x

Дундаж монгол Долгор: Амьдралын гуравны нэг

Улаанбаатарт өчигдөр урдах зам нэг метрээс илүү харагдахгүй, тэртээх тэнгэр энчээх газартай улаан шороогоор уулзсан өдөр болж өнгөрөв. Гадаах ертөнц доторх сэтгэлийг минь дэлгэж харуулаад байна уу гэлтэй...

Урьд жилүүдэд үхэл гэдэг үгийг мэддэг ч яг хажууд байдаг гэдэгт нь хайхрамжгүй ханддаг, зүгээр л тоодоггүй тэгээд тэр нь хэвийн байж. Хүүхэд байхдаа үхлийг өөрийнхөө эргэн тойрны үхлээр л хязгаарлаж боддог байсан байна. Эмээ маань өнгөрчихвөл эсвэл ээж гэнэт энэ хорвоо дээр байхгүй болчих вий дээ, тэгвэл ямар их гунигтай, ямар их цээж дарсан хэцүү мэдрэмж байх болдоо гэдэг жижигхэн зүрхний хий санаашралаас цаашгүй ойлголттой байжээ. Гэтэл амьдралынхаа гуравны нэгээ туулав уу үгүй юу үхэл гэдэг нь ямар нэгэн ойлголт биш шинэ хэвийн зүйл болдог юм байна. Яг л ковидын дараах амьдрал шиг. Юу ч өмнөх байсан шигээ байхгүй гэхдээ бид дотны хүнээ алдсан тэр гунигтай мэдрэмжээ тээгээд цаашаа амьдрах хэрэгтэй болдог юм байна. Бас дотны хүмүүсээ алдсан гунигтай байгаа найзынхаа сэтгэлийг хуваалцаж амьдрах хэрэгтэй болдог юм байна. 

Бидэнд алдаж байж ухаарах гэдэг нэг гаж дадал бий. Эсвэл зовж үзсэн хүн л зовлон ойлгоно гэдэг ч юмуу. Ийм ойлголтууд хэвийн байж. Гэхдээ бөөнөөрөө #ажлаахий гэж шахдаг арай өөр үеийнхэн шүү дээ. Бид чинь фэйсбүүкийн пост, инстаграмын стори шэйрлэхээс илүү нэг нэгнийхээ сэтгэлийг шэйрлэж амьдрах ёстой юм байна. Ялангуяа нөхөрлөж найзалж цагийг хамт өнгөрөөдөг хүмүүсийнхээ хэцүү үед нь, чи өөрөө тийм зүйл өмнө нь мэдрээгүй, тийм туршлагагүй байсан ч гэсэн гэсэн хүн учраас… үхэл хагацал үзээд үлдэж байгаа нэгнийхээ уй гашууг хуваалцдаг зүгээр л санаа тавьж асуудаг, сэтгэл гаргадаг байх хэрэгтэй юм байна. Сэтгэл гаргах, нэгнээ хайрлах гэдэг чинь хүний хийх ёстой зүйл ажээ. Бид ажлаа хийх ёстой юм байна. Энэ нь шинэ хэвийн зүйл болох ёстой юм байна шүү дээ. 

Ажлаасаа гараад алхахад агаар цэлмэчихсэн, чийгтэй шөнийн салхиар Улаанбаатар дүүрчихсэн гүн хөх тэнгэртэй угтав. Өдөр нь юу юугүй авч хийсчих гээд, нүд нээмгүй нүүр алгадаж байсан шуурганаас тоос ч үлдээгүй бололтой. Сэтгэл ч бас. Ай хүний хорвоо. Үдэх, угтахын зогсоол. Бид дөнгөж энэ хорвоо дээр мэндэлсэн ямар ч нярай руу хэн ч хараад инээдэг шиг, хорвоогоос буцаж байгаа хэн нэгнийг үдэхтэй таарвал дандаа хүндэтгэлтэй хандах хэрэгтэй юм байна. Ядаж л тав дахийн өглөө чи цуваатай таарч магадгүй гэдгээ гадарлах хэрэгтэй, гадарлаад зогсохгүй таньдаг танихгүй чинь хамаагүй бурхан болоочид хүндэтгэл үзүүлж, тэднээс үлдсэн дурсамжаа тээгээд уй нэрж буй хүмүүсд сэтгэл тавьдаг болох хэрэгтэй юм байна шүү. Амьдралынхаа гуравны нэгийг өнгөрөөчихөөр үхэл хагацал, үлдэгсэд гэдэг өнөөх л байсан хуучин энэ зүйл өөрт минь ингэж шинэ хэвийн зүйл болдог юм байна. Тэгэхээр гунигтай ч гэлээ #ажлаахийцгээе, хүн ёсныхоо...

Дундаж монгол Долгор


Холбоотой нийтлэлүүд:

Дундаж монгол Долгор: Эхлэл

Дундаж монгол Долгорын зайлшгүй сурах ёстой хэл

Дундаж монгол Долгорын мөрөөдөл

Дундаж монгол Долгор ба Google map

Дундаж монгол Долгор: Эцэг эхийн ачлал

Дундаж монгол Долгор: Далай анх харсан нь

Дундаж монгол Долгор: Хорин тавны агт араа

Дундаж монгол Долгор: Ганцаараа аялах юмсан гээд бодож суугаа найзыгаа ёврох нь

Дундаж монгол Долгор: Шан-Чи үзээд автсан бодол

Дундаж монгол Долгор: Аравдугаар сард өгөх амлалт

Дундаж монгол Долгор ба Комиссын хувцас

Дундаж монгол Долгор: Тоо ба Миний гуниг

Дундаж монгол Долгор: Оройгүй сүм буюу биелээгүй ариун хүсэл

Дундаж монгол Долгор ба Шархадсан цэрэг

Дундаж монгол Долгорын хүсэл: Улаанбаатарын гудамж бүрээс урам зоригийн дуу хадаасай

Дундаж монгол Долгор нь Малтад

Дундаж монгол Долгор: Алдуурсан сэтгэл

Дундаж монгол Долгор: Өөрийн тоомсор

Дундаж монгол Долгор: Чамд би ийм бэлэг өгнө, энэ шинэ жилээр. Бас дараа нь ч гэсэн

Дундаж монгол Долгор: Хуучин он минь баяртай

Дундаж монгол Долгор: Сэтгэлийн шинж тэмдгүүд ба гутрал минь

Дундаж монгол Долгор: Хавар тэгээд дурлал...

Дундаж монгол Долгор: “love him free”

Дундаж монгол Долгор: Шийдвэр гаргалт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 13 цаг 7 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 13 цаг 14 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 13 цаг 23 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 14 цаг 5 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 16 цаг 35 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 16 цаг 56 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 17 цаг 17 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 17 цаг 24 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 17 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 17 цаг 43 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 17 цаг 48 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 17 цаг 49 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11 “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top