x

Дундаж монгол Долгор: Хавар тэгээд дурлал...

Сайн уу, удаан уулзсангүй шүү,...

Энийг бичиж суугаа хүн саяхан дурлалын суманд оногдчихов. Харвасан тэр хайрын бурхан амор нь ч юмуу хэн нь ч юм нэг юм нь нөгөө талыг нь ч бас сумаараа оноод надад дурлуулчихгүй өрөөсөн болгож тааруулаад оногдсон сумандаа шархадсан би хэсэг миарав. Магадгүй нөгөө талыг нь ч бас сум чиглэж харвасан байх. Гэхдээ дахиж шарх авахгүй гээд хуяглачихсан хүнд дурлачихсан юм шиг...

Өө чи надаа дурлахгүй юмуу, өө чи намайг бодохгүй юмуу, өө чи миний хүссэн мөчүүдийг өгөхгүй юм уу. Өө би ийм юм хүртэх ёстой хүн биш. Энэ бол хүнд дурласан ч өөрийгөө илүү хайрладаг би. Би авмаар байна, би өвдмөөргүй байна, би өөрөө хайрлахаасаа ч илүү өөрийгөө хайрлуулмаар байна. Энэ бол би. Энэ аминч зан маань намайгаа их тамалсаан. Гэхдээ яг ингэж шаналаж байхдаа Милан Кундерагийн Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй дээр гардаг нэг хэсгийг санасан.

“...Энэ бол хамгийн аминч бус хайр байв: Тереза Каренинаас юу ч шаардаагүй, өөрийг нь хариу хайрлахыг ч гуйгаагүй. Тереза Каренинг хайрлахдаа хосуудын харилцааг тахал мэт дайрдаг эсэн бусын асуултыг хэзээ ч өөртөө тавьж байсангүй: Тэр надад хайртай болов уу? Тэр өөр хэн нэгнийг надаас илүү хайрладаг юм биш биз? Би түүнийг хайрладгаас илүү тэр намайг хайрладаг болов уу? Магад бид асууж, шалгааж, хэмжиж, тааж, хамгаалах гэж улайрах тусам хайр улам хорж хорогддог байж мэднэ. Өөрсдийгөө хайрлуулах гэж хэтэрхий шунаснаас юу ч шаардалгүй гагц зөнгөөрөө хамтдаа байх нь бидэнд хангалтгүй санагдаж, нөгөө хүнээсээ ямар нэг юм (хайр) зогсолтгүй нэхэн шаарддаг болоод л бид бусдыг хайрлаж чаддаггүй биз ээ…”

Тэгээд энэ цогцолборыг санаад адгаж байсан амиа зангаа урт амьсгал, хоёр дусал нулимстайгаа хамт гаргаж хаяад Аделийн дуун дээр гардаг шиг "love him free" гэж шийдсэн. Хүнийг зүгээр хайрлана гэхээрээ яадаг юм шиг санагдсан бэ гэвэл, өгч чадах бүхнээ асуулгүй өгөх нь л хайр юм шиг санагдсан. Амар тайван байлгах нь, зүгээр л хажууд байх нь хангалттай санагдах нь хайр юм шиг санагдсан. Бүр цохож тодруулбал мэдэхгүй ирээдүйн төлөө шаналахгүй байх нь амар тайван байсан.

Тэгээд би хариуд нь юу авсан гээч тухайн цаг мөчийг, намайг ч бас амар тайвнаар хучих тийм дүүрэн хормыг тэврэв.

Дундаж монгол Долгор.


Холбоотой нийтлэлүүд:

Дундаж монгол Долгор: Эхлэл

Дундаж монгол Долгорын зайлшгүй сурах ёстой хэл

Дундаж монгол Долгорын мөрөөдөл

Дундаж монгол Долгор ба Google map

Дундаж монгол Долгор: Эцэг эхийн ачлал

Дундаж монгол Долгор: Далай анх харсан нь

Дундаж монгол Долгор: Хорин тавны агт араа

Дундаж монгол Долгор: Ганцаараа аялах юмсан гээд бодож суугаа найзыгаа ёврох нь

Дундаж монгол Долгор: Шан-Чи үзээд автсан бодол

Дундаж монгол Долгор: Аравдугаар сард өгөх амлалт

Дундаж монгол Долгор ба Комиссын хувцас

Дундаж монгол Долгор: Тоо ба Миний гуниг

Дундаж монгол Долгор: Оройгүй сүм буюу биелээгүй ариун хүсэл

Дундаж монгол Долгор ба Шархадсан цэрэг

Дундаж монгол Долгорын хүсэл: Улаанбаатарын гудамж бүрээс урам зоригийн дуу хадаасай

Дундаж монгол Долгор нь Малтад

Дундаж монгол Долгор: Алдуурсан сэтгэл

Дундаж монгол Долгор: Өөрийн тоомсор

Дундаж монгол Долгор: Чамд би ийм бэлэг өгнө, энэ шинэ жилээр. Бас дараа нь ч гэсэн

Дундаж монгол Долгор: Хуучин он минь баяртай

Дундаж монгол Долгор: Сэтгэлийн шинж тэмдгүүд ба гутрал минь

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 15 цаг 23 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 15 цаг 32 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 15 цаг 37 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 18 цаг 7 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 18 цаг 16 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 18 цаг 19 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 19 цаг 1 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top