x

Дундаж монгол Долгор: Ганцаараа аялах юмсан гээд бодож суугаа найзыгаа ёврох нь

Амташсан хэрээ 13 дахина (яагаад заавал арав ч биш арван гурав байдаг байна аа гэж бодсон 12 гэдэг бол бидний нэг бүтэн он цаг, тэр он цаг нэгэнтээ эргэсэн ч нэхэж араас нь дальчиганах буюу нэг зүйлийг дуусгаж нөгөө зүйлийг эхлүүлэх ёстой цаг хугацаанд нөгөөх л нэг юмаа давтаад байх тухай явж явж ер нь get over хийж чаддаггүй экс шиг юмдаа) гэдэг шиг ганцаараа аялаад бүр сурах, дасах, амташих аядсан би бээр энийг унших хэнд ч хамаагүй зориулж хэд гурван үг хэлхэе. 

Тийм юмтай болчихоод, за ингэснийхээ дараа, тэдэн төгрөг цуглуулчихаад, эсвэл за тэрнийг боломжтой болохоор, ингэснийхээ дараа гэх мэтчилэн шалтаг гаргаад байвал шалтаг гараад л байна. Аялахад тохиромжтой цаг хугацаа гэж байхгүй, аялах хугацаа л гэж байна. Ер нь зардлын мөнгө байгаад очоод хонох газраа л шийдчихсэн байхад тэгээд аандаа бүх юм болно доо. 

Хүмүүстэй аялах сонирхолтой юу сонирхолтой, хоолны ширээний ард өнгөрөх хөгжилтэй яриа, хоёр хундаганы цаанаас урсах гүн сэдвүүд гоё уу гоё. Гэхдээ ганцаараа суугаад өөрийнхөө ээрсэн бодол дунд төөрөх эсвэл урд хөлхөх хүмүүсээ ширтэж байснаа нэг мэдэхэд харц маань хүмүүсийн урсгалд хөвөөд явчихсныг мэдрэх ч гоё. Хүний төвлөрөлд цагаан чимээ гэдэг дууны долгион тун тустай гэж хаа нэг газраас уншиж байсан байх. Танихгүй хэлээр ярьдаг хүмүүсийн дунд орох яг тэр цагаан чимээгээр үргэлж хүрээлүүлэхтэй адилхан, гоё. 

Ганцаараа явахаас айдаг гэдэг хүмүүс байдаг яг үнэндээ чи өдөр болгон автобусны буудал хүртэл танихгүй хүмүүсийн дунд ганцаараа алхдаг шүү дээ, агаар бол нэг шүү. Гэхдээ бэлтгэл, төлөвлөгөө маш чухал. Тэгээд юмсыг яс тас төлөвлөх ч яаа бас л чанга шдээ, гэсэн ч гоё. 

Олон ингээд яваад байхаар хэн хамгийн тэргүүн эгнээнд байх ёстой вэ гэдгийг сайн ойлгодог. Чи чинь хэн нэгэнд зориулаад дараа нь үлдсэн үлдэгдэл анхаарал, хугас халамж, хагас хайраар хайрлагдах хүн биш шүү дээ. Тэгээд мэдрэмж, цаг хугацаа, дурсамжийг өгч чадах хамаг чухал хүн чинь үргэлж чамтай хамт бий. Тэр хүн бол чи. Чи өөрөө өөрийгөө хол газар, танихгүй мэдрэмж, амталж үзээгүй амт руугаа дагуулж явах гэж байна. Хичнээн хөөрч догдлом гэж санана. 

Аа тийн, бас заавал чинжилийн хэдэн плажаа авч явах хэрэгтэй юу гэж үү. Аахн тийн хэрэгтэй шүү. Тэгээд тэрний доогуур олон удаа өмссөн таавчикаа чирчихээрээ, хол замд хэсэг нь ганган хэсэг нь тухтай шүү дээ хэхэ.

Эцэст нь чи одоо биш ч ойрын хугацаанд, алс хэтдээ ер нь бодчихсон байхад угаасаа аялна. Яг одоо байгаа амьдралыг мэдрээд таашаах нь алс явах аяллаас ч үнэ цэнэтэй.

Гэхдээ чи удахгүй аялна, тэр мэдээж...

Дундаж монгол Долгор.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 11 цаг 26 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 11 цаг 35 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 11 цаг 40 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 14 цаг 10 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 14 цаг 19 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 14 цаг 22 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 15 цаг 4 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top