Гаалийн Ерөнхий газраас өнөөдөр гаргасан мэдээллээр энэ оны эхний 11 сарын байдлаар автобензиний импорт 753.2 мянган тонн болж өмнөх оны мөн үеэс 4.7 хувиар буурсан байна.
Харин дизель түлшний импорт 1,621.0 мянган тонн болж өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар өсчээ. Энэ оны 11 сарын байдлаар суудлын болон ачааны автомашины импорт мөн тус тус буурсан үзүүлэлттэй байна.





