x

УИХ-ын даргын төөрүүлсэн Дэгийн даргын томилгоо

Баасан гаригт шөнө дөл болтол хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаан “дуулиантай” өндөрлөсөн. Дуулианы дундаас хамгийн “адармаатай” нь УИХ-ын индэр дээрээс Н.Учрал даргын хэлсэн “300 мянган гишүүнтэй намаа доромжлуулахгүй шүү” гэдэг үг байлаа.

Учир юун гэвэл, баасан гаригийн нэгдсэн чуулганаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцсэн. Ингэхдээ УИХ-ын хэлэлцэх асуудлын хуваарьт ороогүй асуудлыг гэнэт оруулж ирсэн, шинээр томилогдож буй этгээдийн мэдээллийг гишүүдэд танилцуулаагүй гэдгээс маргаан эхэлсэн хэрэг.

УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин “УИХ-ын дэгийн зөвлөх бол УИХ-ын даргын зөвлөх биш, УИХ-ын 126 гишүүнд зөвлөдөг хүн. Тиймээс УИХ-ын гишүүд хэлэлцүүлж байгаа асуудалтай чинь урьдчилан танилцах эрхтэй. АН-ын бүлэг энэ асуудлыг бүлгээрээ хэлэлцэнэ” гээд гурав хоногийн завсарлага хүссэн. Тухайн үед нь УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл гадаадад томилолттой байсан учир даваа гаригт /өчигдөр/ бүлгээ хуралдуулаад, дараа чуулганаар хэлэлцье гэсэн.

Гэтэл УИХ-ын дарга Н.Учрал “УИХ-ын дэгийн зөвлөх /енбд/ Б.Баасандорж дарга чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн, Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур өргөдлөө өгсөн. УИХ-ын даргын хуулийн зөвлөхүүд бүгд өргөдлөө өгсөн. УИХ дэгийн зөвлөхгүй болсон, өөрөө өргөдлөө өгсөн хүнийг гуйлтай биш. Тиймээс АН-ын бүлэг хоёр цагийн дотор хуралдаад бүлгийн шийдвэрээ гаргаад ир” гээд алх цохисон. Үргэлжлүүлээд Засгийн газраас оруулж ирсэн “2026-2030 онд Монгол Улсыг хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолыг хэлэлцээд явсан. Харин Н.Учрал дарга хуралдаан даргалагчийн алхыг дэд дарга Ж.Бат-Эрдэнэд шилжүүлчихээд алга болж болж оройн 21.00 цагт орж ирээд томилгооныхоо асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцүүлсэн. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилох асуудлаар нууц санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон /ирцэд бүртгүүлсэн/ 80 гишүүний 49 нь дэмжсэн.

Араас нь Х.Тэмүүжин гишүүн орж ирээд УИХ-ын даргатай дахин маргасан. Чуулган хуралдаж байгаа учраас АН-ын бүлгийг хуралдуулах боломж олгоогүй гэдгийг Х.Тэмүүжин гишүүн хэлсэн. “49 гишүүний саналаар томилогдсон Дэгийн зөвлөх чинь АН-ын бүлгийн гишүүдэд зөвлөж чадах юм уу, зөвхөн МАН-ын гишүүдэд зөвлөх үүрэгтэй юм уу?” гэж асуусан. Н.Учрал дарга “УИХ-ын Дэгийн зөвлөхийг УИХ-ын дарга нэр дэвшүүлэх эрхтэй. Намын бүлгээр асуудлы хэлэлцэх шаардлагагүй. МАН-ын бүлэг энэ асуудлаар хуралдаагүй” гэж хариулсан. Х.Тэмүүжин “Та намын дарга учраас танай намын бүлэг даргынхаа шийдвэрийг хэлэлцээгүй байж болно. АН энэ асуудлыг хэлэлцэх ёстой байсан. МАН 101 жилийн өмнөх түүхээ давтаж байна. 101 жилийн өмнө МАН өөр үзэл бодолтой гишүүдээ буудаж хороогоод коминтерный Үндсэн хуулийг баталсан. Одоо ч яг тэр арга барилаараа ажиллаж байна” гэж хэлсэн. Хариуд нь УИХ-ын дарга Н.Учрал “Би энд намын асуудал яриагүй, намын даргын хувиар суугаагүй. 300 мянган гишүүнтэй намаа доромжлуулахгүй” гэсэн.

