x

Дундаж монгол Долгор ба Google map

Малчин удмын Долгор би шинэ содон газар үзэх хүсэлтэй, тэр хүсэлдээ эрдэгдээд ганцаараа байсан ч гараад шидчихдэг зоригтой нэмээд жоохон тэнэгдүү хүн л дээ. Альпийн нурууны үзүүр, сүрдэм Барро нэрт хайрханд ганцаараа авираад гарчихсны сацуу миний таамгаар сүүлийн гуч ч юмуу дөчин жилийн дотор тэр ууланд таавчиктай өгсөж гарсан ганц хүн байх хэхэ. Онгироо байна уу, яадын дундаж монгол хүн чинь энэ хэртэй онгирдог байх. Ганцаараа энд тэнд төөрчихөлгүй замаа олоод явахад мэдээж хамгийн сайн туслагч бол Гүүгл газрын зураг /Google map/. Гэхдээ гүүгл газрын зураг тийм ч хэрэглэгчээ бодсон аппликшн биш л дээ. Хэрэглэгч бүрийг бодох ч албагүй л дээ. Энгийнгээр тайлбарлавал тэр газрын зургийг ашиглаж явсан хүмүүсийн замыг л тэмдэглэсэн апп. Тэртээд хөхрөгч алсын уул чиглээд хөдөө явах талаар, тэр олон боломж дунд явж байгаа хэрнээ л тод ганцыг нь дагаад явдаг даа. Яг л тийм. Ихэнх хүн тэр хэсгээр гүүгл газрын зургийг барьж, дагаж алхаснаас болоод тодорчихсон, дараа нь чамд санал болгож байгаа тийм л аппликэшн. Сайхан нь гүүгл мап дагаж алхвал чи төөрөхгүй. Газраа олоод очно, асуудалгүй. Гэхдээ муу нь чамайг амар хялбарт сургана, адал явдлаас ангид байлгана, заримдаа чамайг сунжирсан урт замаар хөтлөнө. Тэгээд хамгийн гунигтай нь газрын зургаа л ширтээд явбал хамаг сонирхолтой хэсэг хажуугаар чинь шурт гээд зөрөөд өнгөрнө. 

За нуршихгүй чамд анхааруулах хоёр, гуравхан зөвөлгөөгөө бичье.

  • Хэрвээ аяллаар огт танихгүй газар алхаж байгаа бол гүүгл ахаас чигээ асуучих тэгээд тэр зүгийг чиглээд зориглоод алх. Алхаж байхдаа хажуугаар өнгөрөх содон сонин зүйлийг сонжоод алхаарай. Дараа нь чамд хэрэг болно. Гүүгл хэчнээн тэмдэглэхдээ, чамд санал болгохдоо сайн ч чиний биеэрээ үзсэн, харсан, туулсан бүхнийг яагаад ч гүйцэхгүй. 

  • Цагт баригдаж, юманд яарч байгаа бол гүүглийн зааврыг яг дага. Ийм эгзэгтэй үед эрсдэл гаргаад дэмий. Дараагийн унаанд яарах, товлосон цаг эхлэх зэрэгт бол гүүглээ сонсчихсон нь ононо. 

  • Гүүгл газрын зураг дээр #review гэж хэсэг бий. Үзээд харчихсан хүмүүс өөрийн туршлагаа бичээд үлдээчихсэн хэсэг. Энэ хэсгээс чи жинхэнэ туршлагыг олох бөгөөд жишээ нь ресторан байлаа гэхэд хоолны цэс нь үнэ ханштайгаа байж байдаг. Тэр хэсгийг сонжиж харж байгаарай. Гол нь гүүглийн энэ хэсэгт өөрийн туршлага, мэдрэмжээ үлдээж байгаарай. Дараа дараагийн дундаж Монгол хүнд чинь тус болно. 

Таван өөр улсад энэ аппыг хэрэглэж үзсэн хүний өгөх хамгийн чухал мессеж бол хүний зөвлөгөөг дага, гэхдээ өөрийнхөөрөө яв. Чиний зам бол чиний л зам. А цэгээс Б цэгт хүрэх арван зуун боломж байгаа. Бусдын зөвлөгөөг ав, гэхдээ өөрийнхөөрөө туул. Амьдралын зөвлөгөө шиг уншигдахгүй байна гэж үү. Тийм шүү, төөрч будилсан, товчилсон оносон ч миний л зам. Нэмээд “бичээд үлдээ”, өөрөө ямар замаар яаж алхснаа. Бусад хүмүүст хэрэг болно. Монгол хүн байна даа, нэг нэгэндээ тустай амьдарцгаая.

Дундаж Монгол Долгор

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 15 цаг 21 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 15 цаг 30 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 15 цаг 35 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 18 цаг 5 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 18 цаг 14 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 18 цаг 17 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 18 цаг 59 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top