x

Дундаж монгол Долгор: Сэтгэлийн шинж тэмдгүүд ба гутрал минь

Хатагтай дундаж маань шинэ оны эхний долоо хоногт хуучин зүрхээ тэврээд өөрийгөө хорьж, өөрөө өөртөө гайхаж шаналаж өнгөрүүлэв. Манай нэг найз шаналаад байна аа, гэхээр сэтгэл тайвшруулсан нэг гоё киноны хэсгээс иш татдаг юм. “Намайг нэрээрээ дуудаач” киноны төгсгөл хавьцаа залуу хүү Элиод түүний аав чин сэтгэлээсээ хандаж өгүүлдэг тэр хэсэгт “Бид аливааг хурдан анагаахын тулд өөрсдийнхөө ихэнх хэсгийг тасдаж хаядаг. 30 хүрээд л юу ч үгүй хоосон болно… юу ч мэдрэхгүй гэж, юу ч мэдрэхгүйн тулд… хайран юм. …Яг одоо чамд харуусал, шаналал бий. Түүнийгээ битгий үгүй хий…” гэж.

Намайг тойрдог “мета” дуу хоолойнууд эерэг байхыг, шууд шаахыг, босоод зогсохыг, нүүрээ будахыг, бас нүүрээ буруулахыг үргэлж шаардаж байна. Гэхдээ мэдэрдэг зүрхэндээ өнөөх хүн л болсон хойно шинэ он эхлэчихлээ гэнгүүт нүүрээ будаал, босож зогсоод л нэгэн зэрэг олон зүйлийг зэрэг амжуулж айхтар амжилттай яваад байж би чаддаггүй ээ. Тэрний оронд тойрч зугтаах, хийх ёстой юмаа зүгээр л ширтэж суух, орондоо удаан хэвтэх, эмх цэгцгүй орчиндоо өөртөө хайхрамжгүй хандах, хүмүүсээс зайгаа барих, токсик харилцаагаа ойр ойрхон тойглох зэргээр өдөр хоногийг өнгөрөөв. Хамгийн муухай нь энэ шинж тэмдгүүд сэтгэл гутралын шинж тэмдэг гэдгийг дундаж Долгор мэддэгт байгаа юм. Одоо энэ эмх замбараагүй түмэн бодлоо чирээд, шигдсэн байсан орон дээрээ шомбойж суугаад энийг бичнэ. Яг одоо чамд харуусал, шаналал бий. Түүнийгээ битгий үгүй хий…

Ямартай ч эхний ээлжинд хүлээн зөвшөөрчихөв.

Тэгээд тэвдэхгүй, тойроод байгаа хуруунуудаа компьютерийнхаа кейборд дээр ганц хоёроор  нь ч хамаагүй зөөгөөд юмаа бичиж байна. Яг энэ дадлыг бидний бишрэн үзсэн Паразит киноны найруулагч Бон Жун Хо зөвлөсөн байсан. Хэрвээ чи гацчихвал ганцаас эхлээрэй, тэр ганц чинь яваандаа арав болж арвижаад, арав нь нэг л мэдэхэд зуу зуу болж дэлгэрсэн байх болно гэсэн шүү утгатай онч үг нөгөө “мета”-аасаа олзолсон нь бодит амьдралд ингэж тусаа олжээ. 

Хэлмээр байгаа санаагаа төгсгөлд нь базахад, сөрөг сэтгэл хөдлөл муу гэсэн үг биш шүү, сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалдаг, мэддэг байх нь маш чухал, хэрвээ чи гутарсан, ганцаардсан, шаналсан бол хүлээн зөвшөөрөхөөс эхлээрэй. Нэгэнт хүлээн зөвшөөрчихөөр чи байгалийнхаа зөнгөөр үйлдэл аваад л эхлэнэ. Тэр нь ганц хоёрхноор алгуурхан байсан ч аандаа болно. Мета ертөнц дээр чиний цагаан хар аль ч хамаагүй атаархлыг төрүүлж байгаа тэр хүн ч бас адилхан чаваас хүн шдээ. Бидний хоолойн дээр үг хүртэл нэг янзаар зангирч, нүднээс нэг янзаар нулимс бөмбөрдөг гэдэг шиг ав адилхан алаг хорвоон тоосыг хөдөлгөж яваа шүү. Тэгээд бүх юм сайхан болнодоо. Гунигтай сэтгэлийг аргадаж хайрлая.

Дундаж монгол Долгор.


Холбоотой нийтлэлүүд:

Дундаж монгол Долгор: Эхлэл

Дундаж монгол Долгорын зайлшгүй сурах ёстой хэл

Дундаж монгол Долгорын мөрөөдөл

Дундаж монгол Долгор ба Google map

Дундаж монгол Долгор: Эцэг эхийн ачлал

Дундаж монгол Долгор: Далай анх харсан нь

Дундаж монгол Долгор: Хорин тавны агт араа

Дундаж монгол Долгор: Ганцаараа аялах юмсан гээд бодож суугаа найзыгаа ёврох нь

Дундаж монгол Долгор: Шан-Чи үзээд автсан бодол

Дундаж монгол Долгор: Аравдугаар сард өгөх амлалт

Дундаж монгол Долгор ба Комиссын хувцас

Дундаж монгол Долгор: Тоо ба Миний гуниг

Дундаж монгол Долгор: Оройгүй сүм буюу биелээгүй ариун хүсэл

Дундаж монгол Долгор ба Шархадсан цэрэг

Дундаж монгол Долгорын хүсэл: Улаанбаатарын гудамж бүрээс урам зоригийн дуу хадаасай

Дундаж монгол Долгор нь Малтад

Дундаж монгол Долгор: АЛДУУРСАН СЭТГЭЛ

Дундаж монгол Долгор: Өөрийн тоомсор

Дундаж монгол Долгор: Чамд би ийм бэлэг өгнө, энэ шинэ жилээр. Бас дараа нь ч гэсэн

Дундаж монгол Долгор: Хуучин он минь баяртай

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 14 цаг 12 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 14 цаг 20 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 14 цаг 30 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 14 цаг 35 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 14 цаг 42 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ 14 цаг 49 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 14 цаг 55 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 16 цаг 4 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 16 цаг 21 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно Уржигдар 13 цаг 14 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна Уржигдар 12 цаг 57 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов Уржигдар 12 цаг 53 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Уржигдар 12 цаг 48 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Уржигдар 12 цаг 44 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Уржигдар 12 цаг 30 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... Уржигдар 12 цаг 24 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Уржигдар 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Уржигдар 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Уржигдар 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын...
Top