Фото: Getty Images
Дэлхийн хамгийн баян хүмүүсийн Bloomberg Billionaires Index гэх жагсаалтын шинэчилсэн есдүгээр сарын 11-ний хувилбарт нэгэн сонирхолтой өөрчлөлт бүртгэгдлээ. Жагсаалтын эхний 10-аас LVMH люкс холдингийн Бернар Арно хасагдаж, топ 10-т зөвхөн америкчууд үлджээ. Түүгээр ч барахгүй, эхний арван хүний ес нь СЕО технологийн компанийн эзэд байна.
Жагсаалтыг Илон Маск дахин тэргүүлэв. Түүний хөрөнгө оны эхнээс $299 тэрбумаар өсөөд одоо $919 тэрбум хүрлээ. Сануулахад, өнгөрсөн зургаадугаар сард IPO SpaceX хийгдсэний дараа бизнесмен дэлхийн анхны их наядтан болсон ба хөрөнгө нь $1,1 их наядаас илүү гарсан байв.
Шинэ жагсаалтын хоёр ба гуравт $286 тэрбумтай бөгөөд Google компанийг үндэслэгчийн нэг одоогийн Alphabet-ийн тэргүүн Ларри Пейж (оны эхнээс + $17 тэрбум), Amazon компанийг үндэслэгч, сансарын Blue Origin төслийн эзэн Жефф Безос $274 тэрбумтайгаар (+ $20,4 тэрбум) нар бичигдлээ.
Топ тавд бас нэг Google компанийг үндэслэгчийн нэг «үндэслэгч-эцэг» $266 тэрбумын эзэн (+ $15,9 тэрбум) Сергей Брин, $245 тэрбумтай бөгөөд Dell компанийг үндэслэн удирдаж байгаа Майкл Делл нар багтжээ. Түүгээр ч барахгүй Дейл оны эхнээс өөрийн хөрөнгөө (+ $105 тэрбум) хоёр дахин их болголоо.
Эхний аравт $229 тэрбумтай, Meta компанийн эзэн Марк Цукерберг, Oracle компанийг үндэслэгч Ларри Эллисон $208 тэрбумтайгаар, Nvidia компанийн ерөнхий захирал Женсен Хуанг $181 тэрбумтайгаар, Microsoft компанийн экс-тэргүүн Стив Балмер $172 тэрбумтайгаар жагслаа. Топ 10-ыг санхүүгийн салбарын цорын ганц төлөөлөл болсон, $144 тэрбумтай Berkshire Hathaway компанийн эзэн Уоррен Баффетт төгсгөж байна.
Маск, Баффетт ба бусад тэрбумтнууд өглөөний хоолондоо юу иддэг вэ?
Tesla компанийг үндэслэгч Илон Маск уураг ихтэй хоолыг илүүд үздэг бол Twitter-ийг үндэслэгч Дорси ер нь өглөөний хоол иддэггүй. Тэрбумтнууд өдрөө хэрхэн эхэлдэг вэ?

Фото: Pexels
Tesla ба Space X компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск өглөөний хоолондоо давтсан мах, өндгийг илүүтэйгээр сонгодог. Тэр нь өөрийнх нь хэлснээр, ихэнхийн хоол болсон нүүрс-устөрөгчөөс ялгаатай нь тийм хоол түүнийг эрч хүчээр цэнэглэдэг гэнэ. Нийтлэгч сануулснаар, 2000 онд «өглөө бүр пончик иддэг одоо хүртэл үхээгүй л явна» гэж хэлж байжээ.
Amazon компанийг үндэслэгч Безосын өглөө аяга кофе ба эхнэртэйгээ ярилцахаас эхэлдэг. Эдний гэр бүлд энэ үеэр телефон хэрэглэхгүй байх журам үйлчилдэг. Бизнесменүүдийн нэг нь дурсахдаа, ажил хэргийн өглөөний цайны үеэр Безос төмс, бекон-гахайн давслан борцлосон мах, йогурт, сармисаар хачирласан Газар дундын тэнгисийн наймаалж болон хальсгүйгээр чанасан өндөгниий пашот захиалж байсан гэнэ.
Хөрөнгө оруулагч Уоррен Баффетт өмнө нь ярихдаа, конторт очих замдаа «Макдональдс» зоогийн газраар дайрдаг байсан гэсэн. Эхнэр нь түүнд $2,61, $2,95, эсвэл $3,17 доллар өгдөг байв. Мөнгө нь зах зээлийн үнэлгээний дагуу ба Баффетт гахайн хоёр котлеттай эсвэл өндөг, бяслагтай буюу, бекон, өндөг, бяслагтай бургер авдаг байжээ.
Нийгмийн Х сүлжээг үндэслэгч Жек Дорси өдөрт зөвхөн нэг удаа хооллодог гэнэ. Түүний оройн хоол нь уургийн хүнс, ногоон ургамал, десерт нь хар шоколад эсвэл жимснээс бүрэлддэг ажээ.
М.ЦОГТ



