x

Дундаж монгол Долгор: Хуучин он минь баяртай

Гялтганасан арванхоёрдугаар сар минь гялалзаж хурдалсаар өнөөдөр 31 дэх өдөр дээрээ золгов.

Хаалга сэвх хийтэл нь өргөж цан жавар татуулах мэт шинэ жил ирлээ. Хорин нэгэн онд надтай хамт долоон улсаар аялаж, далайн давалгаанд зэрэг салхилж, манантай тэнгэрт цугтаа нисэж, Монта Барод хамтдаа авирсан уншигч танд баярлалаа. Берлиний орой биелээгүй хүслээ тээгээд оройгүй сүмийн хажуугаар хамт алхснаа, бас Истанбулын дүүрэн сартай тэнгэрийн дор үгэн шувуу нисгэж нийтлэлээрээ учирч байсныг та лав санаж байгаа биз ээ.  

Долгорын хувьд энэ жил долоо улсаар аялаж, далай анх харж, Альпийн нурууны үзүүрт авирсан гэдгээс илүү том нэг амжилт байна. Тэр нь өнгөрсөн жил өөртөө зорьсон, “хүний эмзэг цэгийг онож хатгадаг хортой үгэнд харамч байх, харин тухайн мэдрэмж, цаг хугацаатай уягдах үнэн сайхан үгэнд өглөгч байх” гэдэг амлалтандаа хүрчээ. Танихгүй хүмүүстэй зөрж өнгөрвөл сайхан инээгээд мэнд мэдээд өнгөрдөг, үнэхээр хөөрхөн эрэгтэй, эмэгтэй хөгшин залуу хэн ч таарсан гоё байгаа зүйлийг нь магтаад өгдөг өглөгч болсон өөрөөрөө бахархаж байна. Би чадаж байгаа юм чинь өргөн олон монголоороо бүгд чадна. Автобусанд чихэлдэлгүй суудаг, оочер дайрч орклолгүй хүлээдэг, зам дээр зөрсөн хүнтэйгээ дулаан инээд эерэг энерги солиод зөрдөг, учирлаж ярьдаг, уужуу хүлээж авдаг ийм энгийн дундаж үйлдлүүдийг бид бүгдээрээ Улаанбаатар даяар, улс нийтээрээ хийж хэвшдэг болно.  

Одоо тэгээд энд би нэгэнтээ илүү үглэж таныг дахиад ёворъё. Бидний үзэх дуртай кино, унших дуртай түүхүүд нэг зүйлийг чухалчлан өгүүлдэг. Тэр нь одоодоо оршоорой, өөрийгөө хайрлаарай, чи бусдаас өөр шүү, тэгээд хүн болгоны энэ өөр байдал нь биднийг авь адилхан болгодог шүү. Бид жил сартай, цаг хугацаатай үргэлж уралддаг, заримдаа яарах нь зөв. Гэхдээ бударч буй цасан дунд инээмсэглэн зогсох шиг сайхан зүйл үгүй шүү.  

Энэ оны турш намайг голохгүй тоож уншсан уншигч танд маш их баярлалаа. Хорин хоёр ондоо ч мөн дундаж монгол Долгор нь үргэлжлүүлж бичнэ. Дундаж монгол хүнийхээ эрэлд уйгагүй гарна. Магадгүй олчихвол тэрэндээ хэвших, дахиад олон хүнийг түүндээ уруу татахын тулд дандаа хичээнэ. 

Шинэ оны мэнд хүргэе! Дундаж монгол Долгороос нь...


Холбоотой нийтлэлүүд:

Дундаж монгол Долгор: Эхлэл

Дундаж монгол Долгорын зайлшгүй сурах ёстой хэл

Дундаж монгол Долгорын мөрөөдөл

Дундаж монгол Долгор ба Google map

Дундаж монгол Долгор: Эцэг эхийн ачлал

Дундаж монгол Долгор: Далай анх харсан нь

Дундаж монгол Долгор: Хорин тавны агт араа

Дундаж монгол Долгор: Ганцаараа аялах юмсан гээд бодож суугаа найзыгаа ёврох нь

Дундаж монгол Долгор: Шан-Чи үзээд автсан бодол

Дундаж монгол Долгор: Аравдугаар сард өгөх амлалт

Дундаж монгол Долгор ба Комиссын хувцас

Дундаж монгол Долгор: Тоо ба Миний гуниг

Дундаж монгол Долгор: Оройгүй сүм буюу биелээгүй ариун хүсэл

Дундаж монгол Долгор ба Шархадсан цэрэг

Дундаж монгол Долгорын хүсэл: Улаанбаатарын гудамж бүрээс урам зоригийн дуу хадаасай

Дундаж монгол Долгор нь Малтад

Дундаж монгол Долгор: АЛДУУРСАН СЭТГЭЛ

Дундаж монгол Долгор: Өөрийн тоомсор

Дундаж монгол Долгор: Чамд би ийм бэлэг өгнө, энэ шинэ жилээр. Бас дараа нь ч гэсэн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 20 цаг 54 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 21 цаг 3 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 21 цаг 8 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 23 цаг 38 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 23 цаг 47 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 23 цаг 50 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо Өчигдөр 10 цаг 09 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Хулгайтай тэмцэхээ боль! Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргү... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top