x

Монголын ард түмний амин зуулга юу юм бэ

Энэ асуултад элдэв хариулт мундахгүй. Эрх чөлөө нь хэтэрчихсэн ард түмэн тул ам амандаа зоргоороо нэрлэх байх. Хийж бүтээхээ больчихоод нүүрсний хэдэн уурхай ширтээд сууж байгааг би их шүүмжилдэг. Ядаж дор бүртээ амьдрал ахуйгаа өөрсдөө аваад явчихдаг, бие хаа тархи толгой эв эрүүл насанд хүрсэн монгол бүх хүн ажил амьдралын төлөө тэмүүлдэг болчихоосой гэж мөн ч их ерөөх юм даа. Даан ч байдаггүй. Улс төрчидтэйгээ барьцаад гүрийчихсэн. Энэ эрчээрээ явсаар Шинэ жилээр нэг гэгээнд гараад , Цагаан сартай золгож гэдэс гараад, тэгээд хаврын хахир хүйтнийг утаа тортог, түгжрэл, хэрүүлтэй туулаад “Эрүүл явбал улсын наадам үздэг” их Нацагдоржийн ерөөлөөр Наадамтай золгоод... Энэ л амьдралын цикл болчихсон.

Энэ ч яахав, би арай өөрөөр бичих гэж байна. Ингэхэд Ерөнхий сайд маань Хятадын түншдээ хандан жилд 100 сая тонн нүүрс авна уу гэж уриалж гуйж байх юм. Энэ бол өнгөн талаасаа Та бидний ойлголтоор эх оронч уриалга, жинхэнэ ард түмнээ гэсэн сэтгэл мөн л дөө. Өнгөн талын цаана юу байдаг гэж санана. Хүлэмжийн хийн эсрэг зогсож, НҮБ-ын өмнө хатуу үүрэг хүлээчихсэн өмнөд хөрш маань ёстой биднийг л гэж бодон наанаа инээд алдан, цаанаа гуниглан нүүрс авч, бид тэдэн рүү шахаж байгаа юм. Нэмүү өртөг шингээгээд ядаж угааж цэвэрлээд бүтээгдэхүүн болгоод Хятад руу нүүрсээ илгээх талаар ажиллаж л байдаг байгаа даа, манайхан.

Ингэхэд монголчуудын амин зуулга нь нүүрс одоогоор мөн юм аа. Нүдэнд харагдаж хэрүүлийн алим (“нүүрсний хулгай”) болж байгаагаараа. Гэтэл хэрүүлийн алим биш бөөн хардлага дагуулдаг өөр нэг салбар (бас л уурхай) байнаа. Хөрөнгөтөн нийгэм, хөрөнгөтнүүдийг үзэн ядах коммунист хийрхлийн нэг сэдэв нь. Ам л ангайвал дайрч давшилна.

Эдийн засгийн үр нөлөөгөөрөө (орлого) монголчууд бид Оюу толгойн ордын үр өгөөжийг 100% хүртэж байдаг юм шүү дээ. Гуравдагч хөршөөс орж ирсэн, одоогоор хамгийн том хөрөнгө оруулалт. Стратегийн онц ач холбогдол бүхий хөрөнгө оруулалт.  

Гадаад бодлогын үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал 1994 онд батлахдаа л тийм хөрөнгө оруулалтыг томъёолж, тусгаар тогтнолын маань нэгэн баталгаа гэчихсэн байгаа шүү дээ. Популизмын өнцгөөс бус геополитикийн өнцгөөс, ирээдүйг маш том зургаар харж 1994 оны хоёр Үзэл баримтлалыг УИХ-аараа баталсансан.

Ганц нэг тоо баримт. Өнөөгийн байдлаар энэ лут уурхайд гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчид $15.7 тэрбумыг зарцуулсан. 2009 онд гэрээ байгуулагдаж 2010 оноос хойш Оюу толгой ажиллахдаа татвар хураамж, үндсэн ажилтнуудын цалин, худалдан авалтад, гэхдээ Монголд маань зарцуулсан. 2010 оноос хойш манай улсад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 орчим хувийг Оюу толгойн хөрөнгө оруулалт дангаараа эзлэж байна. 2024 оны эцсийн дүнгээр 70%. Энэ хэрээр (хувь ба мөнгөн дүн) манай эдийн засаг тэлж, энэ хэмжээгээр монголчуудын орлого нэмэгдсэн гэсэн үг юм.