Энэ түүний гол алдаа байсан. Учир нь Н.Учрал гэдэг хүн УИХ-ын даргын индэр дээр сууж байгаа цагтаа МАН-ын болон МАН-ын даргын байр суурийг огт илэрхийлэх ёсгүй юм. Тэр байтугай УИХ дахь МАН-ын бүлгийн өмнөөс ч ярих эрхгүй. УИХ-ын гишүүд “Чи МАН-ын дарга учраас...” гэж хэлсэн байлаа ч “Би энд УИХ-ын даргын хувьд сууж байна. Намын асуудлаар ярих гэж байгаа бол өөр газар ярь” гээд сууж байх ёстой. УИХ-ын дарга гэдэг бол хуралдаан зохин байгуулагч болохоос УИХ-ын гишүүдийн дарга биш. Тэгээд ч “300 мянган гишүүнтэй намаа доромжлуулахгүй шүү” гэсэн УИХ-ын даргын үг хориод жилийн өмнө намынхаа тугийг шатааж толгойгоо ороочихоод “Манай намын байрыг шатаалаа” хэмээн чуулганы танхимд гүйж явсан У.Хүрэлсүхийн үйлдлээс нэг их ялгарахгүй.

Яг эндээс ялсан намын дарга УИХ-ын дарга байж болохгүй гэдгийн бас нэг нотолгоо харагдаж байгаа юм. Жишээ нь, Дэгийн даргын томилгоог намын бүлгээр хэлэлцэхгүй гэдэг шийдвэрийг намын дарга нь гаргасан юм уу, эсвэл намын бүлэг нь гаргасан уу?

Нэгдүгээрт, УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэж байгаа асуудал дотор “Намын бүлгээр хэлэлцүүлэхгүй” гэсэн хоригтой нэг ч асуудал байхгүй. Тэр тусмаа “УИХ-ын дарга нэр дэвшүүлж байгаа учраас намын бүлгүүд шийдвэр гаргахгүй” гэсэн зохицуулалт бүр байхгүй. Харин тухайн намын бүлэг өөрсдөө хуралдаад “Бүлэг энэ асуудлаар нэгдсэн шийдвэр гаргахгүй. Гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр саналаа өгнө” гэдэг шийдвэрт хүрэх тохиолдол бол байдаг. Тэгэхээр УИХ-ын даргын хэлсэн “Намын бүлгээр хэлэлцүүлэх шаардлагагүй” гэдэг бол өөрөө өөртөө эрх олгож, УИХ-ын гишүүдийн эрхэнд халдаж буй хэрэг.

Хоёрдугаарт, томилгооны асуудлыг хэлэлцүүлж байхдаа Н.Учрал дарга “Х.Тэмүүжин гишүүний ангийн охин”, “Х.Тэмүүжин гишүүн надаас илүү мэднэ дээ” гэх мэтчилэн үгийг маш олон удаа ашигласан. Угтаа Л.Өлзийсайхан гэдэг хуульчийг Х.Тэмүүжин гишүүн мэддэг, мэддэггүйдээ гол нь биш. Хэнийг томилох, томилохгүйдээ ч биш. Томилгооныхоо процессийг зөв явуулаач ээ, УИХ-ын гишүүдэд хэлэлцэж байгаа асуудалтайгаа танилцах боломж олгооч ээ гэдэг л шаардлага байсан. Жишээ нь, УИХ-ын 126 гишүүний 65 хувь буюу 82 нь анх удаа сонгогдсон гишүүд байна. Тэд Л.Өлзийсайхан гэдэг ямар мундаг Дэгийн дарга өмнө ажиллаж байсныг, яагаад Цэцийн гишүүнээсээ татгалзаад УИХ-д эргэж ирэхээр болсныг мэдэх үү? УИХ-ын гишүүдийг тэнцвэртэй мэдээллээр хангах нь УИХ-ын дарга буюу хуралдаан даргалагчийн үүрэг биш үү? Чуулганы нэгдсэн хуралдаан, мэтгэлцээнийг нээлттэй явуулдаг нь УИХ-ын гишүүдийг мэдээллээр хангаад зогсохгүй иргэдийн мэдэх эрхийг хангаж байгаа юм.

