x

Дундаж монгол Долгор: Чамд би ийм бэлэг өгнө, энэ шинэ жилээр. Бас дараа нь ч гэсэн

Өчигдөр 21 оны хамгийн сүүлийн бүтэн сартай шөнө байсан мэдсэн үү. Одоо сар нэг талаасаа дугуйрч харанхуйлсаар дараа буцаад бүтэн болох үед бид аль хэдий нь хорин хоёр онтой золгосон байна. Амьдралын өдөр хоногууд яг л сар шиг, нэг дүүрч нэг хагасарч зарим үед битүүрч харанхуйлсаар ингээд л урсаж одно...

Шинэ жил, цагаан сар, төрсөн өдөр гээд тэмдэглэлт өдрүүдийг бид шинэ болохоор нь эсвэл эхлэл болохоор нь тэмдэглэдэг юм биш харин хүний хуучин хорвоод зарим зүйлсийг бид хэт энгийнчилж, хэвийнжилж, уйдчих гээд мартчих гээд байдаг болохоор албаар бие биенийгээ, өөрөө өөрийгөө ёврох, ирж буй он цаг руугаа хүчтэйхэн түлхэх гэж шинэжилддэг билээ л. 

Сар 12-г даваад өдөр 31-рүү хурдлах тутам өнгөрсөн оны турш мэдэгдэх, мэдэгдэхгүйгээр тусалсан, дэргэд байсан, намайг хурцалсан, намайг уйлуулсан, учиргүй догдлуулсан, урам заримдаа хугалсан тэр хүмүүсдээ юу өгье дөө гэж санаа чилээж байгаа биздээ. Бидний бие биендээ өгөх зүйл овор ихтэй, эсвэл заавал орчин үеийнх байх албагүй байх, бүр заримдаа боох ч албагүй байх. 

Нэг удаагийн шинэ жилээр айлынхаа бэрүүдэд аяга таваг угаагч порлонтой нь бас бус ахуйн зүйлсийг гоё боогоод өгч байсан. Авсан хүн болгон дамжуулахгүй хэрэглэнэ гэдэгтээ итгэлтэй нь аргагүй цааш тавихыг харах даалгавар биелэгдсэн мэт мэдрэмж өгч байж билээ. Цагаан сараар ээжээс ээжийн гар дамждаг, бэлгийн жагсаалтын хэддүгээрд ч юм бэ дээ, хоол амтлагч савны ком явж байдаг тэ. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг үг байдаг ч гэлээ Сантаг орлож өгч байгаа бэлэг чинь сав нь биш амтлагчны цуглуулга байвал дараа нь тэр амтлагчаар амталсан хоол идэх бүртээ чамайг гэх сэтгэлээ, эсвэл чамайг гэсэн сэтгэлийг нь амтлаад час хийсэн бэлэг болохдог шүү. Энэ мэт ахуйн өдөр тутмын хэрэглээ ч бас мэдрэмжтэй бэлэг байгаа биз. 

Мэдээж бүх цаг үед чин сэтгэлийн илэрхийлэл захиа хүндтэй байраа эзэлсээр байх болно. Гэхдээ манайхан шинэ жилээ нэг гэрт тэмдэглэж байгаа хэрнээ амаараа хэлээгүй сайн сайхан үгээ сошиал хуудсан дээр л бичиж үлдээх гээд байдаг. Энэ чинь хэтэрхий үхмэл мэндчилгээ биш гэж үү. Аавдаа хайртай шүү, ээждээ баярлалаа, гэрийнхэн минь та нар наддаа эрхэм шүү гэдэг энэ чамин үгнүүдийг бичихээс илүү хэлэх нь, хэлж буй мэдрэмжээ мэдрэх нь өөрөө шинэ жилийн хамгийн том бэлэг байх болно. Хурдсаж буй зүрхний цохилтоо мэдрээд, хөлөрсөн гараа атгаад нүд рүү нь харж байгаад баярласнаа, хайрласнаа хэл нь гэдэг ичмээр ч гэлээ догдлом нандин мэдрэмж шүү. 

Монголчууд бид их ичэмхий. Гэр бүлүүд ихэнхдээ хаалттай байдаг. Хайртай шүү гэж бичиж чаддаг мөртлөө үйлдэж чаддаггүй гэр бүлүүд зөндөө байгаа. Ийм мэндчилгээг 31-ний орой баярын ширээний ард хүлээж авч байгаа хүн хариуд нь яах ёстой вэ гэвэл яг нүд рүү нь харж байгаад сонсоод, баярлаж буй сэтгэлээ нүдний нулимс, нүүрний мишээлээрээ нуулгүй илэрхийлээд хэлж дуусахаар нь тэврэх хэрэгтэй, ээж нь охиноо, аав нь хүүгээ. Аав эрүүлдээ уйлах, ээж хааяа гэртээ уух аль аль нь ялгаагүй хэвийн гэж хүлээж авдаг болцгооё. Аав, ээж л гэж дууддаг болохоос биш адилхан хүн шүү дээ. 

Тэмдэглэлт өдрүүдээр нэг нэгэндээ өгч болох хамгийн эрхэм зүйл бол оршихуйгаараа, бодол сэтгэлээрээ нэг газар хамтдаа байх. Ингэж хамт байгаагаа мэдэрч талархах...