Дахиад л том зургаараа гэж ярья. Оюу толгойгоос Монгол Улсын хүртэх өгөөж ногдол ашгаас илүү геополитикийн ач холбогдол гэж нэг юм цаана нь байнаа. Хоёр хөрш мэдээж бидэнд амин чухал хамаатай. Гэхдээ хоёр хөршийг давж гуравдагч хөрштэй байя болъё гэж, олон улсад, дэлхийн хамтын нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдөх гэж Ардын хувьсгалаас аль өмнө нь манай өвөг дээдэс-эх орончид олон үеэрээ олон арван жил (феодализм, социализм, капитализм ялгаагүй) тэмцэж ирсэний бодит биелэл нь өнөө цагт Оюу толгой юм л даа. Арай өмнөх нь Говь (японы шууд хөрөнгө оруулалт) болов уу.

Ардчилал, нээлттэй эрх чөлөөт нийгмийн нэг сул тал гэх үү дээ. Төр-засгийн, бизнесийн нийт ажил үйлс ард түмний нүдэн дээр шилэн хэлбэрээр ил явдаг. Оюу толгой ч үүнийг тойроогүй биш дайрсан. Амтай болгон шаагилдаж, хардах нь хардаж, хараах нь харааж зүхэн байгааг арай ололт гэхгүй л дээ. Тэнэглэл ба тэвчээргүйтэл гэх үү? Хувь нийлүүлэгчдийн гэрээнд 7 жил тутам хэлэлцэнэ гээд заачихсан. Хоёр талаасаа, зөвхөн уурхайн шүү дээ, асуудлаа ярьчих юмыг улс үндэстний асуудал болгоод шаагичихдаг. Бөөн тэмцэгчтэй. Бүгд ам хэлээ билүүдэх завтай. Нөгөө тал маань гайхшаа бараад дууссан.

Энэ их хэрүүлийн дор шийдэх асуудал хуримтлагдсан. Ирээдүйг түлхүү харсан олон асуудлаа шийдэх хэрэгтэй байна. Цахилгаан эрчим хүчний хамаарлаа бууруулах, тийм хамаарлаас гарах, төмөр зам тавих, зэс хайлуулах үйлдвэр барих гэх мэт бодитой ажлууд хүлээгдэж байна. Ам хэлээ билүүдэж суухаар үр хүүхэд, хөвгүүд охидоо уул уурхайн бизнесийн ухаанд суралцуулж, нээлттэй ажлын байруудад очуулах хэрэгтэй байна. Стратегийн ач холбогдол бүхий олон төсөлд монголчууд оролцог, бүр удирдаг! Оюу толгой гэлтгүй, Бадрах энержи гэх мэт гадаадын хөрөнгө оруулалттай олон аж ахуй монголчуудад нээлттэй байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг дагаж хүнээ, хүний нөөцөө хөгжүүлэх хэрэгтэй байна. Ёстой ажиллаж чадвал сайн сайхан амьдрал Монголын маань хил дотор Танай гэрийн хаяанд байна!

Мэдээж гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 орчим хувийг бүрдүүлсэн Оюу толгой гэдэг маань олон улсын аж ахуйн нэгж. Ганц Монгол ба монголчуудад хамаарахгүй. Иймд монголчууд, монголын улс төрчид эх оронч байхын сацуу олон улсын дүрмээр тоглож сурмаар байна. Дэлхий биднийг нүд цавчилгүй харж байна.