Гуравдугаарт, УИХ-ын дарга Н.Учрал өөрөө “Даргын зөвлөлийг шийдвэрийг вайбар дээр зарладаг буруу жишиг тогтсон юм байна лээ. Үүнийг хална, даргын зөвлөлийг журмынх нь дагуу хуралдуулдаг болно” гэж хэлсэн. Тэгсэн хэрнээ баасан гаригт Дэгийн зөвлөхийн томилгоог оруулж ирэхдээ мөн л вайбар дээр зарлаад оруулаад ирсэн байдаг. Уг нь бол УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл баасан гариг бүр хуралдаад ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлуудынхаа товыг тогтдог. Үүнд нь УИХ дахь намын бүлгийн дарга нар багтдаг. Угтаа УИХ-д хоёрхон л бүлэг байгаа шүү дээ. Гэтэл нэгтэй нь хуралдаад шийдвэрээ гаргаад байна аа гэсэн үг.

Томилгоог яаралтай оруулж ирсэн шалтгаанаа Н.Учрал дарга “Дэгийн зөвлөх чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн учраас УИХ дэгийн зөвлөхтгүй болчихоод байна” гэж тайлбарласан. Гэтэл баасан гаригт шөнө орой оруулж ирээд томилгоо хийсэн, даваа гаригт томилгоо хийсэн хоёрт ямар ялгаа байсан юм бэ? Тэртэй тэргүй баасан гаригийн чуулган хэлэлцэх асуудлуудаа хуваарийн дагуу хэлэлцээд явж байсан. Тэр хоорондоо Даргын зөвлөл нь хуралдаад, хэлэлцэх асуудлын товд оруулаад, энэ долоо хоногт томилгоогоо хийхэд яг юу саад болоод байсан юм бэ? гэдэг асуулт.

Тэгээд хамгийн гол нь Л.Өлзийсайхан даргаас ч гэсэн асуучихмаар асуулт олон хүнд байсан байх. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад УИХ-аас нэр дэвшүүлээд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон. Гэтэл яагаад бүрэн эрхийн хугацааг дуусаагүй байхад чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаа юм бэ? гэх мэтчилэн... Х.Тэмүүжин гишүүний хэлсэн “Ирэх сонгуульд МАН-аас нэр дэвших юм байна” гэдэг хардлага үнэний ортой байх. Л.Өлзийсайхан байхгүй бол УИХ хуралдаж чадахаа байчихна гэдэг харин худлаа байх. Ийм л нэг "төөрүүлсэн" томилгоо өнгөрөгч баасан гаригт болж өнгөрөв.

