x

Дундаж монгол Долгор: Эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө

Энэ долоо хоногт дуучин Маралжингоогийн гогдсон сэдвийн дагуу эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөний талаар ярихаар шийдлээ. Бид нэг сэдвийн талаар сэвж, шаагилдаж бол чадаад байна. Харин гарц, шийдэл, үйлдэл хийх тал дээрээ "тэг" заагаад байх шиг байна. Тиймээс энэ удаа шуудхан ариун цэврийн өрөөг хэрхэн ашиглах талаар заавар бичихээр шийдлээ. 

Намайг бага байхад манайх аймгийн төвд хашаанд амьдардаг байв. Улсын сургуульд сурагч болж орсон тэр жил л анх паалантай жорлонтой танилцсандаг. Эгчээсээ ч билүү, ээжээсээ ч билүү "00-д сууж шээж болохгүй халдварт өвчний аюултай, гарч зогсоод хэрэглээрэй" гэдэг зааварчилгаа авсан гэж санадаг. Энд болвоос хоёр мянган оны эхэн үеийн тухай өгүүлнэ. Тэр үед бид нийгмээрээ ядруухан амьдардаг байж. Ариун цэврийн өрөөнд цаас байлгах нь хүний эрхийн асуудал гэдгийг ойлгодог энгийн иргэн бүү хэл сэхээтэн, удирдлага ч байгаагүй гэдэгт итгэлтэй байна. Тэрнээс хойш мэдээж дахиж 00 ингэж хэрэглэх хэрэгтэй гэдэг аман зааварчилгаа аваагүй. Аа харин зурагт хуудаснаас зөв хэрэглэх зааврыг нь сурсан, цаас нь бэлэн байдаг ариун цэврийн өрөөтэй ч болсон. Гэхдээ л энд тэнд бид одоо ч гутлын мөртэй суултууртай таардаг хэвээрээ...

Олон улсад 00 өрөөг хэн тэгэж заваан хэрэглэдэг гээ!? Хятадууд. Бас бид. Гадаанаа хэрэглэж байсан жорлонтойгоо адилхан боддог. Суух биш зогсох хэрэгтэй юм байна гэж хэвшсэн болохоор, ялгадсаа усаар хөөх энэ тэр гэсэн явдал суудалгүй болохоор хэргээ гүйцээчихээд хэнэг ч үгүй гараад явчихдаг. Гэтэл бидний Улаанбаатарт байгаа олон нийтийн ариун цэврийн орчин нөхцөл өөр шүү дээ. Хэрвээ бид ийм энгийн үйлдэл дээр ч хүн надад яаж хандана, би тэгж л харьцана гэсэн өлөн зангаа гаргасаар байвал бидний хүсээд байгаа хүнлэг энэрэнгүй иргэний нийгэм бүрдэхгүй. Бас өөр талаасаа нийгмийн нэг хэсэг нь хичээсээр байхад нөгөө тал нь хөгжихгүй, бахь байдгаараа аашлаад байвал урагшлахгүй. Гэхдээ ядаж өөрчлөлтийг өөрөөсөө. 

00-д орохдоо ингээрэй тэгээрэй гэж заах жоохон утгагүй байна, тэр нөхцөл байдал чамаас хамаараагүй шүү дээ, өмнөх хүнтэй чинь ч бас холбоотой. Харин 00-с гарахдаа ингээрэй тэгээрэй гэж зөвлөе. Учир нь тэр үйлдэл чинь өөрчлөлт, хувьслын эхлэл, тэгээд ч чиний үүрэх ёстой хариуцлага учраас... Усаа татах, урсаж уу үгүй юу гэдгийг шалгах, хэрвээ хананд нь юм үлдсэн бол эсвэл суултуур дээр дусчихсан байвал тэрийг арчаад, цэвэрлээд босох. Энгийн бас амархан байгааз. Энэ энгийн үйлдлийг эмэгтэй чи ч бас амьдралдаа хэвшүүлдэг гэж итгэж байна. Аа бас нэг юм, хэрэглэсэн ариун цэврийн цаасаа хогийн саванд хийх, манай улсын хувьд цэвэрлэх байгууламжийн ачааллаас шалтгаалаад 00 цаасыг бохиртой хамт урсгаж болдоггүй, төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлдэггүй юм. Цэвэрхэн 00-д ороод сууж бие засах хэрэгтэй шүү, бас 00-аас гарахдаа цэвэрхэн үлдээх хэрэгтэй. За ингээд биеэ засчихлаа, одоо гэр, тэгээд төр гээд засах янзлах юм их байнаа. Гэхдээ бөөнөөрөө чаднаа, оролцоотой байна аа ялангуяа улс төрд.  

Дундаж монгол Долгор


Холбоотой нийтлэлүүд:

Дундаж монгол Долгор: Эхлэл

Дундаж монгол Долгорын зайлшгүй сурах ёстой хэл

Дундаж монгол Долгорын мөрөөдөл

Дундаж монгол Долгор ба Google map

Дундаж монгол Долгор: Эцэг эхийн ачлал

Дундаж монгол Долгор: Далай анх харсан нь

Дундаж монгол Долгор: Хорин тавны агт араа

Дундаж монгол Долгор: Ганцаараа аялах юмсан гээд бодож суугаа найзыгаа ёврох нь

Дундаж монгол Долгор: Шан-Чи үзээд автсан бодол

Дундаж монгол Долгор: Аравдугаар сард өгөх амлалт

Дундаж монгол Долгор ба Комиссын хувцас

Дундаж монгол Долгор: Тоо ба Миний гуниг

Дундаж монгол Долгор: Оройгүй сүм буюу биелээгүй ариун хүсэл

Дундаж монгол Долгор ба Шархадсан цэрэг

Дундаж монгол Долгорын хүсэл: Улаанбаатарын гудамж бүрээс урам зоригийн дуу хадаасай

Дундаж монгол Долгор нь Малтад

Дундаж монгол Долгор: Алдуурсан сэтгэл

Дундаж монгол Долгор: Өөрийн тоомсор

Дундаж монгол Долгор: Чамд би ийм бэлэг өгнө, энэ шинэ жилээр. Бас дараа нь ч гэсэн

Дундаж монгол Долгор: Хуучин он минь баяртай

Дундаж монгол Долгор: Сэтгэлийн шинж тэмдгүүд ба гутрал минь

Дундаж монгол Долгор: Хавар тэгээд дурлал...

Дундаж монгол Долгор: “love him free”

Дундаж монгол Долгор: Шийдвэр гаргалт

Дундаж монгол Долгор: Амьдралын гуравны нэг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05 Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 2026-11-05 Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 2026-11-05 Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 2026-11-05 З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 2026-11-05 Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 2026-11-05 Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 2026-11-05 Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 2026-11-05 Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 2026-11-05 Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 2026-11-05 Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 2026-11-05 Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 2026-11-05 Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 2026-11-05 Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 2026-11-05 “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовло... Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж ...
Top