x

Дундаж монгол Долгор далай анх харсан нь

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрсөн, хөрстийн хөвөө хязгаарт үргэлжилсэн манхан уулсын дунд өссөн дундаж монгол Долгор угаас байгальд тэр дундаа уул, талд элэг зүрхнээсээ хайртай хүн билээ. Угаас бидний монголчуудын хэн нь ч эх болсон дэлхийдээ хайргүй байх билээ дээ. Харин би байгаль тэр дундаас ууланд учиргүй хайртай даа хэмээн өөрийгөө өхөөрддөг хүн. Гэтэл Атлантын далайн эрэг хадан цохион дээр анх очиж зогсоод далай хясаагаа давалгаагаараа ганц хүчтэй ширвэхийг олж үзмэгц “ав даа та миний энэ байгальд хайртай сэтгэлийг ч бас ав” хэмээн анхны тэр мөчид л шууд сэтгэлээ бариад өргөчихөв. 

Чи тал шиг уудам сэтгэлтэй ардын тасархай шүү, санаж яв хэмээх үгийг сэтгэлдээ би байнга сануулдаг. Тэгээд энэ үгээр өөрийн амьдралын жанжин шугамаа хүрээлэхийг хичээнэ. Тал дандаа амирлангуй, алсад алсарсан, би эндээс эхэллээ, би энд дуусчихлаа гэх үсэрч цовхичсон нарийн зааггүй, жинхэнэ даруу оршино. Тэгэж тийм даруу төлөв харагдах атлаа дотроо бүхнийг багтаачихсан байх. Амьдралын шуурга дайраад өнгөрвөл тал шигээ дуугүй тэсээд өнгөрөөгөөрэй, чиний хөрсөн дээр хэн нэгэн соёолж юу ч ургаад сүндэрлэн боссон бай барьцаж битгий бархираарай, авдаа ав хэмээгээд харин ч улам алдар хүндээ хүртэхэд нь тус нэм болоорой. Яг л талд нэг тоорой ургасан байлаа гэхэд “ямар сайхан ургасан тоорой вэ” гэнэ үү гэхээс “ямар сайхан ургуулсан тал вэ” гэдэггүйтэй л адил. Ер ингэж өөрийн мэдэрч өссөн байгалиараа өөрийн зан чанараа хэвшүүлж яваа хүн. Нөгөө талд үргэлж хайрладаг уулнаас авсан зан чанар минь юманд бууж өгдөггүй, оргил өөд мацдаг дайчин махруу хүн болгосон байдаг. Тал, уул ингэж ухаан санаа, бодол булчин минь болжээ. 

