x

Дундаж монгол Долгор: АЛДУУРСАН СЭТГЭЛ

Өмнөх долоо хоногт уншуулсан Малта руугаа Долгор чамайг дахиад хөтлөе. Ийш тийш аялалд гарахаараа “цаг алах” хэд хэдэн төлөвлөгөөтэй явдаг хүн л дээ. Энэ удаа онгоцонд бас очоод гиеүрвэл гэж бодоод Нетфликсээс санамсаргүй хоёр гурван кино татав, аа бас унших эсэхээ мэдэхгүй ч унших байх гэж итгээд нэг ном бас чирчихэв. Татсан кинонуудын дунд “Кикигийн хүргэлтийн үйлчилгээ” /Kiki’s delivery service 1986/ хэмээх хүүхэлдэйн кино байна шүү. Малта хүрэх замдаа эхний 13 минутыг л үзэж амжив.

Киноны эхлэлд шуламын гэр бүлд төрж өссөн Кики охин бүтэн сартай зуны үдшээр юу хийж амьдрахаа олж мэдэхээр гэрээ орхиод оддог. Шулам учраас мань охин шүүр унаж чадна. Энэнээс өөр ямар авъяас чадвар, багтаамжтайгаа одоохондоо мэдэхгүй. Амьдралдаа юу хийж амьдрах тухайгаа олохын тулд, өөрийгөө таньж мэдэх гэж ганцаараа амьдрахаар эрэлд гарав. Нээрээ би ч бас яг энэ утга агуулгын дор л анх гэрээ орхиод хот явж байсан даа.

Арван жилийн өмнө наймдугаар сард гэрээсээ хот руу явж байх үед аав маань нулимсаа нууж залгиад ээж бид хоёрыг хот хоорондын тээвэрт суулгаж билээ. Кики бид хоёрын ялгаатай нь Кики өөрийнхөө чаддаг юмыг олно, өөрийнхөө учрыг олно гэдэг тодорхой зорилгын дор танихгүй газар руу ганцаараа явсан бол би яахав чаваас орон зайгаар хол ч гэлээ дахиад л гэрийнхээ хүн дээр тодруулбал ээж, аавын гараас эгчийн гарт л очиж байсан юм л даа.

Гэхдээ энэ удаа Кики бид хоёрын адил тал нь хоёул соёл иргэншил тогтсон таньж мэдэхгүй нэгэн арал дээр газардлаа. Малта улс буюу энэ арал дээр газардснаас хойш надад Кикид юу тохиолдож байгаа бол гэдгийг сонирхох чөлөө гарсангүй. Жижигхэн гэх тодотголтой энэ улсын нийслэлд өдрийн цагаар оччих завгүй тийм оволзсон өдөр хоёрыг өнгөрөөв. Тэгээд яг буцдаг өглөө Малтад урьд амьдралдаа үзэж байгаагүй их бороонд нэвт цохиулав. Арлын орон болохоор хот суурин нь ерөнхийдөө өндөрт байрладаг. Бороо орохоор хотод нь ус тогтоно гэж байхгүй тэр чигтээ тэнгис рүү гээ цутгачихдаг юм байна. Бас хажуу дах их усаа хамаж салхилдаг бололтой.

Тэр жил говьд говийн салхи гээчийг анх удаагаа үзсэн юм. Өглөөхөн газарт зүгээр хэвтэж байсан жижиг чулуугаараа зодож салхилж байж билээ. Энэ удаа харин Малтад салхи нь усаараа алгаддаг их бороонд ингэж нороод онгоцны буудал дээр хүрэхэд надад ердөө цүнх дүүрэн нойтон хувцас халуун кофений мөнгө, буцаад онгоцондоо суух хүртэл нэг цаг л үлдсэн байв. Онгоцонд суулаа. Онгоцны далавчаас ардхан цонхон талын суудалд суугаад Кикитэйгээ дахиад уулзлаа.

Үйл явц их танил өрнөв. Арал дээр очно, азаар нэг сайхан сэтгэлтэй айлтай таарна, юу хийх ёстой юм бол гэж хэсэг гайхаж байхаар гээд хүргэлт хийж эхлэнэ, ганцаараа амьдрана, ямар нэгэн илүү чадвараа л хайгаад байгаа. Кикигээс олж харсан хоёр гол шугам. Өөрийнхөө юу сайн хийж чадах буюу ямар нэгэн онцгой чадвараа олж илрүүлэх нөгөөх нь ганцаараа байх буюу биеэ даах. Ийм эрэлд амьдралынхаа эрт үед гарах нь хожим их тустай юм байна даа гэж би одоо аждаг. Насаараа ганцаараа амьдрах гээд байгаадаа биш ганцаараа өөрөө өөртэйгөө амьдарч сурахаар хүн бусад хүнтэй ч гэсэн амьдарч сурдаг юм байна гэж ойлгосон.

