x

“Ардчиллыг бид хамтдаа авчирсан” үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Ардчиллыг бид хамтдаа авчирсан” түүхэн гэрэл зураг, шог зургийн хамтарсан үзэсгэлэнгийн нээлт Монгол арт галерейд өнөөдөр болно.

Энэхүү үзэсгэлэн 35 жилийн өмнө ардчиллыг авчирсан жирийн иргэдийн дуу хоолой, оролцоо, зоригийг дахин сануулж, өнөө үеийн үзэгчдийн дунд түүхэн ой санамжийг сэргээхэд чиглэж байна.

Үзэсгэлэнд МУСГЗ, гэрэл зурагчин С.Цацралтын 1989-1990 оны Ардчилсан хувьсгалын үеийн бодит баримтат гэрэл зургууд болон МУСГЗ, шог зураач С.Цогтбаярын тухайн үеийн нийгэм, цаг үеийн уур амьсгалыг тусгасан бүтээлүүдээ дэлгэх юм. Үзэсгэлэнгийн бүтээлүүд гэрэл зурагчин С.Цацралтын 60 баримтат гэрэл зураг, шог зураач С.Цогтбаярын 40 гаруй шог зураг, проекц хэлбэрийн видео эвлүүлгээс бүрдэх юм.

Гэрэл зургуудын дундаас үзэгчид өөрийгөө, найз нөхөд, эсвэл эцэг эх, ах дүүсийг олж харах боломжтойгоороо үзэсгэлэнгийн үнэ цэн оршиж байна.

1990 оны Ардчилсан хувьсгалын эхлэл болсон анхны томоохон жагсаалыг 1990 оны 12 дугаар сарын 10-нд зохион байгуулсан бөгөөд энэ өдөр нь Хүний эрхийн олон улсын өдөртэй давхцдаг. Иймд үзэсгэлэн нь хоёр түүхэн өдрийг хамтатган тэмдэглэж, ардчиллын үнэ цэн, хүний эрхийн эрхэм ач холбогдлыг олон нийтэд дахин сануулж буй юм.

 Үзэсгэлэнгийн нээлтэд Ардчилсан хувьсгалд оролцсон иргэд, тэдгээрийн найз нөхөд, гэр бүл үр хүүхдүүд, тухайн үеийн нэр бүхий улс төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцоно.

Үзэсгэлэн энэ сарын 11-нийг хүртэл олны хүртээл болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон гурван хүнд хорих ял оногдуулжээ 16 мин Монгол, Оросын өсвөрийн геологичдын олимпиад ОХУ-д болно 16 мин 2026 оны Элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ 18 мин Монгол, Хятад улс хүнсний аюулгүй байдлын чиглэлээр санамж бичиг байгууллаа 19 мин Иргэдэд шинээр газар олгох ажлыг түр зогсоожээ 20 мин Төрийн тахилгат Хошуу овооны тэнгэрийг тайх ёслол боллоо 22 мин Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ын Ерөнхий сайдтай уулзлаа 23 мин Олон улсын хэт бартаат замын “РФС Монголия” уралдаан Өвөрхангай аймагт болно 3 цаг 23 мин Япон дахь “Миний Монгол” сургуулийн 10 жилийн ойн баяр боллоо 3 цаг 23 мин Монгол, БНСУ-ын батлан хамгаалахын хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг дэмжлээ 3 цаг 24 мин Боловсролын сайд иргэдтэй уулзаж, санал гомдлыг шийдвэрлэлээ 5 цаг 22 мин Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохион байгуулна 5 цаг 24 мин Сонгинохайрхан дүүрэгт бог малыг дархлаажуулах ажил 60 хувьтай үргэлжилж байна 5 цаг 26 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 5 цаг 27 мин Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай уулзлаа 5 цаг 27 мин Ерөнхий сайд Н.Учрал "Зуны Давос" чуулганд оролцлоо 5 цаг 28 мин Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 16, 17-нд амрахаар боллоо 5 цаг 36 мин Лука Модрич шигшээ багийнхаа төлөө 200 дахь тоглолтоо хийлээ 7 цаг 6 мин Нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоож, өргөтгөсөн худалдаа эхэллээ 7 цаг 7 мин Дархан-Уул аймгийн баг тамирчид гал унтраах техник спортын улсын рекордыг шинэчиллээ 7 цаг 9 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг...
Top