x

Монгол, Германы уран бүтээлчдийн “Анагаагч эх дэлхий” хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Анагаагч эх дэлхий” Герман, Монголын дипломат харилцааны 50 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн нээлт “Чингис хаан” үндэсний  музейд өчигдөр боллоо.

Тус үзэсгэлэн хүн, байгаль, хотжилт, экологи, нүүдлийн уламжлал, сүнслэг оршихуй зэрэг өргөн хүрээний сэдвийг хамарч зөвхөн уран бүтээлийн цуглуулга бус хоёр орны урлагийн түүх, соёлын үзэл санаа солилцох талбар болж буйгаараа онцлогтой.

Үзэсгэлэнд Монгол Улсын бэлчээрийн даац, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн асуудлыг олон улсын тогтвортой хөгжлийн хүрээнд авч үзэх шаардлагатайг хөндөж, хүн байгалийн дахин холбогдох хүсэл, эх дэлхийгээ анагаахуй гэх утгыг уран бүтээлчид бүтээлээрээ дамжуулан илэрхийлжээ.

ХБНГУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн Хана Бэкэр нээлтийн үеэр хоёр улсын соёл урлаг, хамтын ажиллагаа нь ард түмний харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөлийн гол бат бэх гүүр хэмээн тодотгов.

Мөн тэрбээр, “Бид улс төр, эдийн засгаас гадна соёл урлаг, боловсролын салбарт түлхүү анхаарч байна. Өнгөрсөн онд Монгол, Германы дипломат харилцааны 50 жилийн ой тохиосон. “Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн хоёр улсын уран бүтээлчдийн хамтын бүтээл юм. Энэхүү ажил хоёр жил үргэлжилсэн бүтээлч үйл явц юм. Монголын уран бүтээлчид Германд очиж судалгаа хийсэн бол манай уран бүтээлчид Монголд ирж өөрийн сэдэв, сонирхлын дагуу судалсан. Энэ бүхний дүнд хоёр талын уран бүтээлчид бие биенийхээ соёл урлаг, орон зайг илүү гүнзгий танин мэдсэн. Уран бүтээлчдийн хамтын ажиллагаа нь зөвхөн мэргэжлээс гадна хувийн түвшинд ч гүн нөхөрлөлийг бий болгосон” гэв.

Тус төслийн зохион байгуулагч Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяа, “Эх дэлхийгээ анагаахуй” буюу энэ удаад Монголд дэлгэж буй “Анагаагч эх дэлхий” нэртэй, хоёр жил үргэлжилсэн энэхүү төслийг хэрэгжүүлж, нээлтээ хийж байна. Энэхүү төслийн зорилго нь Монгол Улсын гадаад бодлогын зөөлөн хүчний хүрээнд соёлоор дамжуулан салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тулгарч буй асуудлыг түүх, археологи, уламжлал, соёл болон орчин үеийн урлагтай холбон хэрхэн олон нийт, үзэгч, урлаг судлаач, уран бүтээлчид хүргэх вэ гэдгийг хамтдаа эрэлхийлж ажиллалаа. “Эх дэлхийгээ анагаахуй” төслийн гол санаа нь Монгол, Германы дипломат харилцааны 50 жилийн ойтой уялдан экологийн системийн алдагдал, байгаль орчны тулгамдсан асуудлыг урлагаар дамжуулан хөндсөн юм. Монгол, Германы хамтарсан 10 уран бүтээлчийн бүтээл үзэсгэлэнд дэлгэсэн. “Анагаагч эх дэлхий” үзэсгэлэнг 10 дугаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 30-ныг хүртэл  “HUE”  арт толилуулсан.

Галерейн орчноос түүхэн музейд шилжин дэлгэсэн нь үзэсгэлэнд өөр өнгө төрх нэмж байна.

Бид цаг хугацааны өнгөрсөн, одоо, ирээдүйг холбож нэг орчинд уялдуулж салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьсон. Мөн шинжлэх ухаан, түүх соёл, өв уламжлал болон орчин үеийн урлагийг хооронд нь холбож буйгаараа онцлогтой” гэв.

