x

Дундаж монгол Долгор: Оройгүй сүм буюу биелээгүй ариун хүсэл

Сайн уу, аясаараа алгуурхан урсаж байтал алсарч одов арван сар. Одоо ингээд жаран өдөр хоног өнгөрмөгц бид ковидын он тооллын гутгаар жил рүү жирээх нь ээ. Татар Монгол хоорондын дайн, дэлхийн нэг хоёрдугаар дайн хүйтэн дайн гэж дуулж байснаас дайн дотор амьдрах ямар байх талаар төсөөлөлгүй надад вирусын зэмсэгтэй ийм дайны амьд гэрч болох сонин байгаа. Хорь ч юмуу гучин жилийн дараа за магадгүй хэдхэн жилийн дараа энэ үеийн талаар үр хойч маань түүхийн хичээлийн програмаасаа олж үзээд лавлаж надаас асууна байхдаа гэж бодохоор ч бас сонин байна.

За энэ сониучхарлыг түр хойш тавъя. Уншигч таны арван сар яаж өнгөрөв? Хэрвээ хүсвэл бичээрэй. Нөгөө хэлдгээрээ хүний хуучин хорвоо шүү, харилцааны шинэ хэлбэр гарч ирсэн ч шалгарсан, сийлэгдсэн бичих гэдэг энэ харилцаа хамгийн нандин бат бөх утга учиртай харилцааны хэрэгсэл байхаар болно. 

Берлинд тэр удаа хөл хорионд түгжигдэх 12 цагаас өмнө амжиж нэг жазз бааранд очиж билээ. Өдөр нь утсаа шагайнгаа завгүй холхилдох хүмүүсээр түжигнэж байсан өнөөх гудамж харанхуйд сонингийн цаас нааш цааш хийссэн хааяа нэг машины гэрэл гялбахаас өөр энергийн урсгалгүй амгалан руу уусчихсан байж билээ. Тэр хоосорсон гудамжаар өнгөрөхтэй зэрэгцээд хотоо үзүүлж явсан эгч маань хоёулаа Оройгүй сүм гэх алдарт барилгын хажуугаар өнгөрч байна гэлээ. Тэр мөчид оройгүй сүм гэдэг бол хүний биелүүлж амжаагүй ариун хүслийг хэлдэг яруу дүрслэл юм шүү гэж тайлбарлаж байсан нэгэн хүний үгийг нэхэн санав. Тэгээд нөгөө зорьсон жазз бааранд очвол мөр шүргэн долгилсон саарал үсээ залгуулаад завсрын өнгөтэй нарийн ороолт хүрмэн дээрээ зүүсэн настай нэгэн ах төгөлдөр хуурынхаа ард хүсэл долгилж анирласан нэгэн ая мэтгэж байж билээ. Энэ өвөө залуудаа аянч дэлхий дахинаар аялан тоглосон алдартай хөгжим болохыг хүсдэг байсан болов уу (үгүй ч байх болов уу) гэж өнөөх биелээгүй ариун хүсэл, оройгүй сүм минь гэдэг бодолтойгоо бодит орчноо сүлж үлдээсэн тэр мөч сэтгэлд хадгалагдчихаж. 

Биелээгүй ариун хүсэл. Хорин нэгэн онд зорьсон хүслээс нь биелээгүй үлдсэн хүсэл юу байна. Өнөө сард тэр хүслээ биелүүлэх гээд дахиад нэг хичээгээд үзэх үү бөөнөөрөө. Түр азнаад анзаарахгүй л бол, хэсэг хэсэг байж байгаад өөрийгөө хүчилж л байхгүй бол алгуур амьдралдаа алсарчихдаг хорвоо шүү, тэгээд мянга мянгаараа сэтгэлийн оройгүй сүмтэй хоцорчихдог байж магадгүй. Энэ захиа маань чамд бичсэн урам зоригийн захиа шүү. Би чамайг өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө нэг шат, нэг зориг нэмнэ гэдэгт чинь итгэж байна. Арваннэгдүгээр сар, хүчээ хүчлэн шахах сар ажгуу. 

Дундаж монгол Долгор.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 10 цаг 22 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 10 цаг 29 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top