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Thamos Lucas (148.113.221.152)
    RECOVER YOUR LOST BITCOIN // WITH THE HELP OF GEO COORDINATES RECOVERY HACKER I’m Thermos Lucas. I'm here to tell my testimony about how. GEO COORDINATES RECOVERY HACKER enabled me to recover my stolen BTC. A few months ago I lost $673,000 worth of BTC to a fake investment company. I don’t know how they got my email but I received an email from Investment Bank with a good proposal on how I could make millions out of my investment with them. I was convinced when they showed me profits from other clients that had invested in their platform, I began investing with them. When it was time to withdraw my profits, their website was shut down and I tried contacting them but they wanted me to pay a huge amount of fee to be able to withdraw my funds which I did until they cut me off and stopped all communication with me. I was shocked and devastated, I realized there was nothing I could do to recover my funds, I had gone to the authorities but they couldn’t assist me. I did some research online and I came across a post about GEO COORDINATES RECOVERY HACKER Their professional team was super and it took them less than 48 hours to get my funds back from these scammers. Geo Coordinates Hacker is here to provide that service for you. I highly recommend their services to everyone. If you suspect your Credit card, email & password, Facebook, Instagram, twitter Accounts have been hacked, you need to recover stolen money from scammers, report the incident to GEO COORDINATES RECOVERY HACKER, they can help you recover your BTC. in addition, GEO COORDINATES RECOVERY HACKER, can provide you with educational materials for staying safe online. They can also identify potential security breaches or vulnerabilities that may have led to the loss of your information. Please contact the following email address: Email: geovcoordinateshacker@gmail.com Website: https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram: @Geocoordinateshacker
    2025 оны 12 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Газар зүйн толь: Улс орнуудын нэр ямар утгатай вэ? 9 цаг 16 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа Өчигдөр 18 цаг 05 мин Канад улс монгол оюутнуудад тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа Өчигдөр 18 цаг 02 мин Венесуэл газрын тосны салбараа хувийн хөрөнгө оруулагчдад нээлээ Өчигдөр 18 цаг 00 мин БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Өчигдөр 18 цаг 00 мин Судалгаа авна гэж хуурч, иргэний гар утсыг хулгайлжээ Өчигдөр 17 цаг 58 мин НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын түр байгууламж барих талаар санал солилцлоо Өчигдөр 17 цаг 56 мин "Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа Өчигдөр 17 цаг 56 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийнхөнтэй уулзаж, эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 55 мин Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ Өчигдөр 17 цаг 55 мин Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг анх удаа хэлэлцүүллээ Өчигдөр 17 цаг 54 мин Улаанбаатар метро төслийн гүйцэтгэгчийг сонгох тендер зарлагджээ Өчигдөр 17 цаг 53 мин Вашингтонд болсон онгоцны ослын шалтгааныг нислэгийн диспетчерийн алдаа гэж дүгнэв Өчигдөр 15 цаг 25 мин Бага ангийн сурагчдад сүү өгөх "Сүүн дархлаа" хөтөлбөр эхэллээ Өчигдөр 15 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн Өчигдөр 15 цаг 22 мин Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллалаа Өчигдөр 15 цаг 21 мин Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ Өчигдөр 15 цаг 01 мин Б.Мөнх-Эрдэнэ Иван Ярыгины нэрэмжит тэмцээний аваргын төлөө барилдана Өчигдөр 13 цаг 31 мин Дубайд роботууд ашиглан орон сууц барина Өчигдөр 13 цаг 30 мин Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүрэгт гал унтраах, аврах анги байгуулна Өчигдөр 13 цаг 28 мин
iИх уншсан
Б.Чойжилсүрэн, Х.Ганхуяг нарыг огцруулах нь зүй ёсны шаардла... "Амины" үнэтэй сайд гэж байдаг уу, Ерөнхий сайд аа? Монгол кино: Төрийн дуу хоолойноос зах зээлийн чимээ хүртэл Хар захаас ч хариуцлагагүй “Чөлөөт бүс”-ээ хаах уу, засах уу... "Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах" нь буюу багш, эмчий... Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлуудыг танилцуул... Хятадын армид авлигын томоохон дуулиан дэгдэж, өндөр албан т... Монгол банхар Азийн аварга боллоо Америкийн авирагч хамгаалалтгүйгээр “Taipei 101” барилгад ав... Хөгжлийн бэрхшээлтэй, аутизмтай хүүхдэд зориулсан боловсролы... Зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс... БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Дэлхий яагаад Гренландыг булаацалдаж байна вэ "Талын жавхаа-2026" адууны соёлын өдөрлөг болж, шилдгүүдээ т... Байт харвааны УАШТ-ий аваргаар М.Энхбаяр тодров УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Азийн наадмын багийн ахлагчаар то... Б.Урантунгалаг байт харвааны улсын аварга цолоо хамгааллаа Сумоч Б.Мөнх-Оргил буюу Тамаваши Гиннесийн дээд амжилт тогто... Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судал... Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ
Top