдүгээр сард дэлхийг тойрох аялан тоглолтоо эхлүүлнэ Уржигдар 09 цаг 59 мин Пуэрто-Рикогийн гоо бүсгүй “Miss Universe-2026” тэмцээнд түрүүллээ Уржигдар 09 цаг 53 мин Д.Өлзий-Эрдэнэ: Мотоциклтэй аялахад өдөр бүрийн зам шинэ, аялал бүр өөр байдаг Уржигдар 09 цаг 39 мин Түрэмгийлэгч хоёр гүрний гэрээ: Герман улс Евразийн нөгөө хязгаараас холбоотон хайсны учир 2026-11-25 Ерөнхий сайд Н.Учрал: Өвөлжилтийн бэлтгэлийг тайлангаар бус, бодит үр дүнгээр дүгнэнэ 2026-11-25 Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна 2026-11-25 Р.Гончигдорж: Хуульгүйгээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг орлон гүйцэтгэж болохгүй 2026-11-25 МИАТ компани "Өгэдэй хаан" нэртэй Б737-8МАХ онгоцоо хүлээж авна 2026-11-24 Цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын 1-нээс шинэ дансаар хүлээн авна 2026-11-24 Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлөө 2026-11-24 Окинавагийн Шюри ордны гол танхимыг сэргээн засварлаж дуусчээ 2026-11-24 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 2026-11-24 Иргэний өмчлөлд бүртгэлтэй нэг авто зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026-11-24
iИх уншсан
Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлө... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чи... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н... Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв Р.Гончигдорж: Хуульгүйгээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг орлон... Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа о... АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах ту... Цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын 1-нээс шинэ дансаар хүл... Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч ... СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд... Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдуг... МИАТ компани "Өгэдэй хаан" нэртэй Б737-8МАХ онгоцоо хүлээж а... “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 2... Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллэ... Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн Лу.Гантөмөр: Бүх түвшинд нэн яаралтай авлигыг зогсоож, үнийн... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг монгол за... Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Top