x

Нийслэлийн 2026 оны төсөв батлагдлаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилж, нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа.

Тодруулбал, 2026 онд нийслэлийн төсөвт 4,637.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх бөгөөд төсвийн суурь орлогыг 3,495.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 2,616.8 тэрбум төгрөг байхаар тооцоолсон.

Ингэхдээ нийслэлээс улсын төсөвд 263.7 тэрбум төгрөг төвлөрүүлнэ.

Нийслэлийн урсгал зардлыг 1,501.8 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг 2,007.4  тэрбум төгрөгөөр, дүүрэгт олгох санхүүгийн дэмжлэгийг 13.8 тэрбум төгрөгөөр баталсан юм. 

Нийслэлийн 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтаар 265 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан бөгөөд 52.7 хувь нь авто замын салбарт, 32.3 хувь нь хот байгуулалт, инженерийн дэд бүтцийн салбарт, 8.2 хувь нь нийгмийн салбарт, 6.8 хувийг бусад салбарт зарцуулна. Тухайлбал, 12 байршилд 50.4 км авто зам, замын байгууламж шинээр барьж, 33.8 км авто замыг шинэчилнэ. Мөн хоёр байршилд явган хүний гүүрэн гарц, 31 км замын гэрэлтүүлэг хийнэ. 

Улаанбаатар хотын дэд бүтэц, инженерийн барилга байгууламж, шугам сүлжээг нэмэгдүүлэхээр 2026 онд 477 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 29 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ. 2026 онд 12 байршилд 15.1 км урт зам талбайн борооны ус зайлуулах шугам угсрахад 12.6 тэрбум төгрөг, Сэлбэ, Дамбадаржаа орчимд шинээр барих дэд станцын ажилд 2.4 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлнэ.

Түүнчлэн Орон нутгийн хөгжлийн санд 42.6 тэрбум төгрөг тусгасан бөгөөд гудамж талбайн камержуулалтыг нэмэгдүүлэх, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлэх, үерийн хамгаалалтын суваг шуудуу хийх зэрэг төсөл хөтөлбөрт зарцуулах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөв 36 мин E-Geree систем олон улсын “Maker in China 2025” тэмцээнээс шагнал хүртлээ 37 мин УИХ Төсвийн байнгын хорооны шинэ даргаар Н.Наранбаатарыг сонгожээ 38 мин “Ардчиллыг бид хамтдаа авчирсан” үзэсгэлэн нээлтээ хийлээ 39 мин Автобензиний импорт 4.7%-иар буурч, дизелийн импорт өсөв 42 мин Гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох цэгийг шинээр нээлээ 44 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм хүйтэн 45 мин “Эрүүл хөрс – эрүүл амьдрал” сэдэвт хөрс судлалын бага хурал боллоо 46 мин Нийслэлийн 2026 оны төсөв батлагдлаа 49 мин Ойрын 10 хоногт ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 51 мин ФИБА-ийн шинэ чансаа гарч топ 10 багийн эрэмбэ өөрчлөгдсөнгүй 2 цаг 30 мин 29 настай бразил бүсгүй дэлхийн хамгийн залуу эмэгтэй тэрбумтан боллоо 2 цаг 35 мин Хүүхэд насны мөрөөдлөө 400 онгоцоор бүтээсэн залуу 2 цаг 37 мин Конго, Руанда улсууд “түүхэн” энх тайвны хэлэлцээрт гарын үсэг зурлаа 2 цаг 38 мин Монгол, Германы уран бүтээлчдийн “Анагаагч эх дэлхий” хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийлээ 2 цаг 41 мин ЮНЕСКО-гийн суралцагч хотуудын сүлжээнд Монгол Улс албан ёсоор нэгдэв 2 цаг 43 мин Хүн мөргөж осол гаргаад, хэргийн газраас зугтсан хэрэг гарчээ 2 цаг 46 мин НОБГ-т Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв байгуулахаар боллоо 2 цаг 49 мин Нийт нутгийн 4%-д зудын нэн их эрсдэл, 17%-д их гарчээ 2 цаг 51 мин Хөвсгөл нуур болон томоохон голуудад мөс цөмрөх эрсдэл эрс өсөв 2 цаг 52 мин
iИх уншсан
Үндэслэлгүй үнэ УИХ-ын даргын төөрүүлсэн Дэгийн даргын томилгоо МАН-ынхан “Манай даргыг нуувчинд нь нухах гэж байна” гээд ху... Монголын ард түмний амин зуулга юу юм бэ Х.Тэмүүжин: Даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга... МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл: Хэн нь хэнийх вэ? Хөрөнгө оруулалтын санал боловсруулах сургалт, уулзалт зохио... МУИС-ийн багш нар япон хэлийг 9000 гаруй оюутанд заажээ МОНЦАМЭ агентлаг солонгос хэлний редакц байгуулж, мэдээгээ т... Украины дайныг зогсоох төлөвлөгөөг хэлэлцэх уулзалт ирэх дол... “Physical: Asia” шоуны монгол багтай аялал жуулчлалын чиглэл... “Alibaba” хиймэл оюун ухаант “Quark” нүдний шилээ танилцуулж... “Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэ... Энэтхэг Монголын коксжих нүүрсийг импортлохоор судалж эхэллэ... Төмөр хайсанд орооцолдсон бугыг авран байгальд нь тавьжээ Янжуурын утаа ярьж суух цаг яг мөн үү? Амгалан амаржих газарт арваннэгдүгээр сард 510 эх амаржжээ MH370 онгоцыг хайх ажиллагааг энэ сарын сүүлчээр дахин эхлүү... Монголбанк өнгөрсөн сард 899.5 кг үнэт металл худалдан авчээ... Дахин давтагдашгүй 150 бүтээлтэй зүймэл урлалын үзэсгэлэн эн...
Top