Дундаж монгол Долгор гэрийнхэндээ яг л дээр дурьдсан бэлгүүдийг өгнө. Хүний хуучин хорвоог шинэ болгох гэж заавал гоёж гангалахгүй. Байгаа зүйлүүд маань үнэн бас эрхэм учраас. Ямар нэгэн гялалзаж, гялтганасан зүйлээр боохгүйгээр, дэмий зүгээр л хэдэн үг биччихээд уншсан эсэхийг нь ч мэдэхгүй хаяж орхилгүйгээр оршихуй, бодол сэтгэлээрээ хамт байна. Хамгийн эрхэм хүмүүсдээ талархана, тэднийг гэх сэтгэлээ үргэлж тээж явдаг гэдгээ хэлнэ, тэгээд тэврэнэ. Энэ бол миний шинэ жилийн бэлэг. Дараа нь ч бас өдөр болгон ийм байхыг хичээнэ. Байнга тэвэрч, байнга талархана гэсэн үг биш л дээ. Аавыгаа эрүүлдээ уйлвал, ээжийгээ хааяа нийгмийн хэв жаягаас өөр юм хийвэл зүгээр л хүлээж авна гэсэн үг. Сэтгэлзүйгээрээ эрүүл байхыг хичээнэ, нээлттэй байхад дадна. Энэ бол миний өөртөө өгөх шинэ оны бэлэг. Дандаа бусдыг гээд яваад байж болохгүй шүү дээ. Хоногийн хорин дөрвөн цагийн хорин тавд нь чиний төлөө байгаа өөрийгөө эхэлж бодох нь зүйн хэрэг. Чиний сэтгэлзүй ч бас бүрэн бүтэн байх эрхтэй. Чамд шинэ жилийн мэнд хүргэе!

Дундаж монгол Долгор.


Холбоотой нийтлэлүүд:

Дундаж монгол Долгор: Эхлэл

Дундаж монгол Долгорын зайлшгүй сурах ёстой хэл

Дундаж монгол Долгорын мөрөөдөл

Дундаж монгол Долгор ба Google map

Дундаж монгол Долгор: Эцэг эхийн ачлал

Дундаж монгол Долгор: Далай анх харсан нь

Дундаж монгол Долгор: Хорин тавны агт араа

Дундаж монгол Долгор: Ганцаараа аялах юмсан гээд бодож суугаа найзыгаа ёврох нь

Дундаж монгол Долгор: Шан-Чи үзээд автсан бодол

Дундаж монгол Долгор: Аравдугаар сард өгөх амлалт

Дундаж монгол Долгор ба Комиссын хувцас

Дундаж монгол Долгор: Тоо ба Миний гуниг

Дундаж монгол Долгор: Оройгүй сүм буюу биелээгүй ариун хүсэл

Дундаж монгол Долгор ба Шархадсан цэрэг

Дундаж монгол Долгорын хүсэл: Улаанбаатарын гудамж бүрээс урам зоригийн дуу хадаасай

Дундаж монгол Долгор нь Малтад

Дундаж монгол Долгор: АЛДУУРСАН СЭТГЭЛ

Дундаж монгол Долгор: Өөрийн тоомсор

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 11 цаг 21 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 15 цаг 27 мин Венецийн кино наадам эхэллээ 15 цаг 32 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 16 цаг 33 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 17 цаг 36 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 17 цаг 49 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 18 цаг 21 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 18 цаг 27 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав 18 цаг 40 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно 18 цаг 43 мин Нидерланд улс алтныхаа нөөцийг Хойд Америкаас татаж эхэлжээ 18 цаг 48 мин Өсвөрийн бадминтончид Төв Азийн АШТ-ээс гурван медальтай ирлээ 18 цаг 57 мин “Онтрэ”-гүй, “Эрдэнэс Тавантолгой”-гүй, Баялгийн сангүй, дефолт зарлах засгийн шийдвэр... 19 цаг 56 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас Монголын баг тамирчид 10 медаль хүртлээ 20 цаг 2 мин Хоёр тал түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцлоо 20 цаг 10 мин Хойд бүсийн бүсгүйчүүд адуу дагасан соёлыг сурталчлав Уржигдар 18 цаг 53 мин ЭХЭМҮТ-ийн эмч нар олон улсын мэргэжилтнүүдтэй хамтарч 30 хүүхдэд мэс засал хийжээ Уржигдар 18 цаг 06 мин АНУ цөмийн хөдөлгүүртэй худалдааны хөлөг онгоцны флот байгуулна Уржигдар 17 цаг 02 мин Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд илтгэл тавина Уржигдар 15 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан Уржигдар 15 цаг 40 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрү... “Урьхан” Б.Чинбатын цагдаа, шүүхэд угсарсан картель “соошил ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Б.Жаргалан: Эрх баригчид улайм цайм худлаа хэлдэг болчихоод ... Жуковын “Махны машин” Канадтай яагаад ч зөвшилцөлд хүрч чадахгүй байна гэв Н.Учралын 9×9=81 нажид Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэ... Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа Европын Холбоонд элсэх эсэхээ исландчууд шийднэ М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ляонин мужийн 70 гаруй компани Монголд хүрэлцэн ирж, бизнеси... COP17 өндөрлөж байна Хууль бус ашигт малтмал олборлолт, байгаль орчны эсрэг гэмт ... “Хүүхдийн төлөө за бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хэр... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй ж...
Top