x

“Эрүүл хөрс – эрүүл амьдрал” сэдэвт хөрс судлалын бага хурал боллоо

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас жил бүрийн 12 дугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн хөрсний өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.

Энэ жил улс орнууд энэхүү өдрийг “Healthy Soils for Healthy Cities” уриан дор тэмдэглэж байна.

Манай улс энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн “Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл” гэсэн ишлэлийг олон улсын уриатай уялдуулан “Эрүүл хөрс-Эрүүл амьдралын үндэс” сэдвийн дор “Монгол орны хөрс судлал-2025” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна.

БОУАӨЯ, ХХААХҮЯ, МУИС, ХААИС болон ШУА-ийн ГЗГЭХ, НБОГ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа энэ хурлаар:

-Хөрс хамгаалах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт,

-Монгол орны хөрсний төлөв байдал, хэв шинж,

-Тариалан ба бэлчээрийн газрын хөрсний доройтол,

-Хөрс хамгааллын технологийн судалгаа,

-Салбарын хүний нөөцийн нөхцөл байдал зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

БОУАӨЯ-наас Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газрын мэргэжилтэн С.Шинэзул, ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн Э.Амарзаяа нар илтгэл тавьж оролцлоо.

Монгол Улс 1996 оны 8 дугаар сарын 22-нд НҮБ-ын “Ган цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнуудын болон ялангуяа Африкийн цөлжилттэй тэмцэх тухай” суурь конвенцыг соёрхон баталсан бөгөөд энэ хүрээнд хөрс хамгаалах, доройтсон газар нутагт нөхөн сэргээлт хийх, хөрсний бохирдлыг бууруулах бодлого, хөтөлбөрүүдийг шат дараатай хэрэгжүүлсээр ирсэн.

Түүнчлэн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын бага хурлын 17 дугаар хуралдаан (COP17) 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон нь Монгол Улсын Засгийн газар болон БОУАӨЯ конвенцын хэрэгжилтэд өндөр ач холбогдол өгч, олон улсын өмнө хүлээсэн үүргээ бодитоор биелүүлж байгааг илтгэж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөв 34 мин E-Geree систем олон улсын “Maker in China 2025” тэмцээнээс шагнал хүртлээ 35 мин УИХ Төсвийн байнгын хорооны шинэ даргаар Н.Наранбаатарыг сонгожээ 36 мин “Ардчиллыг бид хамтдаа авчирсан” үзэсгэлэн нээлтээ хийлээ 37 мин Автобензиний импорт 4.7%-иар буурч, дизелийн импорт өсөв 40 мин Гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох цэгийг шинээр нээлээ 42 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм хүйтэн 43 мин “Эрүүл хөрс – эрүүл амьдрал” сэдэвт хөрс судлалын бага хурал боллоо 44 мин Нийслэлийн 2026 оны төсөв батлагдлаа 47 мин Ойрын 10 хоногт ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 49 мин ФИБА-ийн шинэ чансаа гарч топ 10 багийн эрэмбэ өөрчлөгдсөнгүй 2 цаг 28 мин 29 настай бразил бүсгүй дэлхийн хамгийн залуу эмэгтэй тэрбумтан боллоо 2 цаг 33 мин Хүүхэд насны мөрөөдлөө 400 онгоцоор бүтээсэн залуу 2 цаг 35 мин Конго, Руанда улсууд “түүхэн” энх тайвны хэлэлцээрт гарын үсэг зурлаа 2 цаг 37 мин Монгол, Германы уран бүтээлчдийн “Анагаагч эх дэлхий” хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийлээ 2 цаг 39 мин ЮНЕСКО-гийн суралцагч хотуудын сүлжээнд Монгол Улс албан ёсоор нэгдэв 2 цаг 41 мин Хүн мөргөж осол гаргаад, хэргийн газраас зугтсан хэрэг гарчээ 2 цаг 44 мин НОБГ-т Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв байгуулахаар боллоо 2 цаг 47 мин Нийт нутгийн 4%-д зудын нэн их эрсдэл, 17%-д их гарчээ 2 цаг 49 мин Хөвсгөл нуур болон томоохон голуудад мөс цөмрөх эрсдэл эрс өсөв 2 цаг 51 мин
iИх уншсан
Үндэслэлгүй үнэ УИХ-ын даргын төөрүүлсэн Дэгийн даргын томилгоо МАН-ынхан “Манай даргыг нуувчинд нь нухах гэж байна” гээд ху... Монголын ард түмний амин зуулга юу юм бэ Х.Тэмүүжин: Даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга... МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл: Хэн нь хэнийх вэ? Хөрөнгө оруулалтын санал боловсруулах сургалт, уулзалт зохио... МУИС-ийн багш нар япон хэлийг 9000 гаруй оюутанд заажээ МОНЦАМЭ агентлаг солонгос хэлний редакц байгуулж, мэдээгээ т... Украины дайныг зогсоох төлөвлөгөөг хэлэлцэх уулзалт ирэх дол... “Physical: Asia” шоуны монгол багтай аялал жуулчлалын чиглэл... “Alibaba” хиймэл оюун ухаант “Quark” нүдний шилээ танилцуулж... “Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэ... Энэтхэг Монголын коксжих нүүрсийг импортлохоор судалж эхэллэ... Төмөр хайсанд орооцолдсон бугыг авран байгальд нь тавьжээ Янжуурын утаа ярьж суух цаг яг мөн үү? Амгалан амаржих газарт арваннэгдүгээр сард 510 эх амаржжээ MH370 онгоцыг хайх ажиллагааг энэ сарын сүүлчээр дахин эхлүү... Монголбанк өнгөрсөн сард 899.5 кг үнэт металл худалдан авчээ... Дахин давтагдашгүй 150 бүтээлтэй зүймэл урлалын үзэсгэлэн эн...
Top