2024 онд тохиосон Монгол Улс, ХБНГУ дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Күнстхалле Дюссельдорф музейд зохион байгуулсан “Эх дэлхийгээ анагаахуй” төслийн Улаанбаатар дахь үргэлжлэл болж "Анагаагч эх дэлхий" үзэсгэлэнг ийнхүү толилуулж буй юм.

Тус үзэсгэлэн 2026 оны нэгдүгээр сарын 18-ныг дуустал үргэлжилнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • bryan barton (212.30.33.3)
    The emotional toll of such a loss cannot be overstated. Watching your hard-earned funds disappear without warning is a brutal experience that can leave even the most resilient individuals feeling defeated. In my case, the initial response was denial, followed by a deep sense of loss and frustration. I couldn't help but wonder if I would ever see my funds again, and the thought of starting from scratch was a daunting prospect. However, my fortunes changed when I discovered Techy Force Cyber Retrieval (TFCR), a specialized team of cryptocurrency investigators dedicated to recovering stolen cryptocurrency assets. Their expertise and dedication to helping victims of cryptocurrency theft gave me newfound hope and a sense of purpose. With their help, I began to understand that recovering my stolen funds was not an impossible task, but rather a challenging process that required the right expertise and guidance. Techy Force Cyber Retrieval's (TFCR) team of experts worked tirelessly to track down my stolen Bitcoin, using cutting-edge technology and advanced investigative techniques to follow the digital trail left behind by the scammers. Their professionalism, discretion, and commitment to their clients are truly impressive, and I felt confident that I was in good hands throughout the recovery process. While the experience of losing my Bitcoin was undoubtedly traumatic, I am grateful to have found a team like Techy Force Cyber Retrieval (TFCR) that is dedicated to helping victims of cryptocurrency theft. Their expertise and support have been invaluable, and I hope that my story can serve as a warning to others about the dangers of fake Bitcoin wallet apps and the importance of seeking help from reputable sources if you fall victim to such a scam. QUICKLY REACH OUT TO THEM FOR SUPPORT: WEBSITE ( https://techyforcecyberretrieval.com)
    2025 оны 12 сарын 06 | Хариулах
  • Thamos Lucas (104.223.110.245)
    RECOVER YOUR LOST BITCOIN // WITH THE HELP OF GEO COORDINATES RECOVERY HACKER I’m Thermos Lucas. I'm here to tell my testimony about how. GEO COORDINATES RECOVERY HACKER enabled me to recover my stolen BTC. A few months ago I lost $673,000 worth of BTC to a fake investment company. I could do to recover my funds, I had gone to the authorities but they couldn’t assist me. I did some research online and I came across a post about GEO COORDINATES RECOVERY HACKER Their professional team was super and it took them less than 48 hours to get my funds back from these scammers. Geo Coordinates Hacker is here to provide that service for you. I highly recommend their services to everyone. If you suspect your Credit card, email & password, Facebook, Instagram, twitter Accounts have been hacked, you need to recover stolen money from scammers, report the incident to GEO COORDINATES RECOVERY HACKER, they can help you recover your Cryptocurrency BTC. They help you retrieve your stolen currency, in addition, GEO COORDINATES RECOVERY HACKER, can provide you with educational materials for staying safe online. They can also identify potential security breaches or vulnerabilities that may have led to the loss of your information. Please contact the following email address: Email: geovcoordinateshacker@gmail.com Website: https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram: @Geocoordinateshacker
    2025 оны 12 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 1 цаг 26 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 1 цаг 27 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 1 цаг 28 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 1 цаг 30 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 1 цаг 39 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 4 цаг 16 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 4 цаг 18 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 4 цаг 19 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 4 цаг 20 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 5 цаг 51 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 5 цаг 52 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 5 цаг 54 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 6 цаг 13 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 6 цаг 28 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 6 цаг 33 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 8 цаг 2 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 8 цаг 4 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 8 цаг 4 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 8 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 8 цаг 7 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top