x

"Улаанбаатарын гудамж бүрээс урам зоригийн дуу хадаасай"

Улс төр-лөг байх, уул шугамандаа амбицтай феминист байх, яруу сайхан монгол хэлээрээ ярьж бичих, зөвхөн монголдоо байх, Улаанбаатараас зугтах... За энэ бол ойрдоо зүүгдэж яваа дундаж монгол Долгорын шугамууд. 

Улаанбаатараас зугтах… миний үеийн надаас дээшээ доошоо харь орныг зорьж байгаа дийлэнх хүмүүсийн чанадын санаа нь энэ юм байна даа гэж хөдөөний би аждаг. Унаа, утаа, улайрсан улс төрийн баатрууд нь улсыг уурлуулдаг учраас, Улаанбаатарт хэт удчихсан хүмүүс нь Улаанбаатарыг л монгол гээд итгэчихсэн яваа болохоор уул улаанбаатарчууд энэ хотоосоо дүрвэмээр санагддаг байж магадгүй. 

Тогтолцооныхоо хувьд энэ газар хот мөртлөө агуулгаараа асуулт дагуулж, асуудал болсоор л. Хот гэхдээ өндөр барилга, сүржин гудамжиндаа начир нь оршдоггүй бололтой. 1541 оноос он тооллоо тоолж эхэлсэн Европын хамгийн гэж тодотгож болох хөгшин тэнгисийн хотоос энэ бичвэрийг бичиж сууна. Гудам нь өнгө алаглахгүй нэг янзаар урсаж, барилгууд нь тэнгэр баганадахгүй шахуу зургаа давхарлаж өндөрсжээ. Төсөөллөөр уйтгартай юм шиг энэ хот харин ч эсрэгээрээ. Өөрийнхөө үнэт зүйл, үзэл санаандаа бат хүмүүсээр бахдам аялгуу хөглөж мянга мянган жил тэнгисийн дунд сувд мэт торойн үлдэв. 

Тэгэхээр хот сууринг өндөр шилэн барилга, цементэн ширэнгэ чимээд байгаа зүйл ер тэгтэл алга. Хотуудыг чимдэг хамгийн чухал хоёр орц бол хүмүүс бас тэдний үзэл санаа. Долгорын харж ажснаар хотын-иргэн, нүүдэлчин-хүн хоёрын ялгаа үзэл санаа итгэл үнэмшлээ хуваалцах, илэрхийлэх дээр хамгийн их тодорч ялгардаг юм байна. Айл саахалт нь гурав алхам ойртвол таван алд нүүгээд явчих учраас нүүдэлчдийн мэддэг чаддаг зүйл нь дангаарших, тэдэнд үзэл санаагаа хэн нэгэнтэй хуваалцах тийм айхтар хэрэгцээ шаардлага үгүй. Гэвчиг хотын иргэнд ингэж орхиж явах сонголт байхгүй. Цонхоороо сүүгээ өргөдөг байрны эмээтэй, хогийг нь ялгаж ачихгүй байгаа хот тохижилтынхонтой учраа ололцож, амаа мэдэлцэхээс өөр аргагүй. Амаа мэдээрэй чи гэж айлгадаг ардын үг одоо бол амаа хамхиад дуугүй байгаарай гэдэг утгаар биш асуудлаа амаараа аятайхан хэлчихээрэй гэдэг утгаар ашиглагдаж буй нь энэ. Амаа мэдээд энэ тэнд зөвхөн ярьж хэлээд явбал хотын асуудал бас тэгж амархан шийдэгдчихээр биш л дээ, жоохон ярвигтай. Тиймээс энэ шугам дээр Улаанбаатарчуудаасаа хүсэх нь Улаанбаатарын хана бүр урам зоригийнх болоосой, улам өнгөлөг, улам хүчтэй уухайн дуу тэндээс хадаасай. Хогоо ав гэж дандаа хэлэх, хогоо ав гэж бичээд хэвлээд хавтаслаад хогийн савны дэргэд үлдээх, хогоо аваарай гэх утга санаатай зураг зураад үлдээх хүндийн жин, хүнд тусах байдлаараа ялгаатай. Улаанбаатарт үзэл санаагаа бусаддаа хуваалцдаг, бусдын дуу хоолойг сонсдог иргэд хэрэгтэй. Үзэл санаатай, тэрнийгээ хэлэхээс айдаггүй, харин ч яаж тод дуугарч, жинтэй тусгахаа мэддэг Улаанбаатарын иргэн байцгаая. 

Дундаж монгол Долгор.



Холбоотой нийтлэлүүд:

Дундаж монгол Долгор: Эхлэл

Дундаж монгол Долгорын зайлшгүй сурах ёстой хэл

Дундаж монгол Долгорын мөрөөдөл

Дундаж монгол Долгор ба Google map

Дундаж монгол Долгор: Эцэг эхийн ачлал

Дундаж монгол Долгор: Далай анх харсан нь

Дундаж монгол Долгор: Хорин тавны агт араа

Дундаж монгол Долгор: Ганцаараа аялах юмсан гээд бодож суугаа найзыгаа ёврох нь

Дундаж монгол Долгор: Шан-Чи үзээд автсан бодол

Дундаж монгол Долгор: Аравдугаар сард өгөх амлалт

Дундаж монгол Долгор ба Комиссын хувцас

Дундаж монгол Долгор: Тоо ба Миний гуниг

Дундаж монгол Долгор: Оройгүй сүм буюу биелээгүй ариун хүсэл

Дундаж монгол Долгор ба Шархадсан цэрэг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 12 цаг 14 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 12 цаг 30 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 12 цаг 34 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 12 цаг 40 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 12 цаг 44 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 12 цаг 58 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 13 цаг 3 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 14 цаг 48 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 15 цаг 7 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 15 цаг 26 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 15 цаг 28 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 17 цаг 13 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ Уржигдар 16 цаг 48 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна Уржигдар 16 цаг 34 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Уржигдар 16 цаг 31 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Уржигдар 16 цаг 28 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг Уржигдар 16 цаг 10 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана Уржигдар 14 цаг 25 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ Уржигдар 14 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Уржигдар 14 цаг 13 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top