x

Дундаж монгол Долгор: Эцэг эхийн ачлал

Италийн Миланаас Лекко аймаг руу явах замд...

Галт тэргэнд урд талын маань суудалд хэлд орж амжаагүй хөлөөрөө бүгдийг гүйцчих мэт санагдаад байгаа бололтой сахилгагүй, шар үстэй, гялтганасан том нүдтэй хоёр л өнгөрч байгаа болов уу гэмээр бяцхан хүү аав ээжийнхээ нэгээс нөгөөгийн өвөр дамжин завгүй шулганаж явав. Амнаас нь бидний ойлгох утга бүхий нэг ч үг унахгүй, тэгэвч тэр замын турш зогсолгүй шулганав. Сонин шүү, тэр хүү байнга л “аббаа, аббаа” гэж шулганана. Өөр хэд хэдэн авиа амнаас нь унах авч “аббаа, аббаа” гэх өнөөх авиаг тарни шиг цолгиухан тэр хоолойгоороо инээгээд давтаад байна. 

Ааваа… 

“А, Б” магадгүй энэ хүний тархи, хэл хүлээж аваад гаргаж хэлэхэд хамгийн энгийн хялбар мэдээлэл байх. Тийм болохоор аль үндэстэн байхаас үл шалтгаалаад нэмээд 24/7 дэргэд байгаа ээжийнх нь нэрнээс ч урьтаад “аббаа” гэдэг авиа аманд нь ингэж амархан багтдаг байх нь л дээ. Амнаас ийм амархан гардаг дуудах нэр шиг тань ааваа таны сэтгэл оршихуйг ч бас амархан ойлгочихдог бол сайхансан. 

Дундаж монголчуудын дунд аав гэж нэг хөх уул уудаг, уухаараа дуулдаг, уйлдаг, уугаагүй үедээ дуугүй дүнхийдэг, нөмөрлөдөг, тэгээд алсардаг, ангид оддог. Яг энэ дүрслэлийг дундчуудынхаа өмнөөс гэж бичиж суухдаа жоохон бэргэв. Ийм үү, үгүй юу уншиж буй авхай та бичээд үлдээгээрэй. 

Эцэг эхийн ачлал…

Угаа бодвол бид угаас нүүдэлчин ард түмэн. Хорвоо дээр учиггүй зүйл гэж үгүй бөгөөд ирнэ бас явна буюу юмс мөнхийн хөдөлгөөнд, тэгэх бүрт нь шүтэн барилдлагад зохицож амьдарна. Энэ насандаа би аав, ээжийнхээ охин болж төрсөн нь урьд хэдэн амьдралын учрал ерөөл буян заяа. Харин дараа төрөлдөө ч аав, ээжийгээ ачлаж энэрч чадвал тэр миний энэ насны үйлийн үр, хайр хишиг. Гэхдээ далдын энэ сүлбээг л шүтэн санаж яваад энэ насны амьдралыг үрээд өнгөрөөчих вийдээ. Чи сайн л явбал болоодоо аав ээжид нь тэрнээс өөр ачлал хэрэггүй дээ, өнгөрсөн аав ээжийгээ дурсаж суврага босголоо, тэнгэртээ залбирсан ээждээ тэнгис үзүүллээ, насаараа зүтгэсэн байрны зээлийг нь өмнөөс нь төлж дуусгалаа, ханьтай боллоо, үр ачийг нь үзүүллээ, шүүдрийн ус цугласан ч багадав. Эцэг эхийн ачлал, хариулт гэдэг түм живаа янз байх боломжтой, сонин хүлээлт, хариуцлага шүү. 

Өмнөх цогцолборт нэгэнтээ дурьдсан арга билгийг энд дахин нэг удаа гялс хийлгэх нь. Арга билэг бол амьдралдаа уламжлал, шинэчлэлийг хослуулах, одоог өнгөрсөн бас ирээдүйтэй сүлбэх тухай юм. Одоо би найзуудыгаа мэдрэмжиндээ үнэн байх, сэтгэлийн эрүүл мэндээ биеийн эрүүл мэндтэйгээ ижилхэн чухалчлах тухай захьдаг. Харамсалтай нь бидний аав, ээжийн үеийнхэн ихэнх нь энэ сэтгэлийн эрүүл мэнд гэдэг сэдэвт хаалттай. Тэд өөрсдөө битгий хэл бид ч заримдаа тэднийхээ мэдрэмжээ илэрхийлж буйг төвөгшөөх гээд байдаг. Уйлвал урдаас харж байгаа хүнээ зовоочихно гэж бодоод нулимсаа тэвчдэг ард түмэн шүү дээ. Гэтэл уйлна гэдэг чинь хэвийн илэрхийлэмж, инээхтэй адилхан. Бид хэтэрхий бодит бус хүлээлтэнд амьдарч байна. Тэр нь жаргалтай амьдрах, хүнээс дутуугүй хүн байх. Яг үнэндээ бидэнд нэг л хүлээлт байвал зохилтой. Тэр нь амьдрах. Амьдрах гэдэг чинь хоосон гэхдээ мэдрэх тухай. Зөвхөн эерэг мэдрэмж биш шүү дээ. Бараантай, хартай, сааралтай, цагаантай нь мэдрэх тухай. Тэгээд мэдэрсэн бол үнэн байх тухай. 

Ийш тийш нь шидэлж бичсэн бичвэрээ энэ хүрээд зангидая. Эцэг эхийн ачлалыг дараа төрөлдөө ч дахин учирч тэднийгээ хайрлаж чадахаар тийм далдын том байгаасай гэж хүсэж байна. Гэхдээ энэ насны амьдралдаа тэд ч бас дотроо арван наймт гэдгийг санаад хүүхдүүдийнхээ хажууд бүх мэдрэмжиндээ үнэн байхыг нь зөвшөөрдөг байцгаая. Цаг алсрахын хэрээр хэний ч бие урьдын хорин тавт шигээ байхгүй, дордно, тэр мэдээж. Гэхдээ зүлгэж хадгалж болох сэтгэл бодлоо хэн хүнгүй манадаг, баадагнадаг байя.

Италийн Леккогоос Бергамо аймаг хүрэх зам галт тэргэнд… 

Ардаа үзэсгэлэнт Комо нуурыг орхиод Альпын нурууны үзүүрээс онгоцны буудал руу хурдалж байна. Галт тэрэгний цонхонд жирэлзээд өнгөрөх энэ үзүүргүй мэт үргэлжлэх уулстай адилхан тэнд Шаргын цагаан нуурыг тольдох Хасагт хайрханы нэгэн бэлд аав, ээж хоёр минь биднийгээ гээд суугаадаа. 

Алсаас ч гэлээ 

Ачлах тухай л бодоод явдаг даа

Хураахын зовлонд эрдэгддэггүй ардын үрсэн, 

Хуваалцаж таныхаа сэтгэлээр ачлая даа. 

Урд минь уйлвал 

Дулаахан инээгээд таныгаа тэвэрнэ

Та ч бас мэдрэмжиндээ үнэн байж тэрийгээ илэрхийлж байгаарай. 

Уухаас өөрөөр амьдралыг тэмдэглэх өчнөөн арга бий шүү. Аавуудаа та нар доторхоо уудлах гэж л ууж байгаа бол зүгээр л урдаас нь харж байгаад сайныгаа ч, муугаа ч хэлчихдэг байгаарай. Ер нь л ярьж хэлж байгаарай, яаж ачлуулмаар байгаа тухайгаа. 

Дундаж монгол Долгор

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Өчигдөр 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Өчигдөр 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүсн...
Top