x

Дундаж монгол Долгор: Шан-Чи үзээд автсан бодол

Марвел анхны ази гол дүрийн баатартай киногоо цацлаа, хятадууд тэр киног нь олигтой хүлээж авсангүй, IMBD-ийн үнэлгээгээр 10-аас 8 (паа нэлээн сайн кино байх нь). Энэ гурван өгүүлбэр бол миний Шан-Чигийн талаар мэдэх бараг бүх юм байв, өчигдрийг хүртэл. Харин өчигдөр найзтайгаа ойр зуурын сонин солилцож байх зуур манай найз саяхан кино үзсэн гэдгээ хэлээд “Арслантай авдар дээрх домгийн амьтдыг ямар гоё дүрсэлж харуулаа вэ” гэдэг өгүүлбэр унагав. Унагасан энэ өгүүлбэр нь ковидтой холбоотой театр гээч юмыг мартсан намайг тэр зүг рүү тэвхэдчих нь тэр. 

Хавь ойрын мянган жил кино театр ороогүй юм шиг санагдаад театр ормогц хөөрч гүйгээд анх удаа хөөсөн эрдэнэшиш идэж үзэж байгаа хүн шиг л өчигдөр чинь чухмаа чухам. 

Мэдээж кино гайхалтай. Дүрслэл эффэкт, дууны найруулга, ур чадвар чансаагаараа холливүүдэд хэдий нь танигдсан жүжигчид гээд “үүү” ёстой өөлөх юм би лав олж хараагүй. Манай найзын хэлснээр арслантай авдарны арслан дүрээрээ тэнд чинь ханхалзаад манай ази мангас сүртэй гэж, амьд амьтны сүнс сорж хүч ороод паа яаяа янзын янзын. 

Кино дууссны дараа нэг бодол намайг дагаж яваад, би тэр бодолд хэсэгтээ автаад эцэст нь ийм нэгэн санаа авав. 

Азиудын бусдаас давуу нэг онцлог бид маш их гэр бүлсэг хүмүүс. Супер баатартай кино учраас эго нь багтаж ядсан нэг мангасаас энгийн хүмүүс болоод эх дэлхийг аварч буй тухай ерөнхий шугам нь явдгаараа явав тэнд. Гэхдээ ази учраас тэр аврах ажиллагааг нэг хүн эсвэл нэг баг биш нэг гэр бүл, омог аймгийнхан хийж байна шүү. Гоё мессеж. 

Сэтгэлзүйн шинжлэх ухаанаар хүний үүсэл эр үүсэл буюу ааваас, эм үүсэл буюу ээжээс, энэ хоёр хүнтэй чи эхнээсээ бүр үр тогтсон өндгөн эс байхдаа ямар харилцаатай байсан нь яваандаа чамайг өсвөр насаа өнгөрөөж өсөж өндийсний дараа ч ойр орчимд байгаа эр, эм хүмүүстэй хэрхэн харилцаа холбоо тогтоодог, харилцдаг, аашилдаг болохыг чинь тодорхойлдгоо гэдэг. Тэгээд нэг хэсэг дандаа эерэг манлайлалд уриалдаг байсан эргэн тойрны түүхүүд одоо арай амьдралтайгаар шилжилт хийж өөртөө байгаа бүхнээ зөвшөөр, сул тал байна уу, давуу тал байна уу өөрийнхөөрөө л бай гэдэг болсон. Энэ хоёр мессеж Шан-чигээр дамжиж надад нэлээн гүн бодогдож үлдэв. Шан-чиг бага байхаас нь эхлээд ээж нь арга, эв дотор чинь буй, аавыгаа үзэн ядах биш хүлээн зөвшөөрөө гэж сургадаг. Тэгээд эцсийн мөчид Шан-чи ээжийнхээ тэр сургаалийг ойлгож мэдэрч хэрэгжүүлж байж өнөөх олон амьтны сүнс сорсон аварга амьтныг буулгаж авдаг. 

Эр үүсэл аав, эм үүсэл ээжийгээ хүлээн зөвшөөрөх ээж, аавын тухай дуу дуулж, баяраар бэлэг өгөх цагаан сараар хадагтай очихоос өөр. Хүлээн зөвшөөрөхийн тулд бид эхлээд өөрсдийнхөө аав ээж ийм байх ёстой гэсэн хүлээлтээсээ холдох хэрэгтэй. Тэгээд байгаатай нь үлдэх, байгаагаар нь хүлээж авах... 

Шан-Чи ямартай ч тэгэв шүү, үзэн яддаг байсан өнөөх аавыгаа хүлээн зөвшөөрөөд угаас өөрт нь байсан хүч чадлаа олж нээв, киноны төгсгөлд.

Дундаж монгол Долгор.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 12 цаг 13 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 12 цаг 29 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 12 цаг 33 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 12 цаг 39 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 12 цаг 43 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 12 цаг 57 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 13 цаг 2 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 14 цаг 47 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 15 цаг 6 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 15 цаг 25 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 15 цаг 27 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 17 цаг 13 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ Уржигдар 16 цаг 48 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна Уржигдар 16 цаг 34 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Уржигдар 16 цаг 31 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Уржигдар 16 цаг 28 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг Уржигдар 16 цаг 10 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана Уржигдар 14 цаг 25 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ Уржигдар 14 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Уржигдар 14 цаг 13 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top