x

Дундаж монгол Долгорын зайлшгүй сурах ёстой хэл

Монгол дундаж залуу хүний сурах ёстой хэлний талаар жуман зөвлөгөө бий. Хэлтэй бол хөлтэй, хорин нэгдүгээр зууны залуу хүн англи хэлгүй бол харин ч гутармаар, гадаад нэг хэлээр тогтохгүй хос хөтөлгөө хэд хэдэн хэлтэй байх хэрэгтэй зэрэг хэл усны талаарх энэ бүх хэлц үг, явган яриаг үгүйсгэх гэсэнгүй.

Гэхдээ энэ удаадаа зайлшгүй бүр маш сайн сурчихсан байх ёстой тэр хэлний талаар илүү хэд үглэе. 

Дундаж монгол Долгор нь Унгар улсад эрдмийн мөр хөөдөг юм. Гэхдээ хүн дан эрдмийн мөр шагайгаад суухаар яг тэр цаг хугацаандаа бол нилээн өлөн амьдарч байна шүү. Яах ч аргагүй тархинаас гадна бусад эд эрхтэн ч бас хөдөлж, өөрийн цаг, биеийн хүчээ арилжих хэрэг гарав аа. За тэгээд тулсан шаардлагаар Унгар улсад солонгос хоолны газар зөөгчөөр ажилд ороодохлоо. Солонгос хоолны газар тул эздүүд болоод тогооч нар нь солонгосчууд, хоорондоо солонгосоор ярина. Солонгос хэлтэй нэгэн монгол хүн менежерийг нь хийнэ. Энэ монгол менежерээр дамжаад зөөгч нар болон гал тогооны туслахууд нь монгол хүмүүс, мэдээж хоорондоо эх хэлээрээ харилцана. За тэгээд Унгар улсын нутаг дэвсгэр учраас дийлэнх үйлчлүүлэгчид, бусад хамтрагчид нь унгар хэл буюу мажар хэлээр үг солилцоно.

Хэдий Унгарт ч гэлээ солонгос монгол хүмүүс хоорондоо англи хэлээр ярина. Англи хэл, мажар хэл, монгол хэл, хангүг хэл. Ажил хийхэд энэ дөрвөн хэлийн аль нь их хэрэг болсон гэж та бодно. Бодит байдал дээр биеийн хэл номер нэг хэрэгтэй хэл байж шүү дээ. Тэгээд Долгорын анзаарснаар бидний монголчууд чинь хүний хамгийн сайн эзэмшсэн байх ёстой энэ биеийн хэлэмжээр харин ч нэг сөрөг хүмүүс байдаг шүү. Харц нь ширэв татав хийхдээ хурц бөгөөд хурдан. Харилцаж буй хүнтэйгээ харилцья, ярилцья гэх эерэг өгүүлэмж өгүүлэхийн оронд бидний бие үл тоох, холдохдоо түргэн гэж жигтэйхэн. Мэндлэх, талархах баяртай гэдгээ илэрхийлэх харилцааны олон жижиг үйлдэл дээр хайнга хандахаар харилцаа их хэцүү болдог юм байна. 

Азаар залуучууд гадаад хэлтэй ч болоод зогсохгүй биеийн хэлээ сайжруулж байгаа сайн тал ажиглагдаж байгаа. Бүгдээрээ биеийн хэлэмжийг бүр нэг яруу тансаг сурж, амьдралдаа хэрэгжүүлэн амар тайван харилцаатай болцгооё. 

Дундаж монгол Долгор.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 12 цаг 50 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 13 цаг 16 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 13 цаг 29 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 13 цаг 32 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 13 цаг 35 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 13 цаг 54 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 15 цаг 39 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 15 цаг 40 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 15 цаг 51 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 17 цаг 47 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 19 цаг 20 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top