Хөрөнгө оруулна гэдэг нь гарын үзүүрээр хийгддэг, мурийтэй тоглоом шиг юм биш. Бэлэн зэлэн байж байдаг, үргэлж ундарч байдаг ундарга биш. Манайхны бэлэнчлэх, амарчлах сэтгэлгээ их олон ажил үйлсэд тээг болдогийн тодорхой жишээ нь гадаадын хөрөнгө оруулагчдад хандах өлөв долов (бөөн сул мөнгө!), өлөн хоосны атгаг санаа юм. Дуртай цагтаа зогсоож, дуртай цагтаа хөдөлгөж болдог зүйл хэмээн ташаа бодоод бид будилаад байна. 

Гэтэл Монголын Төр арай өөрөөр харж ирсэн. Ухаалаг зам хайж ирсэн. Гадаад бодлого, гадаад харилцаандаа гадаадын хөрөнгө оруулалтыг хүндтэй байранд тавьж ирсэн байдаг юм. Монгол Улсын хөгжил дэвшилд таатай гадаад орчин бүрдүүлнэ гэдгийн чинь нэг гол утга нь энэ шүү дээ.

 Монгол руу зориглож хөрөнгө оруулахыг бид олон жил эрэлхийлж, гуйж гувшиж, өөрийгөө (байгалийн нөөц) үнэлэн байж дуудаж авчирсан хөрөнгө оруулагчдаа бага ч болов ойлгохсон. Тэд мөнгөө зарцуулж зарцуулж, энэ 2025 оноос л Оюу толгойн борлуулалтын орлого нь зарлагаасаа давж байна. “Эерэг мөнгөн урсгал” гэж үүнийг бизнесийн хэлээр нэрлэнэ. Ийм урсгалтай болж эхэлснээр дөнгөж л хөрөнгө оруулалтын үр өгөөжөө бид хүртэж эхлэх гэж байна. 

Хөрөнгө оруулагч тал оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөж авах нь бизнесийн зарчим. Монгол гэхлээрээ энэ зарчим хамаарахгүй, ард түмний шаардлага (гүтгэх, хардах, юу дуртайгаа нэхэх гэх мэт) толгой дээр нь мөнхөд сандайлж байх юм шигээр гэнэнээр төсөөлмөөргүй байна. Гадаадын хөрөнгө оруулагч хөрөнгөө оруулна гэдэг нь Монголд зориулсан буяны үйлс биш юм. Тэд эхлээд хөрөнгөө гаргаж Монгол руу оруулан бүтээн байгуулалт хийнэ, түүнийхээ өртгийг бүтээн байгуулсан тэр үйлдвэрлэлээсээ тооцож авна. Хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа ашгаа хуваах тухай ярина. Тэд маань хөрөнгө оруулалтаа нөхөж эхлэх гэж байна. Энэ бол орчин цагийн бизнесийн нийтлэг зарчим юм л даа. Үүнийг ойлгох ухаан монголчуудад эрхбиш байдаг гэдэгт итгэе. Гэхдээ монголчууд өгөөжөө хүртээд эхэлсэн. Хөрөнгө оруулагч, Монгол аль аль нь үр өгөөжөө зэрэг хүртэнэ цаашдаа.

Нэгэнтээ хоёр улсын хоорондын гэрээ хэлэлцээр биш тул хөрөнгө оруулагч ба Монголын талын хооронд хөдлөшгүй гэрээ гэж байх боломжгүй. Хоёр тал хэлэлцээний ширээний ард суугаад, аль аль талдаа ашигтайгаар асуудлаа шийдэх нь олон улсын жишиг юм. Тэр дагуу л уул уурхай түшсэн гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтын маш том бүтээн байгуулалт явагдаж байна.  

Оюу толгойн хувьд нөгөө талын хөрөнгө оруулагч хамтрагч маань “Рио Тинто”. Манайхан ч ёстой нэг элдэвлэж өгсөн дөө. Хэн ч гэж боддог юм, юу ч гэж боддог юм? Тэд өөрсдөө манайхны өмнө буруутан аятай гөлөлзөөд л. Даян дэлхийд алдраа цууриатуулсан олон улсын томхон компани шүү дээ. Монголын олон зуун залуус “Рио Тинто”-гийн олон уурхайнуудад гадаадад орнуудад ажиллаж байдаг юм шүү дээ.

