x

Дундаж монгол Долгор: Хэдэн төгрөгний цалинтай ажилд орох вэ?

Намайг бага байхад аавын нэрний ард ХЭАА гэж товчилж бичдэг байв. Утасны жагсаалтаас байнга хардаг өнөөх ойлгодоггүй товчлол маань хувиараа эрхлэх аж ахуй буюу одоогийнхоор старт-ап, энтрэфреньр гэх утгатай байсныг саяхан ухсан. Том болоод 00 цаас дуусах гэж байна уу үгүй юу гэдгийг шалгадаг хариуцлагатай насан дээрээ ирсэн чинь ажилд орох, ажил солих ажлаас гарах, ажилгүй байх эсвэл зүгээр л нэрнийхээ ард тийм ажилтай гэж бичүүлэх гэх зэрэг ажил тойрсон асуудал хайр дурлалаас ч чухал сэдэв болдог юм байна. Хэнтэй үерхэх, ямар хүнтэй суух бол нээрээ гоё ажилд орохын хажууд юу юм бэ ккк. Ажилгүй байх, таарахгүй ажил хийх үед санаа сэтгэлийн савалгаа, гутрал гунигийн давалгаа бол бүр уулаа уул. Тийм том, тийм бэрх...

Бидний дийлэнх ажилд орох, ажил солихдоо хамгийн эхэнд хардаг нэг шалгуур үзүүлэлт бол би хэдийг авах вэ гэдэг тухай. Хэдэн төгрөгний цалин авах юм бол, өөр ямар туршлага олж авах юм бол тэгээд цаашлаад дараа дараачийн он жилүүдэд надад хэрэгтэй чадвар, мэдлэг эсвэл хамт олноос ирэх эерэг дулаан мэдрэмж, урам зориг юу байж болох тухай эхлээд боддог. Ер авах гэдэг ухагдахуун бол бидний амьдралдаа сайн мэддэг зүйлсийн нэг. Хүн хоорондын харилцаан дээр ч бас. Бид жирийн үедээ ч юу авах тухайгаа яг таг мэдэж байдаг бол юу өгч байгаа талаараа, юу өгөх тухайгаа айхтар боддоггүй. Энэ бас ажил дээр ч ажиглагдана.  

Ажилд орно гэхээр чи мөнгөн орлоготой болж байгаа юм шиг боловч чамаас зөндөө их зарлага гарна. Эдийн засгийн ухаанаар орлого гэдэг бол олж байгаа мөнгөн тоон дээр нэмэх нь алдагдсан боломжийн өртөг байдаг. Өртөгийн тухай ярих үед шууд ба шууд бус өртөгийг тооцох хэрэг гарна. Ажилд ороход алдагдах боломжийн өртөг өнгөц жишээлбэл чи тэр тухайн цагт хийж болох байсан бүх бууж өгсөн боломжууд чинь. Аа, эсрэгээрээ бас ажил хийхгүй зугаацах байсан бол тэр хугацаанд зугаацаад үрэгдчихэж магадгүй байсан тэр мөнгөний хэмжээ гэсэн үг л дээ. Өмнөх цогцолборт ажлын байр, хамт олноос ирэх эерэг орлогуудыг жагсааж бичсэн бол алдагдах боломжийн өртөгийг бодохдоо яг адилхан шугамаас ирэх бусад сөрөг урсгалыг бодох хэрэгтэй. Хэр их ачаалалтай, хэр их стресстэй ажил бэ, хамт олон нь хэр зэрэг токсик вэ зэрэг... 

Мөнгөн дүнгээр цалин нь өндөр атлаа стресс ихтэй ажил бол чи тэр стрессийг тайлах гэж илүү их мөнгө зарлагаднаа л гэсэн үг. Ядаргаатай байгааз. Нэмээд автобус унаандаа зарах мөнгөнөөс гадна тэнд үрэх цаг, тэгээд цаашилбал ажлын газрынхантайгаа хамт олон болно нэрийдлээр ууж идэх, хагас бүтэн сайнд спортын өдөрлөг тэмцээн элдэв шалдав юманд явах шаардлагатай байдаг бол за тэгээд бүр дуус дуус... Амьдралд мэдээж хүссэн бүхнээ авна гэдэг биелэшгүй. Гэхдээ бид юунд бууж өгөх вэ гэдгээ өөрөө шийдэж чадна. Цалин нь гоё сонсогдож байгаа хэрнээ, нэмээд стресстэй гэрээс чинь хол, токсик дарга, хамт олонтой газар ажиллах эсэхээ хоёр дахин тунгаан бодож үзэж байгаарай.  

Дундаж монгол Долгор


Холбоотой нийтлэлүүд:

Дундаж монгол Долгор: Эхлэл

Дундаж монгол Долгорын зайлшгүй сурах ёстой хэл

Дундаж монгол Долгорын мөрөөдөл

Дундаж монгол Долгор ба Google map

Дундаж монгол Долгор: Эцэг эхийн ачлал

Дундаж монгол Долгор: Далай анх харсан нь

Дундаж монгол Долгор: Хорин тавны агт араа

Дундаж монгол Долгор: Ганцаараа аялах юмсан гээд бодож суугаа найзыгаа ёврох нь

Дундаж монгол Долгор: Шан-Чи үзээд автсан бодол

Дундаж монгол Долгор: Аравдугаар сард өгөх амлалт

Дундаж монгол Долгор ба Комиссын хувцас

Дундаж монгол Долгор: Тоо ба Миний гуниг

Дундаж монгол Долгор: Оройгүй сүм буюу биелээгүй ариун хүсэл

Дундаж монгол Долгор ба Шархадсан цэрэг

Дундаж монгол Долгорын хүсэл: Улаанбаатарын гудамж бүрээс урам зоригийн дуу хадаасай

Дундаж монгол Долгор нь Малтад

Дундаж монгол Долгор: Алдуурсан сэтгэл

Дундаж монгол Долгор: Өөрийн тоомсор

Дундаж монгол Долгор: Чамд би ийм бэлэг өгнө, энэ шинэ жилээр. Бас дараа нь ч гэсэн

Дундаж монгол Долгор: Хуучин он минь баяртай

Дундаж монгол Долгор: Сэтгэлийн шинж тэмдгүүд ба гутрал минь

Дундаж монгол Долгор: Хавар тэгээд дурлал...

Дундаж монгол Долгор: “love him free”

Дундаж монгол Долгор: Шийдвэр гаргалт

Дундаж монгол Долгор: Амьдралын гуравны нэг

Дундаж монгол Долгор: Эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 19 цаг 55 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 20 цаг 2 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top