x

Дундаж монгол Долгор ба хорин тавны агт араа

Хэд хоног шүд өвдөөд үхэл ханхлуулав. Насанд хүрсэн хүмүүсийн бүгдийнх нь хуваалцдаг хамгийн ойр зовлон, агт араа ургах, хорин тавны. 

Цэцэгс шөнөөр ургадаг шиг хүний хүү чимээгүй өсдөг гэж Жагдалын Лхагва гуайн нэгэнтээ хэлсэнчлэн нээрээ л хүний шүд ч бас шөнө илүү ургадаг юм байна лээ шүү. Жоохон хүдэрдүү маанаг хүн учраас тэр өвдөлт дунд өвчин намдаах эм уулгүй тэсэж үзсэн юм. Шөнөөр буйл сэтлээд түрж гарч ирж байгаа тэр мэдрэмжийг ургаа юу хад газрын хэвлийг түрж товойгоод тэндээ ангал үүсгэдэгдээ ухааны юмтай зүйрлэж өөрийгөө яг эд өвдөлтийн дундуур жаал саатуулав. Тэгээд тэр өвдөлт намайг яагаад заавал хорин тавны агт араа гэдэг юм бол гэдэг асуулт руу хөтлөв. Анатомийн хувьд дундаж ургадаг нас нь хорин тав байх, гэхдээ хүн болгоны шүд хорин тавтайдаа ургаад байгаа биш шүү дээ. Насны зөрүүтэй Долгорын дүү нарын энэ араа ч бас энэ жил ургажил байна. Насанд хүрсэн хүний зовлон. 

Насанд хүрсэн хүний зовлон,.

Хорин тавны агт араа гэдэг бол миний бие надад хамгийн сүүлийн удаа “за одоо ингээд боллоо шүү, өөр надаас чамд хийж өгөх зүйл юу ч байхгүй, өөрөө учраа ол” гэхийн тэмдэг. Биеийнхээ хувьд албан ёсоор насанд хүрсэн хүн. Гэхдээ насанд хүрэх гэдэг өөрөө их сонин ойлголт тэ, яг хэзээ, яг яахаар насанд хүрээд байгаа юм бэ? Үгээр нь хэрвээ утгачилдагсанж энэ хорвоо дээр эхний өнгөрүүлсэн жилийг ой гэж дуудаад тэрнээс хойш өнгөрөх нас болгонд л тэр нас гээчид нь хүрээд байгаагүй юм уу? Аа бас нөгөө талаас хэрвээ утгачилвал амьдрал үзсний дараа, ухаан суусны дараа, зовж үзсний дараа насанд хүрдэг гэх юм бол яг ямар амьдрал үзэж, хэр хэмжээний ухаан суусны дараа, хэр их зовсны дараа хүнийг "за насанд хүрлээ дээ" гэдэг юм бол. За яахав баримт бичгийн хувьд нас арваннаймыг өнгөрмөгц улс иргэнээ гэж хүлээн зөвшөөрөөд бичиг баримт хэвлэдэг, тэрийг хэлээд байгаа хэрэг үү. Иргэний үнэмлэхтэй ч насанд хүрээгүй юм шиг аашилдаг хүмүүс зөндөө л байна. Тэгээд ч насанд хүрсэн хүн тухайн улсын иргэн гэдэг хоёр ойлголт яг ижилхэн зүйл байсан бол нэг нэрээр л нэрлэчих байсан байлгүй дээ. Насанд хүрэх, иргэн байх хоёр өөр. Насанд хүрнэ гэдэг абсурд, харьцангуй ойлголт. 

Миний агт араа ургаад гээд хөмсгөө зангидангуут уулзсан, сонссон хүн болгон маань чухам мэдэрч хүлээж авав шүү. “Аа хөөрхий амьтан зовж яваа юм байна” тэгээд тэд надад маш зөөлөн хандав, дууны хоолой нь эелдэг учирлаж аргадсан өнгө аястай. Зовлон мэддэг байх нь ийм зөөлөн хандах учиг нь болдог байх нь. Зовлон мэддэг байх нь нэг нэгэндээ зөөлөн хандах учиг болдог байх нь.

