x

Дундаж монгол Долгор ба Шархадсан цэрэг

Өнөөх ковидын он тооллын гуравдугаар онд суманд өртөвөө, Долгор гуай. Хүн сүрэг хоёр жил өөрсдийгөө юм юмнаас хорьсон болохоор өнөө жил элдэв вирусын дайралтад их эмзэг байна. Тархи уншихаар, булчин хөдлөхөөр хөгждөг гэдэг шиг бидний код тэгж програмчлагдсан бололтой, дархлаа ч мөн ялгаагүй. Хорвоо ертөнцийн хууль нь энэ байх, давтагдах. Өнгөрсөн хоёр жил өвөл болгон ордог өнөөх олон төрлийн вирусын сорилтоосоо ухарсан болохоор дархлаа маань нялхарч энэ жил вирусын ханиаданд их эмзэг тусав. 

Ковидын сум дархлааны армийг бол хүчтэй онож байна шүү. Тэрнээс ч хүчтэй сэтлэгдсэн нэг бүс бол сэтгэл санааны арми. Өөртөө зэвсэг хадгалж яваа, үүнийгээ эргэн тойрныхондоо тараачихсан, тараачихна гэхээс ихэд айж, өрөөндөө хэдэн өдөр өөрийгөө түгжив. Ковид тусчихаад л ингэж аашилж байгаа юм биш начир дээрээ гамгүй эмо хүн ажгуу. Гэхдээ өдөр тутмын амьдралаараа, нэг газраас нөгөө газар руу байнга яарч байдаг хэвшлээрээ энэ эмо зангаа дараад далдалчихдаг хэрэг. Хаа нэг ганцаардал намайг хуччихвал “завгүй” гэдэг хөнжлөөр хулдчих ч юмуу “уух” гэдэг завинд суулгах ч юмуу эсвэл нулимсаараа урсгах гэхчлэн хариу арга хэмжээ авчихдаг. Гутрал, ганцаардал гэхдээ ганц надад мэдрэгддэг шаналантай мэдрэмж биш хүн болгон тээж явдаг ачаа байх. 

Сэтгэл санаа хямрах гэснээс психоанализын эцэг Зигмунд Фрейд анхнаасаа сэтгэлзүйг далайтай зүйрлэж байсныг санаж байна уу. Далайн төвшнээс дээш ил гарч мэдэгдэх хэсгийг ухамсарт оюун ухаан /эго/ гэдэг бол өнөөх төвшнээс дор нүдэнд үл үзэгдэх гэхдээ хүний амьдралын жижиг сажиг том бүх үйлдэлд хүчтэй нөлөөлж байдаг тэр түнэр харанхуй, эмх замбараагүйг үл ухамсарлахуй /ид/ гэсэн байдаг. Үл ухамсарлахуй, ухамсарт ухаан хоёрыг заагалж буй тэр далайн түвшин бол Фрейдынхоор супер эго. Мэдүүштэй нь энэ супер эго далайн гадарга гучин нас давахаар хөлдчихдөг байх нь. Яг л бидний ишлэх дуртай “Өвөл айсуй” хэллэг шиг. Юу гэсэн үг вэ гэвэл хорин настайдаа өөрийгөө засаж тордох, учраа олохгүй байгаа ааштайгаа үзэлцэх, эр эм үндэс ижий аавтайгаа эвтэй харилцаа тогтоох зэрэгчлэн ёдор араншингаа засахгүй бол оочер дайрдаг, атусанд сандал чөлөөлсөнгүй гэж ялархдаг насанд хүрсэн хүн болж өтлөдөг байх нь ээ.   

Долгор гуай хориод насныхаа дунджаас чүд хэлбийж яваа учраас ковидтой ч, сэтгэл санааныхаа гутралтай ч тун давгүй тулалдаад өнгөрөв. Дахиад сануулъя, залуусаа хоёрдогч халдвараар хүндрээгүй л бол вирусын эсрэг ханиаданд антибиотик уухгүй мөн бага зэргийн халууралтыг ч бас яаран эмээр дарахгүй. Халуурах, нус гоожих, ханиах зэрэг шинж тэмдгүүд чиний биеийн дархлааны эсүүд вирусын эсүүдийн эсрэг үзэлцээд аль нэг нь тэр тулаанаас амь үрэгдэж байгаагийн гэрч юм шүү. Ямар ч вирусын ханиадтай дархлаагаа дэмжих замаар тулалддаг, дайтах урлаг юм даа. 

Ай хөөрхий өвөл айсуй… 

Дундаж монгол Долгор.


Холбоотой нийтлэлүүд:

Дундаж монгол Долгор: Эхлэл

Дундаж монгол Долгорын зайлшгүй сурах ёстой хэл

Дундаж монгол Долгорын мөрөөдөл

Дундаж монгол Долгор ба Google map

Дундаж монгол Долгор: Эцэг эхийн ачлал

Дундаж монгол Долгор: Далай анх харсан нь

Дундаж монгол Долгор: Хорин тавны агт араа

Дундаж монгол Долгор: Ганцаараа аялах юмсан гээд бодож суугаа найзыгаа ёврох нь

Дундаж монгол Долгор: Шан-Чи үзээд автсан бодол

Дундаж монгол Долгор: Аравдугаар сард өгөх амлалт

Дундаж монгол Долгор ба Комиссын хувцас

Дундаж монгол Долгор: Тоо ба Миний гуниг

Дундаж монгол Долгор: Оройгүй сүм буюу биелээгүй ариун хүсэл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 12 цаг 12 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 12 цаг 28 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 12 цаг 32 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 12 цаг 38 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 12 цаг 42 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 12 цаг 56 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 13 цаг 1 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 14 цаг 46 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 15 цаг 5 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 15 цаг 24 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 15 цаг 26 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 17 цаг 13 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ Уржигдар 16 цаг 48 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна Уржигдар 16 цаг 34 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Уржигдар 16 цаг 31 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Уржигдар 16 цаг 28 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг Уржигдар 16 цаг 10 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана Уржигдар 14 цаг 25 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ Уржигдар 14 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Уржигдар 14 цаг 13 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top