Гэтэл далай, далай, далай… энэ бол анхи өөр мэдрэмж, анхны харцаар сэтгэлээ өгчихөж байгаа, тэр агуу их. Би далайг анх хажуунаас нь мэдрэхдээ уулын хүн учраас өндөрлөгөөс эхэлсэн юм. Интернетээр харж байгаад хажуугийнх нь хадан цохион дээр очиж анх хараад, хоёр гурван ч газраар чүд чүд доошилж ойртож байгаад эцэст нь эрэгт нь очиж далайтай нэг түвшинд хүрэх. Энэ бол далай гэдэг үгийг мэддэг, дэлгэцээр харснаас өөрөөр төсөөлөлгүй Долгорын далай харах төлөвлөгөө. Нөгөө хадан хясаа дээрээ очлоо. Давалгаагаараа хад алгадаад л, алгадсан энэ хүчинд нь агаар хөдөлж салхи зүсээд л, ус чулуу хоёр хэн нь хүчтэйгээ үзэж байна уу гэлтэй уурссан дуу хэнгэрэг цочойгоод, тэр чигээрээ сүр хүч. Пүү далай чи ч хүчтэй юмаа. Тэнд хэсэг зогсож байгаад дахиад доошиллоо. Энэ удаа далай ахын үүсгэсэн хадан агуйг өнгийж харав. Ус нь хуйлраад тэр янзаараа чулууг сийлээд агуй болгочихож, паа агуу юмаа далай та. Чулууг ингэж томоор хүссэнээрээ өөрчлөхийн тулд хэр их цаг хугацааг туулдаг бол? Ийм бодол ээрээд би ирье гэсэн эрэг дээрээ ирэв. Энэнээс өмнө усны хувцаснаас өөр юмгүй хүн харахаар өмнөөс нь өөрөө ичээд байдаг дээлийг л хувцас гэж боддог өнөөх дундаж монгол Долгор чинь далайн эрэг дээр ойрхон дөхөөд ирсэн юун өөрөөсөө ичих. Бусад нөхөдтэйгөө адилхан хувцаслаж аваад, сэлж чадахгүй ч гишгээд л орчихлоо. Пүү ямар хүйтэн юм бэ. Харгантын голын маань ус ч өглөө эдийд шүд ташам хүйтэн байдаг даа гэсэн шүү юм санаад хоёр алхлаа. Өвдөг давсан уснаас цааш тэсэж чадсангүй, хүйтэн байна. Далайн уснаас гараад тэр чигээрээ элсэн дээр тэрийгээд авав. Таван одтой зочид буудлын унтлагын ор ийм байдаг болов уу, чи ямар зөөлхөн юм бэ эрэг орчмын элсээ. Өнгө нь цагаан алт шиг, ширхэг бүр нь надтай тоглоод, хэвтэж байх үедээ гар дүүрээд атгаад болиод атгаад болиод. Ойрд хүн хөтлөөгүй хөлдүү төмс намайг энэ элсний ширхэг бүр чамтай хамт, чамайг бид хөтлөчихье, чи ганцаараа биш ээ, гээд байгаа бололтой. Үнэхээр дулаахан гоё мэдрэмж. Эргээс энэ их усыг нэлээн ширтлээ. Нарны мянга мянга үгүй ээ сая сая ширхэг мандал дээр нь гялтганаж тоглох юм. Усны мандал дээр ойж буугаад, буцаж гялтганаад, чи энэ усанд ороод ир ороод ир гээд байгаа бололтой урин дуудаж байна шүү. Дахиад давхиад орлоо. Паа энэ чинь хүйтэн хэвээрээ байна. Хүүеээ, Атлантаа нар чамайг сая сая элчээрээ саянаас хойш ээлээ, тэгээд зуны хамгийн халуун сарын дулаан өдөр чи чинь нэг градус ч нэмдэггүй юмуу?! Чи ч аймар юмаа. 

Орой нь Атлантыг зорьж очсон хөвөө хязгаарын хот Португалийн Лисбонд эргэж ирлээ. Нутгийн бүсгүй ардаасаа өвлөсөн дуугаа яг дэргэд дуулж өгөв. Хачин гунигтай, хачин чанга дуулах энэ хоолой. Дуулж байгаа битгий хэл сонсож байгаа хэл ойлгохгүй надад далайд гарсан энэ эмэгтэйн хайртай тэр эрэгтэй эргээд ирээсэй гэж эрхгүй бодогдуулна. Тийм гунигтай дуу. 

Далай, далай, далай… 

Агуу, хүйтэн, аймаар гэхдээ дурлахгүй, сэтгэлээ өгөхгүй байж чадахгүй. Бидний зарим ийм хүнд дурлачихсан яваа тэ, агуу сүр хүчтэй “аймаар” тэгээд хүйтэн. 

Дундаж монгол Долгор

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (66.181.190.193)
    Далай амьгүй юм шиг сансар огторгуйн нууц
    2021 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.190.193)
    дэлхий дээр далай байхгүй бол дэлхий галан бөмбөлөг болно
    2021 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (150.7.169.167)
    Ямар гоё бичээ вэ, баярлалаа
    2021 оны 08 сарын 17 | Хариулах
    • kk\
      харин тийм ээ
      2021 оны 08 сарын 17
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 12 цаг 13 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 12 цаг 29 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 12 цаг 33 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 12 цаг 39 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 12 цаг 43 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 12 цаг 57 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 13 цаг 3 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 14 цаг 47 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 15 цаг 6 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 15 цаг 25 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 15 цаг 27 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 17 цаг 13 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ Уржигдар 16 цаг 48 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна Уржигдар 16 цаг 34 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Уржигдар 16 цаг 31 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Уржигдар 16 цаг 28 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг Уржигдар 16 цаг 10 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана Уржигдар 14 цаг 25 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ Уржигдар 14 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Уржигдар 14 цаг 13 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top