x

Конго, Руанда улсууд “түүхэн” энх тайвны хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын /БНАКУ/ зүүн нутаг дахь мөргөлдөөнийг зогсоох зорилгоор АНУ-ын зуучилсан энх тайван, эдийн засгийн “түүхэн” хэлэлцээрт Конго, Руанда улсууд пүрэв гарагт гарын үсэг зуржээ. 

“Өнөөдөр бид олон арван жил үргэлжилсэн хүчирхийлэл, цус урсгасан мөргөлдөөнийг зогсоож, БНАКУ болон Руандагийн хооронд эв найрамдал, хамтын ажиллагааны шинэ эрин үеийг эхлүүлэх үүрэг хүлээж байна" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтон хотод болсон гарын үсэг зурах ёслолын өмнө мэдэгдсэн байна. Уг ёслолд Конгогийн Ерөнхийлөгч Феликс Чисекеди, Руандагийн Ерөнхийлөгч Поль Кагаме нар оролцжээ.

Цэргүүд Конгог хэзээ орхин гарах талаар асуухад Д.Трамп “та нар үүнийг маш хурдан харах болно гэж бодож байна” хэмээн хариулсан байна. Тэрбээр Ф.Чисекеди, П.Кагаме нарыг “агуу удирдагчид” хэмээн мэдэгджээ. “Та бүхэн үр дүнг маш хурдан харна гэж бодож байна. Үүнд би итгэлтэй байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Олон арван жил үргэлжилж буй дайныг бид шийдвэрлэж байна гэж Д.Трамп хэлээд, хоёр улсын удирдагчид Цагаан ордонд “хэлэлцээний ширээний ард маш их цагийг” өнгөрөөсөн гэдгийг дурджээ. Тэрбээр энэ өдрийг “маш ач холбогдолтой”, “Африкийн хувьд гайхалтай өдөр” хэмээн тодорхойлоод, тохиролцоонд хүрсэн удирдагчдад талархал илэрхийлэв.

Түүнчлэн Д.Трамп энэхүү хэлэлцээр нь “эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн шинэ тогтолцоог бий болгох” замыг нээж өгч байгаа бөгөөд “энэ үзэсгэлэнт дэлхий ертөнц дээр асар их баялаг бий” гэж нэмж хэлсэн байна. Конго болон Руанда улсууд дайн хийх бус эдийн засгаа илүү нягт нэгтгэхээр тохиролцсон гэдгийг тэрбээр онцолжээ.

Эх сурвалж: Anadolu

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 32 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 39 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 44 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 2 цаг 23 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 2 цаг 32 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 2 цаг 41 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 2 цаг 47 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 3 цаг 5 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 3 цаг 25 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 3 цаг 31 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 3 цаг 36 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 3 цаг 41 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 4 цаг 1 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 4 цаг 48 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 5 цаг 32 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top