x

Дундаж монгол Долгор: “love him free”

Модны мөчир зулзагалаж газар дэлхий өнгөө солин аядуу дулаан хавар хаяанд ирэв. Хавар бүр цээжинд хангинадаг Данзангийн Нямсүрэн гуайн шүлгийн шад шиг “Цөн түрж гол урсах сайхан, Цөмөрвөл би ч бас урсана даа гэж бодох сайхан”... Нээрээ л сая хэд хоног хөлдүү зүрхнийхээ гэсэж буй хэсэгт цөмрөөд дурлалд живэм өдрүүд өнгөрөв. 

Иргэний эр зориг ихтэй дурласан Долгор “love him free” гэж мэгээд их додьгор байв, долоо хоног. Гэхдээ тэр додьгор байдал долоо л хоносон. 13, 14-тэйдөө дурлалцаад нэг нэгнийхээ төлөө үхээд дуусдаг Ромео, Жулиатаас ялгаатай нь энэ их хурдтай дижитал эрин зуунд тэгж шархирах “хайран” цаг хугацаа тийм их байсангүй л дээ. 

Чи ч гэсэн хэзээ нэгэн цагт өөрт чинь ашигтай ч төлбөрийг нь хүчрэхгүй байгаа ямар нэгэн аппликэйшнг долоо эсвэл арвандөрвөн хоногийн үнэгүй хувилбарыг нь ашиглаад буцаагаад гунигтайгаар устгаж байсан л биздээ. Яг энэ процесс шиг. Юу ч гэсэн хайр, халамж гэдэг аппыг тэр хүнд үнэгүй ашиглуулаад тэгээд буцааж үйлдэл хийх нь үү дээ гэсэнд нөгөө талаас идэвхжүүлсэнгүй. Магадгүй эсрэг талын үйлдлийн систем вирустсан байсан байх, эсвэл багтаамж нь дүүрсэн байсан байх. Ямартай ч би чинь хайрлах гэдэг функц болохоос засварлах гэдэг үйлдлийн систем биш шүү дээ. Одоо тэр апп "out of the service".  

Ямар нэгэн болзолгүйгээр, асуултгүйгээр зүгээр л хайрлаарай гэдэг ганцхан өгүүлбэрт хөглөгдөөд хөл алдан гүйж магадгүй гэнэн хонгор гэдгийг чинь мэдэх болохоор би дахиад энд илүү үглэе. Зүрх сэтгэлээ нээлттэй байлгаж юмыг сонирхож, турших нь зөв. Гэхдээ үнэ цэн нь тодорхойгүй зүйлд өөрийн үнэтэй цагаараа хөрөнгө оруулах нь хайран юм. Дурлалд яарсан залуу охин минь үнэнийг хэлэхэд ганц бие байна гэдэг тохироогүй, чамайг өвтгөдөг хүнтэй хамт байхаас хавь илүү дээр. Орчлон дээр илүү хүн байгаа гээд эрэл хайгуулд гарах гэж байгаадаа гол нь биш залуу нас гэдэг энэ халуун хутгаар чи өөрийгөө сийлж, урлах ёстой учраас би энд өөртөө ч хэлээд байгаа юм шиг, чамд ч бичээд байгаа юм шигээр энэ нийтлэлээ бичив. Товчхондоо, үнэ цэн нь тодорхойгүй зүйлд өөрийн үнэт цагаа битгий их зарцуул. Ганцхан өгүүлбэрт хөөрч нисэм хүний хүүхэн үрээ хорвоо дэлхий уужим хийх ажил арвин байна. Өөрөө өөрийгөө сийлж, урлах их үйлсдээ л гойд анхаарлаа хандуул. Бусад нь аандаа болно доо. 

Одооноос эхлээд орчлон ертөнц, олон улсын харилцаа, эдийн засаг, маркетинг гээд том том сэдвээр чухам чухам юм бурах гэж байгаа Долгор дурлалын тухай ярихаа энэ хүрээд зогсоож байгаагаа албан ёсоор зарлаж байна. Дараа долоо хоногт дээрх том сэдвүүдийн нэгээр эргээд уулзая. Хүсвэл захиа, сэтгэгдэл ер юу ч байсан яахав бичээд үлдээгээрэй. 

Дундаж монгол Долгор


Холбоотой нийтлэлүүд:

Дундаж монгол Долгор: Эхлэл

Дундаж монгол Долгорын зайлшгүй сурах ёстой хэл

Дундаж монгол Долгорын мөрөөдөл

Дундаж монгол Долгор ба Google map

Дундаж монгол Долгор: Эцэг эхийн ачлал

Дундаж монгол Долгор: Далай анх харсан нь

Дундаж монгол Долгор: Хорин тавны агт араа

Дундаж монгол Долгор: Ганцаараа аялах юмсан гээд бодож суугаа найзыгаа ёврох нь

Дундаж монгол Долгор: Шан-Чи үзээд автсан бодол

Дундаж монгол Долгор: Аравдугаар сард өгөх амлалт

Дундаж монгол Долгор ба Комиссын хувцас

Дундаж монгол Долгор: Тоо ба Миний гуниг

Дундаж монгол Долгор: Оройгүй сүм буюу биелээгүй ариун хүсэл

Дундаж монгол Долгор ба Шархадсан цэрэг

Дундаж монгол Долгорын хүсэл: Улаанбаатарын гудамж бүрээс урам зоригийн дуу хадаасай

Дундаж монгол Долгор нь Малтад

Дундаж монгол Долгор: Алдуурсан сэтгэл

Дундаж монгол Долгор: Өөрийн тоомсор

Дундаж монгол Долгор: Чамд би ийм бэлэг өгнө, энэ шинэ жилээр. Бас дараа нь ч гэсэн

Дундаж монгол Долгор: Хуучин он минь баяртай

Дундаж монгол Долгор: Сэтгэлийн шинж тэмдгүүд ба гутрал минь

Дундаж монгол Долгор: Хавар тэгээд дурлал...

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2 цаг 29 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2 цаг 38 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2 цаг 43 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 5 цаг 13 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 5 цаг 22 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 5 цаг 25 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 6 цаг 7 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top