Харин манай иргэд үе үе, улс төрчид солигдох тоолондоо “Рио Тинто”-той үзэж таарна. Байн байн нэг улс төрч гарч ирээд том томоор загнана, сүүлдээ бүр сонсгол нэрээр улсаараа нийлээд “Рио Тинто”-г дээрэмчин тонуулчнаар нь дуудаад гөлөлзүүлээд ирэхийн цагт гуравдагч хөршүүд маань дахин хөрөнгө оруулалт хийх үү, дэлхийн бизнес, санхүүгийн ертөнц биднийг юу гэж харах бол гэдэгт ухаанаа уралдуулах цаг тулсан мэт санагдана. Дураараа авирлахад цаг нар гэж баймаарсан.

“Рио Тинто”-гийнхон одоо болтол нэгдсэн дуу хоолойгоор манай шаардлагад хариу өчиж ирсэн. Юу гэвэл Монгол Улсын Засгийн газрын шаардлага хүсэлтүүдэд татгалзаж, хатуу байр суурь илэрхийлж байсан тохиолдол байхгүй. Олон Засгийн газруудын олон хүсэлтийг хүлээн авч, хамтран ажиллаж ирсэн гэж.

Ганц баримт дурдъя. Холын жишээ биш. Эрх баригч намын (МАН болов уу) урилгаар ХКН-ын Төв Хорооны төлөөлөгчид Монголд айлчилж гэнээ. Нийслэлд нөхөрсөг уулзалтаа хийж, хөдөө орон нутагт айлчлуулах (голдуу Тэрэлж) болоход хятад нөхөд юу гэсэн гээч? “Тэрэлж явахгүй, баярлалаа”, “Харин тэр Оюу толгойг чинь очиж үзье. Тийшээ зочлуул?”. Тэгээд зочилжээ.

Ихээхэн гоочилж байж гуравдагч хөршүүдээ үргээчихдэг, нөгөөдүүл нь оруулсан хөрөнгөө эргүүлж олж авахын тулд хөрөнгө оруулсан энэ сайхан уурхайгаа урд хөршид зарчихдаг. За тэгээд тэмцэл, шаардлага хаашаа эргэхийг төсөөлж байна уу, монголчууд аа!  

Ард түмнийхээ амин зуулга болсон ганц уурхайгаа хүндэтгэж, тэвчээртэй хүлээцтэй хандахсан даа. Мөнгө баялаг мөдхөн урсана шүү дээ! Уул уурхайгаас өөр мөнгөний эх үүсвэр одоогоор алга!

Гадаадын хөрөнгө оруулалтаар сэвхийтэл босоод ирсэн, хөгжил нь жигдэрсэн улс үндэстэн дэлхийд олон. Үлгэр жишээ, туршлага болохоор. Уул уурхайдаа гадаадын хөрөнгө оруулалт цутгуулж, эцэст нь дэлхийн Топ-30 улсын дотор ороод ирсэн Казахстаныг жишээлж болж байна. Казахууд биднээс тархи толгой илүү учраас хөгжчихсөн юм биш, арай ухаалаг тэвчээртэй хандсандаа юм шүү дээ. Тэд гадаадын хөрөнгө оруулалттай ясаа цайтал үзэлцээгүй тулдаа уул уурхайгаа цэцэглүүлээд авсан... Туршлага биш гэж үү?