Тэгвэл яагаад Улаанбаатарын гудманд хүн болгон зовж яваа хэрнээ нэг нэгэндээ зөөлөн хандахгүй байна вэ. Хоёр алхаад орохын завдалгүй урд талын хүн хаалга савчаад хаачих, авттобусанд дарааллаад орохын хооронд түлхээд түрүүлээд явчих. Тэр автобус хоёулааг орохоос нааш хөдлөхгүйг чи ч мэднэ би ч мэднэ, хоёулаа адилхан энэ автобусанд суух гэдэг нэг зовлонтой. Адилхан зовлонтой байж өнөөдөр чи яагаад надад зөөлөн хандсангүй вэ. Хоёулаа адилхан энэ барилгын хаалгаар орох гэдэг зовлонтой, би чиний урд алхаж яваад чамайг хүлээгээд хаалга бариад өгвөл чамд эерэг мэдрэмж төрнө биздээ. Энэ мэт хамтын амьдралын энгийн үйлдлүүдэд бид яагаад нэгэндээ зөөлөн хандаж сураагүй байгаа юм бол? Хүмүүс яагаад Улаанбаатараас дүрвэхийг хүсдэг гээч? Би гадаадад гарч амьдармаар байна гэж байгаа хүмүүсийг Монголоос дүрвэж байна гэж боддоггүй, тэд зүгээр л Улаанбаатараас явахыг хүсэж байгаа юм. Хөдөө оччихъё гэхээр гар дээр нь бэлэн мөнгө тавихгүй учраас өөрийн амьдралын цагаа мөнгөөр солиод гадаадад гарахыг хүсэж байгаа юм.

Гэхдээ гадаад гэхээрээ л сайхан зүйл үү гэвэл үгүй шүү дээ. Хүн байгаа газар хаана ч адилхан, дандаа зовлонтой. Ялгаа нь тэд хэн ямар амьдрал туулж яваа юм билээ нэгэндээ сайхан хандъя л гэдэг тогтсон тархины кодтой. Гудманд зөрсөн хэн нэгэн инээгээд өнгөрвөл манайхан юундаа инээсэн юм, мангар юм уу гэдэгдээ. Үгүй ээ мангардаа биш, би чамд өөрийнхөө инээмсэглэлийг зүгээр л өгч байна, хэдий өнөөдөр миний агт араа ургаад би шаналаад яваа ч би чамд зүгээр л өгч байна. Надад илүүдсэндээ биш, чамайг ч бас би юу туулж явааг мэдэхгүй, тиймээс зүгээр л өгч байна. За байз хүнд зүгээр юм өгөх сэтгэлзүйтэй болсон байна гэж бодохоор би "насанд хүрсэн" байна гэсэн үг үү. Хоёр хоног унтаж чадалгүй зовсны эцэст нөгөөдөхөө авхуулалгүй авдар дүүрэн арзгар хурганы арьстай болоод л авсан л даа. 

Манай монгол насанд хүрсэн эгч нар бас хүнд зүгээр сайхан өгдөг тэ. Гэхдээ эелдэгийг үү, бухимдлыг уу. Тэрийг энд шүүж бичих илүүц биз. Хоёулаа дотроо бодъё. Тэгээд яадаг ч бай нэг нэгэндээ иймийг уриалъя. Гудамжинд санамсаргүй секунд зөрөх тийм хүндээ ч зөөлөн ханддаг, эерэг инээдэг байя. Би ч зовж байна, чи ч зовж байна энэ нь танихгүй хүнд зөрөөд өнгөрөхдөө ялархах шалтгаан биш шүү дээ. Улаанбаатарынхаа гудамжийг илүү гоё болгоцгооё, насанд хүрсэн нийслэлийн иргэдээ. 

Дундаж монгол Долгор

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 17 цаг 31 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 17 цаг 41 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 17 цаг 45 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 20 цаг 15 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 20 цаг 24 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 20 цаг 27 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 21 цаг 9 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top