x

Дундаж монгол Долгор: Өөрийн тоомсор

“Өөрийн тоомсор”

Сэтгүүлч У.Чинзоригийн дуун хөрвүүлэгч Л.Алтангэрэлтэй хийсэн ярилцлагыг уншиж суугаад тойрч бодом энэ үгийг сорчлов. 

Өнгөрсөн долоо хоногт Олон улсын хүний эрхийн өдөр тохиосон. Хүн бүр халдашгүй дархан эрхтэй шүү, нэг нэгнийхээ эрхийг эрхэмлээрэй хэмээн эх дэлхий даяар тархан суух тэрбум, тэрбум хүнд нэгэн зэрэг дахин сануулсан өдөр. Хүний эрхийг эрхэмлэхийн тулд чи өөрийн эрхэм чанараа өөртөө ухамсарлах хэрэгтэй, өөрийн ухамсар. Алсуур утгаараа сэнтийд заларсан сэтэртэй ухна мэт томчуудын зургийг жаазалж ханандаа өлгөхгүй, үүрийн тавд ажлаа эхэлдэг ТҮК-ийн ажилтанг шагнал авахад нь уярч өрөвдөөд байхгүй, утгын хувьд ижил гэдгийг өнгө, мөнгөнөөс нь салгаж ойлгох тухай. 

Хүний эрхэм чанар гэх энэ хуулийн нэр томъёог их энгийнээр, нэмээд хүний хөгжлийн олон ном, хүрээлэн буй инфлюнсерүүдийнхээ хэлдэг захьдагийг шингээгээд нэгэн томъёо олж өөртөө ухав, ӨӨРИЙН ТООМСОР. Хувьдаа би болжин хувь хүний хөгжлийн номыг сайшаадаггүй төрлийнх бөгөөд тэрнийхээ оронд урт урт уран зохиол уншихыг илүүд үздэг. Одоо түүнийгээ батлах ганц жишээ иш татмуй. 

Тунгалаг Тамир зохиолын Эрдэнэ хэмээх дүр олон хүнд хүдэр биетэй, эр хонгор дуутай Засагт ханы гэх чимэг дүрслэлээрээ танил байх. Миний хувьд энэ дүр бол амжилт, ахицтай энтрепренер хүний дүр. Ганц морио алдаад Итгэлтийн хажууд тэгээс эхэлсэн ядруухан залуу яваандаа жин тээж, анги удирдаж, намд элсэж бадриухан эр хүн болж буй тухай. Хичээгээрэй, хичээвэл амжилтанд хүрдэг гэдгийг баталдаг уран зохиолын дүр. Гэхдээ тэр амжилт нь аав ээжээс өвлөсөн хөрөнгөнөөс биш, гэнэт хожсон сугалаанаас биш, арван жил хөөсөн эрдмийн мөрөөс биш ердөө сахилга бат гэх амин сүнсээс ирж буйг зохиолоо дахиж уншаад задлаад бодвол чи ойлгох болно.

Амжилт гэдэг нь хүн А цэгээс Б цэг рүү очихын нэр. Амьдралдаа амжилттай яваагийн тухайд ТҮК-ийн алтангадаст ажилтан ч, сэтэрт дурлагч цүнх баригч аль аль нь амжилттай яваа хүмүүс. Тэд А цэгээс Б цэгт хүрсэн ялгаагүй. Гэхдээ бидний хүлээж авах төсөөлөлд ялгаа байна. ТҮК-ийн ажилтанд ядруухан дүр өмсгөж эвийлэх, төрөөс хулгай хийх гэж очсон гаруудыг ивээх бидний төсөөлөл. Угтаа сав, саван дотроо халгиж яваа гэдэг өөрийн тоомсор маань дутаж байгаа учраас арай том савтай тэгээд тэрнийгээ дүүргэчхэж ч чадахгүй цуурайтаж яваа гаруудыг ихэд бодоод байна. 

Энэ өөрийн тоомсор гэдэг зүйл чинь бас их сонин. Хэрвээ чи өөрийн үүсвэр анхны газраа л өөрөө өөрийгөө тоодоггүй юм бол амьдрал хэмээх аялалд хаана ч очсон дотроосоо өөрийгөө идсээр л байх болно. Чи хүний эрхэм чанартай хувь хүн шүү, өөртөө итгэлтэй байж өрөөл бусдын ч бас эрхэм чанарыг эрхэмлээрэй.

Он гарахад хэдхэн хоног үлдэж байна. Эргэн тойрны чинь бүх юм гялтганана, энэ өдрүүдэд. Хуурамчаар гэрэлтэж, гялтганасан бүхний дунд өөрийгөө битгий харьцуулж, сэтгэл санаагаа алаарай. Харин эсрэгээрээ өөрийн тоомсор дээрээ ажиллаарай. Чамайг ухамсартай гэдэгт чинь итгэж байна. Одоо харин тоомсортой хүн болоорой. Хамгийн эхний энгийн алхам. Орчин тойрондоо ялангуяа өөртөө эрүүл хүлээлт тавиарай.

Хүн болгоны сав ялгаатай. Тэр савандаа халгиж амьдрах чи хангалттай багтаамжтай. Өөрийгөө илэрхийлж байгаарай, өөрийгөө шагнаж байгаарай. Чи хамаг сайнаараа байгаа, чамд баярлалаа. 

Дундаж монгол Долгор.


Холбоотой нийтлэлүүд:

Дундаж монгол Долгор: Эхлэл

Дундаж монгол Долгорын зайлшгүй сурах ёстой хэл

Дундаж монгол Долгорын мөрөөдөл

Дундаж монгол Долгор ба Google map

Дундаж монгол Долгор: Эцэг эхийн ачлал

Дундаж монгол Долгор: Далай анх харсан нь

Дундаж монгол Долгор: Хорин тавны агт араа

Дундаж монгол Долгор: Ганцаараа аялах юмсан гээд бодож суугаа найзыгаа ёврох нь

Дундаж монгол Долгор: Шан-Чи үзээд автсан бодол

Дундаж монгол Долгор: Аравдугаар сард өгөх амлалт

Дундаж монгол Долгор ба Комиссын хувцас

Дундаж монгол Долгор: Тоо ба Миний гуниг

Дундаж монгол Долгор: Оройгүй сүм буюу биелээгүй ариун хүсэл

Дундаж монгол Долгор ба Шархадсан цэрэг

Дундаж монгол Долгорын хүсэл: Улаанбаатарын гудамж бүрээс урам зоригийн дуу хадаасай

Дундаж монгол Долгор нь Малтад

Дундаж монгол Долгор: АЛДУУРСАН СЭТГЭЛ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 10 цаг 49 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 10 цаг 58 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 11 цаг 3 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 13 цаг 33 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 13 цаг 42 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 13 цаг 45 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 14 цаг 27 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top