Д.Баярхүү, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Thamos Lucas (104.223.110.245)
    RECOVER YOUR LOST BITCOIN // WITH THE HELP OF GEO COORDINATES RECOVERY HACKER I’m Thermos Lucas. I'm here to tell my testimony about how. GEO COORDINATES RECOVERY HACKER enabled me to recover my stolen BTC. A few months ago I lost $673,000 worth of BTC to a fake investment company. I could do to recover my funds, I had gone to the authorities but they couldn’t assist me. I did some research online and I came across a post about GEO COORDINATES RECOVERY HACKER Their professional team was super and it took them less than 48 hours to get my funds back from these scammers. Geo Coordinates Hacker is here to provide that service for you. I highly recommend their services to everyone. If you suspect your Credit card, email & password, Facebook, Instagram, twitter Accounts have been hacked, you need to recover stolen money from scammers, report the incident to GEO COORDINATES RECOVERY HACKER, they can help you recover your Cryptocurrency BTC. They help you retrieve your stolen currency, in addition, GEO COORDINATES RECOVERY HACKER, can provide you with educational materials for staying safe online. They can also identify potential security breaches or vulnerabilities that may have led to the loss of your information. Please contact the following email address: Email: geovcoordinateshacker@gmail.com Website: https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram: @Geocoordinateshacker
    2025 оны 12 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Газар зүйн толь: Улс орнуудын нэр ямар утгатай вэ? 9 цаг 15 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа Өчигдөр 18 цаг 05 мин Канад улс монгол оюутнуудад тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа Өчигдөр 18 цаг 02 мин Венесуэл газрын тосны салбараа хувийн хөрөнгө оруулагчдад нээлээ Өчигдөр 18 цаг 00 мин БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Өчигдөр 18 цаг 00 мин Судалгаа авна гэж хуурч, иргэний гар утсыг хулгайлжээ Өчигдөр 17 цаг 58 мин НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын түр байгууламж барих талаар санал солилцлоо Өчигдөр 17 цаг 56 мин "Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа Өчигдөр 17 цаг 56 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийнхөнтэй уулзаж, эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 55 мин Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ Өчигдөр 17 цаг 55 мин Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг анх удаа хэлэлцүүллээ Өчигдөр 17 цаг 54 мин Улаанбаатар метро төслийн гүйцэтгэгчийг сонгох тендер зарлагджээ Өчигдөр 17 цаг 53 мин Вашингтонд болсон онгоцны ослын шалтгааныг нислэгийн диспетчерийн алдаа гэж дүгнэв Өчигдөр 15 цаг 25 мин Бага ангийн сурагчдад сүү өгөх "Сүүн дархлаа" хөтөлбөр эхэллээ Өчигдөр 15 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн Өчигдөр 15 цаг 22 мин Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллалаа Өчигдөр 15 цаг 21 мин Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ Өчигдөр 15 цаг 01 мин Б.Мөнх-Эрдэнэ Иван Ярыгины нэрэмжит тэмцээний аваргын төлөө барилдана Өчигдөр 13 цаг 31 мин Дубайд роботууд ашиглан орон сууц барина Өчигдөр 13 цаг 30 мин Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүрэгт гал унтраах, аврах анги байгуулна Өчигдөр 13 цаг 28 мин
iИх уншсан
Б.Чойжилсүрэн, Х.Ганхуяг нарыг огцруулах нь зүй ёсны шаардла... "Амины" үнэтэй сайд гэж байдаг уу, Ерөнхий сайд аа? Монгол кино: Төрийн дуу хоолойноос зах зээлийн чимээ хүртэл Хар захаас ч хариуцлагагүй “Чөлөөт бүс”-ээ хаах уу, засах уу... "Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах" нь буюу багш, эмчий... Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлуудыг танилцуул... Хятадын армид авлигын томоохон дуулиан дэгдэж, өндөр албан т... Монгол банхар Азийн аварга боллоо Америкийн авирагч хамгаалалтгүйгээр “Taipei 101” барилгад ав... Хөгжлийн бэрхшээлтэй, аутизмтай хүүхдэд зориулсан боловсролы... Зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс... БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Дэлхий яагаад Гренландыг булаацалдаж байна вэ "Талын жавхаа-2026" адууны соёлын өдөрлөг болж, шилдгүүдээ т... Байт харвааны УАШТ-ий аваргаар М.Энхбаяр тодров УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Азийн наадмын багийн ахлагчаар то... Б.Урантунгалаг байт харвааны улсын аварга цолоо хамгааллаа Сумоч Б.Мөнх-Оргил буюу Тамаваши Гиннесийн дээд амжилт тогто... Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судал... Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ
Top