Амьдралынхаа их эртнээс хүн бусдын төлөө амьдраад эхэлчихээр, (гэдэг нь хүүхэдтэй болоод тэр хүний төлөө амьдрах, ханьтай болоод тэр хүний төлөө амьдрах, эсвэл зүгээр л эртнээс ач санаж аав ээжийнхээ төлөө ч гэдэг юмуу хэн нэгний төлөө амьдрах) хүн өдөр болгон хамт амьдрах өнөөх хүн буюу өөрийгөө бүрэн таних, ойлгох, мэдрэх хугацаа гардаггүй юм байна. Хорин тавтайдаа аав ээж болно, гучин жилийн дараа өнөөх хүүхэд нь гараас гарчихна, одоо тавинтавтай мань гар ахуй дээрээ яг өөртэйгөө тулсан чинь сэтгэлзүйн насны хувьд гучтай өөрийнхөө хүүхдээс ч нялх амьтан болж үлднэ. Хүлээлтээр бас хүмүүсийн харж байгаагаар бол насанд хүрсэн хүн гэтэл начир дээрээ амьдралын элдэв, шалдав бөөн драма. 

Амьдралд минь гуч, дөчин жилийн дараа тохиолдож магадгүй ийм нэгэн боломжит хувилбараас сэргийлэх арга бол шувууны сүүдэрт дайруулам шунхан улаан насан дээрээ хэн нэгний учрыг биш өөрийнхөө учрыг олох. 

Киноны төгсгөлд Кики илүү дээр гоц гойд чадвар олж нээдэггүй л дээ. Өөрийнхөө ердийн гэж боддог байсан өнөөх нисэх чадвар нь л тэр хайгаад байсан юм нь юм байжээ гэдгийг ойлгодог. Ганцаараа байх, өөрийгөө хөгжүүлэх гэдгийн хамгийн цаад утга нь өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэдэг энэ агуулга бололтой. Хүлээн зөвшөөрөх гээд бичих, хэлэх, унших бодоход богинохон гэхдээ үйлдэхийн тулд, ойлгож хэрэгжүүлэхэд хэр их хугацаа ордгийг одоохондоо би хэлж мэдэхгүй. Баттай нэг зүйл нь яг энэ мэт маш олон аялалд гарах хэрэгтэй болдог, өөрийгөө сорьдог гэдэг л байна. Кино ч дуусав, хаяандаа улбар өнгө эрхлүүлсэн тэнгэр нам гүмээр мэлтийж би буцаад Будапештэд газардав. Ийм нэгэн аялал энд хүрээд өндөрлөв. 

Дундаж монгол Долгор



Холбоотой нийтлэлүүд:

Дундаж монгол Долгор: Эхлэл

Дундаж монгол Долгорын зайлшгүй сурах ёстой хэл

Дундаж монгол Долгорын мөрөөдөл

Дундаж монгол Долгор ба Google map

Дундаж монгол Долгор: Эцэг эхийн ачлал

Дундаж монгол Долгор: Далай анх харсан нь

Дундаж монгол Долгор: Хорин тавны агт араа

Дундаж монгол Долгор: Ганцаараа аялах юмсан гээд бодож суугаа найзыгаа ёврох нь

Дундаж монгол Долгор: Шан-Чи үзээд автсан бодол

Дундаж монгол Долгор: Аравдугаар сард өгөх амлалт

Дундаж монгол Долгор ба Комиссын хувцас

Дундаж монгол Долгор: Тоо ба Миний гуниг

Дундаж монгол Долгор: Оройгүй сүм буюу биелээгүй ариун хүсэл

Дундаж монгол Долгор ба Шархадсан цэрэг

Дундаж монгол Долгорын хүсэл: Улаанбаатарын гудамж бүрээс урам зоригийн дуу хадаасай

Дундаж монгол Долгор нь Малтад

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 3 цаг 17 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 3 цаг 25 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 3 цаг 30 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 3 цаг 35 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 6 цаг 47 мин Е.Рыбакина улирлын Хаалтын тэмцээнээс нэрээ татжээ 6 цаг 50 мин Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин хотноо болов 6 цаг 54 мин Шашны гаж урсгалын толгойлогчид 200 жилийн ял оноожээ 7 цаг 4 мин Краковын төвд халдлага гарч, зургаан хүн амиа алджээ 8 цаг 37 мин Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүүн тийш нэвт туулах замын эхлэл гэж харж байна 9 цаг 18 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 9 цаг 19 мин Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваарь 10 цаг 4 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан 10 цаг 19 мин “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ Өчигдөр 11 цаг 19 мин Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ
Top